“Huawei” компанийн асуудал “Xiaomi”-ийн амжилтад хүрсэн гол шалтгаан болов.
Ухаалаг гар утасны зах зээлд “Xiaomi” компани “Apple”-ийг гүйцэж, түүхийн хуудсыг шинээр бичлээ. Хятадын гар утасны бренд саяхан дэлхий дээрх 3 дахь хамгийн том ухаалаг гар утас үйлдвэрлэгч болсон бөгөөд үүнийг судалгааны 3 том эх сурвалж баталлаа – “Counterpart”, “Canalys” болон “International Data Corporation”.
Энэ бол “Xiaomi” компанийн хувьд анх удаагаа ийм статустай болж буй нь юм. 9-р сарын сүүл хүртэлх 3 сарын рекорд тогтоосон борлуулалтын үр дүн гэж хэлж болно.
Тоон үзүүлэлтээс харвал, уг компанийн борлуулалт 40% буюу 46-47.1 саяар нэмэгджээ.
Ойрын өрсөлдөгч “Apple”-ийн хувьд 4-р байрт орсон байна. Жилийн 3-р хагаст iPhone гар утасны борлуулалт 41.6 сая байв. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ нь 10% буурсан үзүүлэлт юм.
“Huawei” компанийн асуудал “Xiaomi”-гийн амжилтад хүрсэн шалтгаан болов. “Huawei” компани дэлхийн хамгийн том ухаалаг гар утас үйлдвэрлэгч гэсэн өрсөлдөөнд “Samsung” компанид ялагдал хүлээсэн байна.
Солонгосын гар утас үйлдвэрлэгч компанийн борлуулалт жилийн 3-р хагаст 80 сая байсан бол, “Huawei”-ийнх дөнгөж 30 сая байв.
Зарим аналистуудын мэдээлснээр “Huawei” ихэнх үйлчлүүлэгчдээ “Xiaomi”-д алдсан гэнэ. “Canalys” эх сурвалжийн аналист Mo Jia хэлэхдээ “Xiaomi гадаад дахь борлуулалтаараа Huawei-г цөм цохисон” гэжээ.
“Жилийн 3-р хагаст Xiaomi борлуулалтаа 14.5 саяар нэмсэн бол, Huawei 15.1 саяар буурсан. Европт гол өрсөлдөөн явагдсан бөгөөд Huawei-ийн нийт борлуулалт энэ тивд 25% байсан бол, Xiaomi-ийнх 88% байв.”
“Huawei”-ийн асуудал АНУ-ын Засгийн газрын шийдвэртэй шууд холбоотой. Ерөнхийлөгч асан Trump Америкийн компаниудыг “Huawei”-тай бизнес хийхийг нь хориглосон. Ингэснээр “Huawei”-ийн ухаалаг гар утаснууд “Google Android” үйлдлийн системийг ашиглах боломжгүй болсон юм.
АНУ-ын Засгийн газрын шийдвэр “Huawei”-ийн гадаад дахь борлуулалтад хүчтэй нөлөөлсөн нь энэ. АНУ-ын програм хангамж болон технологийг ашигладаг гадаадын үйлдвэрлэгчид “Huawei”-тай хамтран ажиллаж, худалдаа хийхийн тулд тусгай лицензийн зөвшөөрөлтэй байх шаардлагатай болсон билээ.