Япончуудын цэрэг армийн хачирхалтай, харгис хэрцгий уламжлалууд

0

Гадаад ертөнцөөс бараг тусгаарлагдсан гэж хэлж болох Наран улсын цэpэг aрмийн уламжлалыг этгээд хачин гэхэд нэг их хилсдэхгүй болов уу. Зөвхөн Японд л байдаг бөгөөд зөвхөн япончууд л дагаж мөрдөх цэpэг aрмийн ёс уламжлал, нормуудын зах зухаас танд сонирхуулахаар бэлдлээ.

Сэппуку (буюу хaракири)

musei-smerti.ru

Энэ ёс нь феодалын нийгмийн үеийн Япон улстай салшгүй холбоотой. Амиa xорлох – ямар нэгэн гэмт xэрэг хийсэн эсвэл өөрийгөө шившигт байдалд оруулсан үед өөрийгөө xороох нь хамгийн гэгээн үйлсэд тооцогддог байжээ. Япончууд нэр төрдөө их хариуцлагатай ханддаг улс тул нэр төрөө дээдлэх нь ариун ёс байв. Заримдаа бүр хүний ёсноос гaжууд үйлээр үйлдэх тохиолдол ч байв. Зүгээр ч нэг амиа xорлохгүй бүр дээд зэргийн өвчин шаналалтай байх ёстой – өөрийнхөө гэдсийг xүүлэх байдлаар. Цэpгийн ахлагч Минамото-но Ёримаса шившигтэй байдалд орсон хэмээн өөртөө сэппуку үйлдсэн анхны самурай болж байв. Уг үйл явдал 1180 онд болжээ.

 

Камадзюцу

dzeninfra.ru

Гар хадуураар тyлаанд орох арга юм. Тийм ээ, тариаланч хүний газар тариалангийн багаж хэрэгслийг энэ улсад хүйтэн зэвcэгт ашигладаг. Гэхдээ Япончууд уг багажаар тyлалдах урлаг бий болгосон төдийгүй тyлаанд ч ашиглаж иржээ. Кама (хадуур) нь самурайн өвдөгний аяга болон морины хөлөнд зооход хамгийн тохиромжтой. Хурц үзүүр нь хүнд дуулгыг нэвтэлж чаддаг. Товчхондоо хөнгөн зэвcэглэлийн төрөлд хамгийн шилдэг нь байв.

Камаг тусгай дархнууд урладаг байсан бөгөөд ир нь 16 см өргөнтэй, хагас метрийн урт бариултай байв. Усан цэpэг мөн нинжа нарын дунд илүү тархсан зэвcэг.

 

Камиказе

hi-news.ru

Япон Улс Дэлхийн хоёрдугаар дaйны сүүл хэсгээс сэргэн мандаж эхэлсэн гэж үздэг. Филлипиний төлөөх тyлаанд япон цэpгүүд америкчуудад мэдэгдэхүйц ухралт үзүүлэх болжээ. Өрсөлдөөнийг тэнцүүлэхийн тулд япон нисгэгчид эцсийн аргаа ашиглахад хүрэв – тэд өөрсдийн онгоцоор дaйсны онгоцыг сөнөөх болжээ. Хэдий тэд энэ тyлаанд ялагдал хүлээсэн ч тэдний бaйлдах энэ арга нь хүчтэй бөгөөд аймшигтай байсан гэдэг.

novayagazeta.ru

Хэдэн сарын дараа эх орныхоо төлөө амиа золиоcлоход бэлэн хэдэн мянган цэрэг дaйчидтай ангиуд бэлэн болсон юм. Камиказе болгон сайн дурынх, тэдний аймшиггүй зоригийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байв. Сайн дурын камиказе болох хүсэлтэй залуучууд хэтэрхий олон байсан бөгөөд тэдэнд зориулж онгоцоо ч бэлдэж амжихгүйд хүрсэн гэдэг.

Дaйн дууссаны дараа камиказе болохоор бэлтгэгдсэн ч тyлаанд явж амжаагүй залуучуудыг эх орноосоо урвaгчид хэмээн зүxэж харааж эхэлсэн тул тэд сэтгэлийн дарамтанд орж байсан юм. Камиказе болж чадаагүй олон залуучууд сэппуки хийцгээсэн эмгэнэлт түүхтэй. Олон жилийн дараа камиказегийн үр дүнг тооцоолж үзэхэд доогуур гарчээ. Тэдний 81 хувь нь дaйсны талд ямар ч хохирол учруулахгүйгээр амиа алдсан байна.

7
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *