Агаарт дүүлэн нисэх жижигхэн шувууг харахад нисэх онгоцонд тийм том гэмтэл учруулах юм чинээ хэн ч санахгүй. Жижиг биетэй хэдий ч шувуу нь онгоцны их бие, тэр бүү хэл хөдөлгүүрийг хүртэл эвдэн сүйтгэхэд хүргэдэг байна. Агаарын тээврийн нэр томьёонд энэхүү ослыг “шувуун цохилт” гэх бөгөөд онгоцны аюулгүй байдлын дүрмэнд хүртэл бичигдсэн байдаг.
Шувуу ихэнх тохиолдолд тийрэлтэт хөдөлгүүртэй сөнөөгч онгоцтой мөргөлддөг бөгөөд онгоцны хурд нь шувууг хариу реакц үзүүлэхэд нөлөөлдөг байна. Гэхдээ бага хурдтай нисдэг худалдааны зориулалтаар нисдэг онгоц, хүн тээврийн жижиг онгоцнуудтай шувуу мөргөлдөх тохиолдол цөөн ч гэсэн гарч байжээ. Эдгээр осол нь одоо ч гарсаар байгаа бөгөөд их хэмжээний хохирол авчирч болзошгүй юм. Төмөр, гангаар хийгдсэн ч шувуутай мөргөлдөж харьцангуй том хохирол амссан онгоцуудыг танилцуулъя.
1. Шувуутай мөргөлдсөн анхны тохиолдол
Анхны мөргөлдөөн туршлагатай ах дүү Wright-д тохиолджээ. Orville Wright 4 км орчим нисч байтал шувуун сүрэгтэй таарч, нэг нь түүний онгоцтой мөргөлдөөд авчээ. Гэхдээ онгоцонд нөлөөлөхүйц гэмтэл учруулаагүй байна.
2. Eastern Airlines-ийн сүйрэл
1960 онд Lockheed Electra I-188 онгоц Бостон хотоос 72 зорчигчидтой хөөрчээ. Хөрөнгүүтээ шувуун сүрэгтэй таарч онгоцны 4 хөдөлгүүрт гэмтэл учирсны улмаас онгоц сүйрч 72 зорчигчийн 62 нь нас баржээ.
3. АНУ-ын агаарын тээврийн 1549 дугаартай нислэг
Саяхан даа, худалдааны онгоц шувуутай мөргөлдөж бөөн шуугиан тарьж байлаа. АНУ-ын агаарын тээврийн 1549 дугаар нислэгийн онгоц ойролцоо нисч байсан галуутай мөргөлдөж бүх хөдөлгүүрийн тюрбин нь гэмтэж онгоц доош шумбах мэт унаж билээ. Ашгүй, туршлагатай нисгэгчийн ачаар онгоцыг тэгшилж чадсан бөгөөд зорчигчид бүгд эсэн мэнд газарджээ.
4. STS-114 сансрын олон дахин ашиглах төхөөрөмж
Шувуу ганцхан тийрэлтэт хөдөлгүүрүүдтэй мөргөлдөөд байдаггүй юм байна. 2005 онд сансрын олон дахин ашиглах төхөөрөмжтэй хүртэл мөргөлдөөд авчээ. Төхөөрөмж хурдаа бүрэн аваагүй байсны ачаар сансрын төхөөрөмжид элдэв гэмтэл учруулалгүй цааш хөөрсөн байна.
5. Turkish Airlines-ийн Boeing 738
Хэдхэн хоногийн өмнө болсон осол юм. Туркийн онгоц онгоцны буудалд газардахаар доошлох үед сүрэг шувуутай таарчээ. Онгоцны хамрын хэсэгт маш их гэмтэл учруулсныг та бүхэн зурагнаас харж байгаа байх.
Шувуутай мөргөлдөх нь агаарын хөлөгт тохиолдож болох том сүйрэл учир агаарын тээврийн хөлөг үйлдвэрлэгч компаниуд гарч болох асуудлыг шийдвэрлэхээр ажиллацгааж байна. Одоо ашиглаж байгаа хамгаалалтын симтем бол: өөдөөс нисч буй шувууны талаар урьдчилсан мэдээ илгээх, ингэснээр нисгэгч шаардлагатай бол замаасаа бага зэрэг хазайж аюулаас зайлах боломжтой болох юм.
Зочин *
2015/05/26 at 11:59
Сэтгэгдэл *iim huchtei murgudug ym bh daa :D
Зочин
2015/05/26 at 12:01
Сэтгэгдэл *hezee ongotsiig tømør gangaar hiideg boltsiin aldaagui niitlel oruulna gej alga
Shinesar Seirra
2015/05/26 at 12:31
сэнс рүү нь шувуу орчиход л нислэг хэдэн өдрөөр хойшилж байсан.
Gantulga Gongor
2015/05/26 at 14:42
Xetrvlgetei bichsen bn
Зочин
2015/05/26 at 17:26
Mongold bas morgoldoj baisan dohioldol bdagsh dee ter yagaad bhgui bga yum be
Myagmardorj Batdawaa
2015/05/26 at 22:47
Hen hen be
Зочин
2015/05/31 at 19:29
Зарим хүмүүс бүдүүлэг шүү. Өөрөө зөв бичиж чадахгүй байж юмны өө хайхдаа тун сайн. Онгоц хурдтай байх тусмаа цохилтын хүч нь их байна.