Эрүүл мэндийнхээ байдлыг мэдэхийн тулд ихэнх хүмүүс олон төрлийн шинжилгээ өгдөг. Саяхан бразилийн эрдэмтэн Клаудио Гиль Араужо нэгэн тест боловсруулж дуусгажээ. Уг тест хүний эрүүл мэндийн байдлыг ямар ч төвөггүйгээр тогтоож чадна.
Олон удаагийн туршилт, судалгаа уг тестийг үр дүнтэй болохыг баталсан. Өөрийнхөө эрүүл мэндийн байдлыг мэдмээр байна уу? Тэгвэл бушуухан шиг хэдхэн энгийн даалгаврыг гүйцэтгээд үз.
Эрүүл мэндийн байдлыг тодорхойлох тест
Тестийг хийхэд оноогоо тоолох ёстой гэдгийг танд анхааруулж хэлье. Нийт цуглуулсан оноогоор үр дүнг тооцно. Танд амжилт хүсье.
1. Тест эхлэхэд танд 10 оноо байгаа. Гутлаа тайлаад шалан дээр хөлөө солбиж зогсоно.
2. Хөлөө солбисон байрлалаас доошоо сууна. Суухдаа гараараа өөртөө тусалж болохгүй. Санаандгүй гараараа тулж түшсэн бол 1 оноо хасагдана. Тэнцвэрээ алдсан бол хагас оноо хасагдана.
3. 1 минутын турш шалан дээр сууна. Дараа нь хөлөө салгахгүй чигээрээ босох гэж оролдоно. Бас л гараараа тулж өөртөө туслахыг хориглоно. Торгууль нь – 1 оноо.
4. Өөрийнхөө биеийн эрүүл мэндийг авсан оноогоороо үнэлээрэй.
Тулгуур хөдөлгөөний эрхтэн тогтолцооны өвчтэй хүмүүст уг тест тохирохгүй. Бусад тохиолдолд энэ дасгалыг туршиж үзэж болно.
Сонирхолтой тестийг найз нөхөдтэйгөө хуваалцаарай. Та тэдэнд үлгэр дуурайлал болно гэж найдаж байна.
Uyanga Bayar
2020/11/09 at 10:02
shuud suugad shuud l bsj bno vxex bologuim bn kkk
Gan Tsolmon
2020/11/09 at 23:51
Сайн ойлгосонгүй хэр хугцаанд хииж оноогоо хасахын
Badgaa Badgar
2020/11/10 at 10:09
1 мин суух юм бишүү
Доржгочоо Бямбатөмөр
2020/11/10 at 18:10
Iim amarhan uu! 100 naslahnee bi kkk.
Пүрэвдорж Наранцэцэг
2020/11/11 at 15:14
чадахгүй юм байнаа