Сошиал сүлжээ цахим ертөнцөөс хол, аз жаргал дүүрэн амьдарч буй 10 алдартан

1

Өөрийн хувийн зурагнуудаа цахим сүлжээнд нийтэлж, асар их хандалт авдаг нь өнөөгийн алдартнуудын нийтлэг дүр төрх билээ. Тухайлбал, хөлбөмбөгчин Cristiano Ronaldo өнгөрсөн жил гэргий Georgina-тай даруулсан зургаа нийтэлсэн нь өдгөө 32.7 сая хүнээс таалагдсан сэтгэгдэл хүлээн авчээ. Тэгвэл манай сайт энэ удаад уншигч танд цахим сүлжээнээс ангид амьдрахыг илүүд үзсэн алдартнуудыг таницлуулж байна.

1. Harrison Ford

© PopularImages / Depositphotos

Indiana Jones-ын дүрээрээ бидний танил болсон жүжигчин эр цахим сүлжээг төдийлөн таашаадаггүй нэгэн. Тэрээр амьдралынхаа туршид нэг ч удаа сельфи зураг дарж үзээгүй хэмээн ярьж байсан бөгөөд цахим хаяггүй ажээ.

 

2. Tom Holland

TomHolland2013 / Instagram

Залуу жүжигчин Tom Holland нэгэн цагт Инстаграм хуудас хөтөлж, түүгээрээ дамжуулан өөрийн ажил хэрэг болон хувийн амьдралаа шүтэн бишрэгчиддээ харуулдаг байсан билээ. Гэвч тэрээр удалгүй өөрийн үзэгчдэд цахим сүлжээнээс хол байж, өөрийн сэтгэл зүйн эрүүл мэндээ анхаарч байхыг уриалж, өөрөө ч цахим сүлжээг хэрэглэхээ больжээ.

 

3. Tina Fey

ANGELA WEISS / AFP / East News

Жүжигчин Tina Fey нэгэн ярилцлагын үеэрээ цахим сүлжээнд зарцуулах цаг зав гардаггүй тул ашигладаггүй хэмээн хариулж байсан билээ. Тэрээр өдгөө хүүхдүүдтэйгээ илүү цагийг өнгөрүүлэхийг эрхэмлэдэг.

 

4. Miles Teller

AP / Associated Press / East News

Miles Teller-ийг та Инстаграм болон ТикТок сүлжээнээс хайгаад олохгүй гэдэгт эргэлзэх хэрэггүй. Учир нь “Whiplash” болон “Top Gun: Maverick” киногоороо алдартай тэрээр ямар нэгэн цахим хуудас өөрийн биеэр хөтөлдөггүй ажээ. Түүний хөгжилтэй гэрэл зураг, бичлэгийг эхнэр Keleigh Teller нь цахим сүлжээнд нийтэлдэг.

 

5. Chris Pine

MARK RALSTON / AFP / East News

“Wonder Woman” киноны нээлтийн үеэр өгсөн нэгэн ярилцлагадаа жүжигчин Chris Pine хуучны нугастай гар утас барьдаг гэдгээ дурдаж байсан бөгөөд энгийн зүйлд дуртай хэмээн ярьж байжээ. Гэхдээ саяхан тэрээр ухаалаг утас худалдан авсан гэх мэдээлэл бий.

 

6. Jay-Z

beyonce / Instagram

Гэргий Beyoncé нь цахим сүлжээг идэвхтэй ашигладаг алдартнуудын нэг боловч реппер Jay-Z цахим сүлжээ хэрэглэдэггүй аж. 2021 онд тэрээр Инстаграм хуудас хөтөлж эхэлсэн ч удалгүй хаягаа идэвхгүй болгож байжээ. Ийнхүү цахим хуудас нээсэн шалтгаан нь өөрийн хүсэл сонирхол бус, киноны сурталчилгааны ажилтай холбоотой байсан гэдэг.

 

7. Margot Robbie

Domine Jerome / ABACA / Abaca / East News

2021 онд жүжигчин Margot Robbie өөрийн цахим хаягуудаа устгаж байжээ. Тухайн үед тэрээр ямар нэгэн тодорхой тайлбар хийж байгаагүй ч өмнө нь жүжигчин Cate Blanchett-ын амьдралаас ихийг сурдаг гэж ярьж байснаас нь үзвэл хувийн амьдралаа түүний нэгэн адил олны нүднээс далд байлгах гэсэн оролдлого хэмээн үздэг аж.

 

8. Eddie Murphy

ZAK BRIAN / SIPA / EAST NEWS

Цахим сүлжээ хэрэглэдэггүй төдийгүй хувийн компьютер ч байдаггүй талаараа тэрээр нэгэн удаа ярьж байжээ. Тэрээр хувийн амьдралынхаа талаар олон нийтэд дэлгэх дургүй ажээ. Ийнхүү цахим сүлжээнд таагүй ханддаг түүний нэр дээр маш олон цахим хаяг нээгдсэн байдгийг түүнд охин нь сануулж байсан гэдэг.

 

9. Pamela Anderson

ALBERTO PIZZOLI / AFP / East News

Өнгөрсөн жил тэрээр “Энэ бол миний Инстаграм, Твиттер, Фейсбүүк дэх сүүлчийн нийтлэл” гэсэн тайлбартай нийтлэл оруулснаас хойш ахин цахим сүлжээнд ямар нэгэн хувийн чанартай зүйл оруулаагүй ажээ. Мөн тэрээр өөрийн шүтэн бишрэгчиддээ хандаж ном унших, байгалийн сайхныг өөрийн биеэр мэдрэх нь цахим сүлжээнд цаг үрэхээс илүү сайхан байгаа талаар ярьж байв. Харин энэ жил түүний Инстаграм хуудаст түүний амьдралын талаар өгүүлэх баримтат киноны сурталчилгаа бүхий зурагнууд оржээ.

 

10. Matt Damon

© tanka_v / Depositphotos

Жүжигчин Matt Damon нэгэн ярилцлагадаа зөвхөн ойр дотны хүмүүстэйгээ харилцдаг хувийн цахим хуудас хөтөлдөг талаараа ярьж байжээ. Тэрээр “Миний амьдрал аз жаргалтай, адал явдал дүүрэн бас хэрэгтэй хүмүүстэйгээ холбоотой байхад цахим хуудасны хэрэг төдийлөн хэрэгцээтэй байдаггүй” хэмээж байв.

5
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *