Дэлхийг өөрчилж буй таны хэзээ ч сонсож байгаагүй 12 компани

2

Google, Facebook эсвэл Tesla ч юм уу эдгээр компаниуд өнөөгийн хөгжлийг урагшлуулахад маш их нөлөөлж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй ч, гэхдээ ганцхан тэд л ялагчийн тавцан дээр зогсохгүй гэдэгтэй ч мөн санал нийлэх байх. Дэлхийн хөгжилд өөрийн томоохон хувь нэмрийг оруулж байгаа хэдэн арван компаниуд байгаа ч бид тэдний талаар юу ч сонсоогүй байж мэдэх юм.

Ажлын хүнд хэцүүг нь гүйцэтгэсэн хэрнээ хөшигний ард хоцорсон эдгээр компаниуд нь бидний бүрэн мэдээлэлтэй байх, эрүүл саруул байлгах гээд олон төрөлд ажиллаж байгаа компаниудын 12 шилдгийг танилцуулъя.

1. DEKA Research

Юу хийдэг вэ: Савтай ус цэвэршүүлэгч

Яагаад чухал вэ: Хүн амын өвчлөлийн тал хувь нь бохир уснаас гаралтай гэдэг. DEKA-гийн үүсгэн байгуулагч Dean Kamen нь Sigway-г зохион бүтээснээрээ алдартай нэгэн бөгөөд Америк болон бусад гадны орнуудын 440 гаруй патентын эзэн юм. Түүний бүтээгдэхүүн нь голдуу эрүүл мэндийн бүтээгдэхүүн байдаг бөгөөд жин хасах ч юм уу, хүнсний нэмэлт тэжээлээс илүү ач тустай бүтээгдэхүүнүүд багтана. Сүүлийн 15 жил ашиглагдахгүй ус (далайн, хордуулсан худгийн, голын ус зэрэг)-ыг ундны ус болтол нь цэвэршүүлэх тоног төхөөрөмж дээр ажилласан. Усыг цэвэршүүлэхдээ элдэв төрлийн химийн бодис нэмээгүй, элдэв шүүлтүүрээр дамжуулаагүй, үхрийн аргалаар шүүх ажээ.

Дэлхийг өөрчилж буй таны хэзээ ч сонсож байгаагүй 12 компани 1

2. Ambri

Юу хийдэг вэ: Сэргээгдэх эрчим хүчийг агуулсан баттерей

Яагаад чухал вэ: Хэзээ нэгэн цагт газрын тос дуусах болно, тэгээд ч хортой

Tesla өөрийн Batterywall, Ambri-гаа бүтээж байх хооронд аккумуляторын шинэ эрин эхэлсэн гэж хэлж болно. Наргүй үед ч, салхигүй ч үед сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлээд байх тийм л аккумуляторыг бий болгожээ. Үүний ач тусыг та хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол нэгэн баримт байна: Билл Гейтс нэгэн цагт Ambri-гийн зохион бүтээгчдийг өөрийн үгээр сайшааж байсан бол өнөөдөр гол хөрөнгө оруулагч нь болоод байгаа билээ.

Дэлхийг өөрчилж буй таны хэзээ ч сонсож байгаагүй 12 компани 2

3. PK Clean

Юу хийдэг вэ: Хуванцар хогоос гаргасан шатахуун

Яагаад чухал гэж: Бид эх дэлхийгээ түгшүүрийн дохио дуугартал нь хогоор дүүргэжээ

Өнөөдөр хогийг дахин ашиглах олон хөтөлбөр явагдаж байгаа хэдий ч хуванцар хогоор эх дэлхий минь дүүрсээр л байна. PK Clean тусгай Ургамлыг ашиглан 20,000 паунд хуванцар хогийг 2,500 паунд шатахуун болгон хувиргаж нефть боловсруулах үйлдвэрүүдэд борлуулж байна.

Дэлхийг өөрчилж буй таны хэзээ ч сонсож байгаагүй 12 компани 3

4. Icon Aircraft

Юу хийдэг вэ: Онгоц үйлдвэрлэл

Яагаад чухал вэ: Ойрын зайд нисгэгчгүйгээр нисэх цаг удахгүй ирнэ. Одоогоор төгс болж чадаагүй байгаа хэдий ч Icon A5 гэх спортын нисдэг унааг жолоодож сурахад нээх их сургуулилт хийгээд байх шаардлагагүй, спортын машин жолоодохтой л адил. Тухтай, аймшигтай санагдаж байна уу?

Дэлхийг өөрчилж буй таны хэзээ ч сонсож байгаагүй 12 компани 4

5. Theranos

Юу хийдэг вэ: Маш бага хэмжээний цусаар өөрийгөө шинжлэх лаборатори

Яагаад чухал вэ: Хэн дуртай нь өөрийнхөө шинжилгээг авч болно

Цусны шинжилгээ өгөхөөр эмнэлэг яваад, очоод баахан цусаа соруулаад л, үүний оронд гэртээ сууж байгаад хуруугаа нэг хатгаад л шинжилгээ өгдөг бол амар байх тухай та бодсон уу? Theranos яг л тийм төхөөрөмжийг танд зориулж бүтээжээ. Энэ төхөөрөмжөөр та гэртээ суугаад цусны шинжилгээг өөрөө аваад, цусыг чинь лабораторид өгч хариугаа авахаас хурдан гарна. Энэхүү төхөөрөмж чухам ямар зарчмаар ажиллаж байгаагаа маш нууцлаж байгаа хэдий ч Larry Ellison-оор хөрөнгө оруулах зэрэг ажлаа сайн хийж байна. 9 тэрбум долларын хөрөнгө оруулалт танд ямар нэгэн юм хэлэх болов уу.

Дэлхийг өөрчилж буй таны хэзээ ч сонсож байгаагүй 12 компани 5

6. Factual

Юу хийдэг вэ: Дэлхийн 70 сая орчим газрыг хянана

Яагаад чухал вэ: Хурууныхаа өндгөн дээр маш их мэдээлэл агуулна

Yelp, Bing, Gpoupon ч юм уу, бусад жижиг интернетийн хайлтын системүүд тэр их утасны дугаар, хаяг, хандалт зэргийг яаж хадгалаад байдаг юм бол гэж бодож байсан уу? Factual-ийн энэхүү төхөөрөмж бүтээгдээгүй бол энэ их олон мэдээллийг агуулахад үнэхээр бэрх байх байлаа.

Дэлхийг өөрчилж буй таны хэзээ ч сонсож байгаагүй 12 компани 6

7. BloomEnergy

Юу хийдэг вэ: Цахилгаан эх үүсвэрийн жижиг генератор

Яагаад чухал вэ: Цэвэр, аюулгүй цахилгааны эх үүсвэр маш их асуудал шийдвэрлэнэ

Maрс программын хүрээнд NASA-гийн бүтээсэн технологи юм. Нүүрстөрөгчийн түлшээр ажилладаг энэхүү генератор нь байгаль эхэд цэвэр, найдвартай ажиллагаагаараа гайхагдана. Apple, Yahoo, Google, НАСА, тэр ч бүү хэл АНУ-ын Батлан хамгаалахын яам хүртэл BloomEnergy-д өөрийн цахилгааны эх үүсвэрээ найдаж байгаагаас гадна мэдээллийн төвөө хэзээ ч унтрахгүй тийм эх үүсвэрээр хангаад байна.

Дэлхийг өөрчилж буй таны хэзээ ч сонсож байгаагүй 12 компани 7

8. Artemis Networks

Юу хийдэг вэ: Гар утасны мэдээлэл дамжуулах ачааллыг багасгах

Яагаад чухал вэ: Гар утасны мэдээлэл дамжуулах үйлчилгээ нь гар утасны холбооны антенаас хамаарна

Artemis-ийн бүтээсэн энэхүү pCell технологи нь таны гар утас холбооны антены өндөрлөгөөс үл хамааран найдвартай ажиллахад зориулагдсан. LTE гэх өөрийн сүлжээн дээр суурилагдсан энэхүү технологи нь таны байгаа дүүрэгт утасны сүлжээ хичнээн их ачаалалтай байсан ч хамаагүй таныг найдвартай сүлжээгээр хангаж өгнө.

Дэлхийг өөрчилж буй таны хэзээ ч сонсож байгаагүй 12 компани 8

9. Skybox Imaging

Юу хийдэг вэ: Хиймэл дагуулаар дэлхийг тольдох

Яагаад чухал вэ: Дэлхийн өнцөг булан бүрийг яг одоо байгаагаар нь харах зураглал

Хиймэл дагуулын тусламжтайгаар өөрсдийн үйлчлүүлэгчдээ дэлхийн өнцөг буланг өдөрт 5-7 удаа өндөр нягтаршлаар бодитоор харах боломжийг Skybox олгоно. Үүнийг маш өргөн хүрээнд ашиглаж болно, тухайлбал, хөдөө аж ахуй, байгалийн гамшиг, хүн амын дунд үүсэх үймээн самуун гэх мэт. Google энэ технологийг сайжруулахаар их мөнгө хаясан бөгөөд Skybox-ийнхон ханцуй шамлан ажилдаа оржээ.

Дэлхийг өөрчилж буй таны хэзээ ч сонсож байгаагүй 12 компани 9

10. Rebellion Photonics

Юу хийдэг вэ: Уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй хог хаягдлыг бууруулах

Яагаад чухал вэ: Дэлхийн дулаарал аюулын дохио ойртсоор байна

Аж үйлдвэрлэлээс үүдэлтэй метаны бохирдлыг бууруулах арга юм. Тухайлбал, байгалийн хий олборлох, боловсруулах, хадгалах үеэр санаандгүй метан алдахад байгаль дэлхийд маш их хэмжээний хор уршиг авчирна, үүнийг RP аргаар багасгах нь одоогийн шилдэг технологи болоод байна.

Дэлхийг өөрчилж буй таны хэзээ ч сонсож байгаагүй 12 компани 10

11. Jellyfish

Юу хийдэг вэ: Корпорацийн улс төрийн тагнуулын сүүдэр

Яагаад чухал вэ: Элдэв лобби хийх ажиллагаанд өөрчлөлт гарна

Лоббичид ажил хэргийн хамсаатнуудынхаа ажлыг гүйцэлдүүлэх гэж Вашингтонтой тун ч сайн холбоо сүлбээтэй ажилладаг байсан бол Jellyfish аргаар улс төрийн арын хаалгыг ашиглах болжээ. Jellyfish-ийн арга бол аливаа харилцааг зохицуулж буй акт бичгийг боловсруулж байх явцад нөлөөлж өөрт тустайгаар боловсруулах, тухайлбал усан замын тээврийн онгоцыг өөрт ашигтай маршрутаар батлуулах зэрэг байж болно. Энэхүү үйлчлүүлэгчийн тусгай хэрэгцээг хэрхэн ашигтайгаар шийдвэрлэх эрх бүхий анхан шатны хүмүүс нэлээд мөнгөжиж байгаа нь мэдээж.

Дэлхийг өөрчилж буй таны хэзээ ч сонсож байгаагүй 12 компани 11

12. Acxiom

Юу хийдэг вэ: Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах

Яагаад чухал вэ: Хэрэглэгчийг ангилахад компаниудад амар байх болно

Таны бизнесийг өргөжүүлэхэд шаардлагатай хэрэглэгчийн талаарх аливаа мэдээллийг хэн нэг нь цуглуулсан байхад та хэрэглэгчийн талаар мэдээлэл цуглуулах гэж дэмий баахан зугаалах хэрэг байна уу? Зарим нэг мэдээлэл нь үнэхээр хувь хүний нууцад хамаарч мэдэх хэдий ч гарч болзошгүй алан хядах ажиллагаанаас урьдчилан сэргийлж чадвал яах вэ?

Дэлхийг өөрчилж буй таны хэзээ ч сонсож байгаагүй 12 компани 12

24
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
4
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/05/27 at 11:43

    gaihaltai medeellud bna Xorom.com shildeg n shuu

  2. RESEARCH BEFORE POST

    2019/10/24 at 11:44

    Theranos company fraud bsan ni barigdaad uusgen baiguulagch ni heregt orson shd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *