
Хайртай хүүхэлдэйн киноныхоо дүр шиг эсвэл кино жүжигчин шиг хувцаслахын тулд заавал стилист, оёдолчин зорих шаардлагагүй юм. Өөрийнхөө хувцасны шүүгээг анхааралтай харахад хангалттай байх ч юм билүү? Үнэндээ хүүхэлдэйн дүр эсвэл кино жүжигчнийг хэн ч дуурайж чадна. Даниэль, Николь ихэр эгч дүү хоёр үүнийг баталжээ. Охидууд хүссэн дүрдээ хувирч чаддаг. Сонирхолтой өөрчлөлтийг танд сонируулахаар бэлдлээ.
Винни-Пух болон Пиглэт хоёр

Пиноккио

Хүүхэлдэйн киноны дүрд хувирах нь Даниэль, Николь хоёрын хувьд хобби төдий л байжээ. Удалгүй энэ нь улам өргөжиж охидууд өөрсдийн Betty Berry брэндтэй болоход хүргэсэн байна. Дуртай ажил нь ихэр эгч дүү хоёрт баяр баясал авчраад зогсохгүй ашиг орлого авчирдаг болжээ.
Эльза, Анна хоёр, “Frozen”

Харри Потер, Рон Уизли хоёр

Аид, “Hercules”

Дональд нугас

Кевин Маккаллистер, “Home Alone”

Себастьян, Флаундер хоёр, “The Little Mermaid”

Микки болон Минни Маус

Гуфи

Миссис Поттс, “Beauty and the Beast”

Николь, Даниель хоёр дуурайх дүр дээрээ огт хязгаарлалт тавьдаггүй. Цайны гүц үү, диснейн гүнж үү бүгдийг сайтар судалж байж дүрээ гаргана. Миссис Поттс энд үнэхээр гайхамшигтайгаар амилсан байна.
Араатан

Белль

“Friends” цуврал киноны Чендлер, Жо хоёр

Лило, Стич

Круэлла, “One Hundred and One Dalmatians”

Төмөр түлээчин, “The Wizard of Oz”

Кенга Ру хоёр, “The New Adventures of Winnie the Pooh”

Бонус: “American Gothic” уран зураг

Эгч, дүү хоёр алдартай зурагны хажуугаар ч зүгээр өнгөрсөнгүй. Тэдний бүтээсэн дүрүүд үнэхээр нүдээ олжээ гэмээр. Шинэ зүйлийг өөр дээрээ туршиж тав тухын бүсээсээ гарч чадаж байна. Охидын хийж байгаа үйл хэрэгт алга ташин талархъя.







