
Хэрэв сайхан сэтгэлтэй хүмүүс асуудалд орсон амьтдыг авардаггүй байсан бол, тэдгээр хөөрхийлөлтэй амьтдыг таагүй төгсгөл хүлээж байх байсан биз ээ. Эсвэл бүр түүнээс ч дор. Аргентины ашгийн төлөө бус байгууллага болох “Proyecto 4 Patas” болон хэсэг бүлэг орон нутгийн иргэд саяхан Aloe гэх нэртэй нохойг тэр чигтээ давирхайнд дарагдчихсан байхад нь олж, амийг нь аварчээ. Тэр ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй байсан бөгөөд хэсэг хүүхдүүд уг нохойны талаар хүмүүст хэл дуулгасан байна.
Аз болоход дээрх байгууллагын зарим гишүүд Aloe нохойд туслахаар тухайн газар дээр яаралтай очжээ. Нохойг аврах ажиллагаанд нийт 8 сайн дурын хүн, 9 цагийн турш тасралтгүй ажилласан бөгөөд тэд 50 литр тос, 3 ванн дүүрэн цэвэрлэгч бодис ашигласан гэнэ.
Сайхан мэдээ дуулгахад, одоо Aloe нохой эрүүл саруул, эсэн мэнд байгаа бөгөөд энэхүү үйл явдлаар Буэнос Айрес хотын Либертад дахь хүмүүс бусдад тусламжийн гараа сунгахад хэзээд бэлэн байдаг болохыг олон нийтэд харуулжээ! Орон нутгийн хүүхдүүд болон хөршүүд, цагдаагийн ажилчид, гал сөнөөгчид гээд тухайн газар байсан олон хүн нохойг аврах ажиллагаанд гар бие оролцсон байна.
Аргентин улс дахь амьтдын эрхийг хамгаалах байгууллага Aloe гэх нэртэй нохойн амийг аврахад тусалжээ
Энэхүү байгууллага “Proyect 4 Paras” гэх нэртэй бөгөөд Инстаграм хуудсыг нь 313,000 хүн дагадаг бол, Фэйсбүүк хуудсан дээр нь ойролцоогоор 2 сая гаруй хүн like даржээ. Маш олон хүн энэ байгууллагын үйл ажиллагааг дэмжиж байгаа аж. Учир нь тэд амьтдыг туршилтын золиос болгох эсвэл хувцас, хоол болон энтертаймент чиглэлээр ашиглахын эсрэг байр суурьтай байдаг.
Хөөрхийлөлтэй нохойн бие тэр чигтээ давирхайнд хучигдаж, ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй байв
Дээрх байгууллагын мэдээлснээр, бүх амьтдад эрх гэж байх ёстой бөгөөд үүнд амьдрах болон зовох ёсгүй гэсэн заалтууд байх учиртай гэжээ.
Мөн амьтдыг ямар ч учир шалтгаангүйгээр тамлан зовоохын эсрэг тэмцэх шаардлагатай гэж уриалсан байна. Энэ нохой давирхай руу унасан эсвэл хэн нэгэн түүн дээр давирхай асгасан эсэхийг одоогоор тогтоож чадаагүй байгаа аж.


Нийт 8 сайн дурын хүн ямар ч амралтгүй ажиллаж, нохойг бүрэн цэвэрлэж дууссан байна
Хэрэв та ямар нэгэн амьтан энэ мэтчилэн давирхайнд хучигдах эсвэл өөр байдлаар асуудалд орсон байгааг олж харвал, тэр дор нь орон нутгийнхаа амьтан хамгаалах төв рүү утасдаж хэлэх хэрэгтэй.
Харин туслах хэн нэгэн эргэн тойронд чинь байхгүй бол, ургамлын тосоор тухайн амьтанд иллэг хийж өгч, давирхайг сулруулж, цэвэрлэх хэрэгтэй юм байна. Мөн цэвэрлэхдээ керосин хэрэглэж болохгүй бөгөөд энэ нь амьтны арьсанд гэмтэл учруулдаг гэнэ.




Сайн дурын хүмүүс ургамлын тосоор нохойн арьсыг зөөлөн үрж, давирхайг сулруулж салгаж авчээ




Одоо Aloe ингэж харагдаж байна! Ямар их өөрчлөлт вэ?

Та амьтдын эрхийг хамгаалах ашгийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмждэг үү? Хэрэв таныг явж байх үед гудамжинд ямар нэгэн амьтан асуудалд орсон байвал та туслах уу?








Б. Энхтунгалаг
2020/02/16 at 12:21
Мундаг.
Uuriintuya Sambaa
2020/02/16 at 12:35
Delhii deer Saihan setgelt humuus ih baidagt ni bayarlalaa
Алтантогос Санто
2020/02/16 at 13:45
Буянтай сайхан үйл хийжээ.Нохой нь харин хүн хазчихгүй цэвэрлүүлжээ. Нохой их ухаантай амьтан шүү.Ногоон гэрэл, явган хүний гарцаар гарах гээд хүлээгээд байдаг юм даа.
De Ke
2020/02/16 at 14:39
buyntai amitan ym tuslaj amig abarsan xvmvst noxoini zvges bayrlala hj daxin daxin xeliyee
Баярмаа Даланбуу
2020/02/16 at 15:12
aztai noxoi bn. az bolj sain xvmvvs n ix yumda xorbood
Erka Khash
2020/02/16 at 15:45
Амьтадын хувьд бол хүн бол Бурхан юм, тиймээс амьтаныг хайрлаж, ямар нэг зовсон амьтан дайралдвал заавал туслах ёстой, Яагаад гэвэл Бурхан түүнд тусал гэж таныг илгээсэн…байх шүү дээ
Dashnyam Ariunaa
2020/02/16 at 16:32
Амитад хуний хэлээр ярьдаг болно гээ биз дээ маш сайн ойлгодог юм бна лээ бараг зонгоороо ойлгоно
Tgelib Lagrajnishwvt
2020/02/16 at 18:31
зарим хүмүүс ийм сэтгэлтэй байхад зарим нь амьдаар нь галд шарах юм. 😔
Гэндэн Бадмаа
2020/02/16 at 20:57
Iim segel saitai negen bhd amidar in shataj bdg mal novshnud bh ymda gj
Ц. Долгормаа
2020/02/16 at 20:58
yasan saihan aztai nohoi ve !
Энх Цэлмэг
2020/02/16 at 21:11
Ашгүйдээ. Та нарт баярлалаа.
Huslen Huslee
2020/02/16 at 22:06
нохойг аварсан хүн мундаг бна шүү
Август Мянганцэцэг
2020/02/16 at 22:57
хөөрхий дөө ямар муухай хүн нь энэ хөөрхий нохойг энгэж муухай газартай нь давирхайдчидаг бна муухай хүн биш араатан юм бна даа
Август Мянганцэцэг
2020/02/16 at 22:58
Август Мянганцэцэг
2020/02/16 at 22:58
Eketrina Pushkariva
2020/02/16 at 22:59
Ийм эх дивархай хаана байхав дээ замын хар байна
Ariunbold Oyunbileg
2020/02/16 at 23:26
Ene horwoo sain humuuseer duuren bdg.
Baatarhuu Tsetsegmaa
2020/02/16 at 23:35
Хөөрхийдөө ямар өрөвдмөөр юм бэ, амийг нь аварсан схан сэтгэлт хүмүүсд баярлалаа.
Enkhchimeg Chimgee
2020/02/17 at 02:11
Ee huurhiidee
Зандра Н.
2020/02/17 at 10:48
Аварсан хүндээ тааламжтай байна энэ нохой
DOlmoodorj Dolmoo
2020/02/17 at 19:46
Sain humuus bna amen
А. Оюун
2020/02/17 at 23:25
Xoorxii doo. Sain xvmvvs taatch amii ni awarche.
Shagdarjav Munkhtsetseg
2020/02/17 at 23:36
Orgil Orgii
2020/02/17 at 23:38
bayr hurgii
Сараацэцэг Д.
2020/02/18 at 00:11
Yostoi shn hvmvvs yamaa bayrlaj bn
Tuul Togtookhon
2020/02/18 at 15:57
Мундаг бна баяр хүргэе
Uuree Uuree
2020/02/18 at 20:25
гайхалтай мундаг хүмүүс байна шүү үнэхээр их баярлалаа