Италид 70 жилийн өмнө усанд автаж живсэн хуучны нэгэн тосгон эргэн гарч иржээ. Энэ олон жил усан доор байсан хотоос юу үлдсэн бол?

1

Италийн хойд хэсэгт байрлах Тироль мужийн Лаго-ди-Резия нуурыг усан цахилгаан станц барих зорилгоор ширгээх шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийн ачаар 1950 онд усанд автаж живсэн Курон тосгоныг дахин харах завшаан тохиож байна. Тэртээ он жилүүдэд далан барьж хоёр нуурыг нэгтгэн нэгэн усан сан барихад уг тосгон усанд автаж байжээ.

Тосгонд 163 байшин байсан юм. Уснаас ил ганцхан сүмийн орой л харагдаж хоцорчээ. Харин одоо нуурыг ширгээсний дараа устаж cүйдсэн олон байшингууд ил гарч ирээд байна – зоорь, чулуун довжоо, хананы үлдэгдэл зэрэг.

dailymail.co.uk

Хиймлээр бий болгосон Лаго-ди-Резия бол аялал жуулчлалын газар – усанд автсан түүх болон уснаас цоройж харагдах 14 дүгээр зууны үеийн сүмийн орой олон жуулчдыг татдаг.

dailymail.co.uk

Гэрэл зураг дээр: Курон тосгон усанд автахаас өмнө.

dailymail.co.uk

Энэ газар үнэхээр алдартай – Netflix хүртэл Curon гэдэг нэртэй кино бүтээсэн юм.

 

Усанд автсан байсан тосгоноос үлдсэн зүйл гэвэл энэ л байна

twimg.com

 

Нутгийн ард иргэд болон жуулчид энэ газраар их сэлгүүцэх болжээ, сүүлийн 70 жилд анх удаа хүний хөлөнд дарагдаж байгаа нь энэ

twimg.com

 

Хаашаа ч хүрэхгүй шат

twimg.com
twimg.com
twimg.com
twimg.com
twimg.com

Уншигч та уг нийтлэлд дурдагдсан Curon киног үзэж байсан уу?

10
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *