
Хэн нэгэн өөрийн амьдралыг хүүхэдгүйгээр төсөөлж чаддаггүй, харин нөгөө нэг нь тэдэнгүйгээр ч бүтэн амьдралаар амьдарч чаддаг. Оддын хувьд ч мөн адил – нэг од дөрвийг өөрөө төрүүлээд тав дахиа өргөж авч байхад, нөгөөх нь хүүхэдтэй болох төлөвлөгөөгүй алхана. Энэ асуудлаар өөр өөр бодолтой явдаг 30 одыг танд танилцуулж байна.
1. Хүүхэдгүй: Долли Партон

“Надад хүүхэд байгаагүй болохоор нөхөр юунд ч баригддаггүй бүрэн эрх чөлөөтэй байлаа, би ч бас эрх чөлөөтэй. Тиймээс миний амжилтын үндэс – ажиллах бүрэн боломжтой байсантай холбоотой юм болов уу гэж би боддог” хэмээн Опратай хийсэн ярилцлагын үеэр ярьжээ.
Таван хүүхэдтэй: Жеймс Ван Дер Бик

2. Хүүхэдгүй: Опра Уинфри

People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа нөхөртэйгөө хүүхэдгүй байхаар шийдсэн тухайгаа: “Би ийм шийдвэр гаргасандаа огт харамсдаггүй” гэжээ.
Зургаан хүүхэдтэй: Шон «Дидди» Комбс

3. Хүүхэдгүй: Бетти Уайт

Бетти CBS-д 2012 онд ярилцлага өгөхдөө: “Үгүй ээ, би үүнд огт харамсдаггүй. Би чинь аливаа юманд хэтэрхий сүртэй ханддаг хүн. Хэрвээ би жирэмсэн болсон бол бүх анхаарлаа л хандуулах байсан биз ээ. Би хүүхэд гаргахгүй байхаар шийдсэн, тийм ч учраас ажил төрөлдөө л анхаарч явна” гэжээ.
Зургаан хүүхэдтэй: Анжелина Жоли, Брэд Пит нар

4. Хүүхэдгүй: Жон Хэмм

Mr Porter-т өгсөн ярилцлагадаа: “Зайлшгүй зүйл гэж би боддоггүй. Би өөрийнхөө сэтгэл зүйг ч үнэлэх гэсэнгүй, гэхдээ… хэзээ ч битгий хэзээ ч гэж хэлж байгаарай гэдэг. Надад үеэл дүү нар зөндөө бий, би чинь бас багш байсан хүн. Найз нараасаа илүү хүүхдүүдийн дунд их цагийг өнгөрөөсөн юм уу гэж өөрийгөө боддог. Энэ бүгдээс бүрэн татгалзахаар өөрийгөө их хатуу сэтгэлтэй хүн юм болов уу ч гэж бодно. Яг нөгөө өөрийгөө нийгмээс тусгаарладаг хүмүүс шиг гэх үү дээ” гэсэн байв.
Дөрвөн хүүхэдтэй: Кристиано Рональдо

5. Хүүхэдгүй: Сандра О

Marie Claire-т: “Авга эгчийн амьдрал надад болоод л байна. Надад үеэл дүү нараас гадна найз нарын ч олон хүүхэд байгаа” гэжээ.
Зургаан хүүхэдтэй. Мадонна

6. Хүүхэдгүй: Сет Роген

Говард Стернд өгсөн ярилцлагадаа: “Хүүхэдтэй байх нь хүүхэдгүй байхаас илүү аз жаргалтай байдаг гэдэгт би эргэлздэг. Тийм хүмүүс байдгийг ч би мэдэхгүй юм. Бид ер нь дээдийн дээд аз жаргалыг эдэлж байгаа гэхэд буруудахгүй. Амралтын өдрийн өглөө орондоо хэвтээд л, нvцгэнээрээ кино үзээд л. Хүүхэдтэй байсан бол тэгж чадахгүй шүү дээ” гэжээ.
Арван хүүхэдтэй: Эдди Мерфи

7. Хүүхэдгүй: Ким Кэтролл

Тэрээр гурав дахь удаагаа нөхөрт гарахдаа үр шилжүүлэн суулгах замаар хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй байж л дээ. Даанч “Sex and the City” киноны зураг авалт түүний төлөвлөгөөг эвдэж орхисон гэдэг.
Есөн хүүхэдтэй: Мэл Гибсон

8. Хүүхэдгүй: Рики Жервейс

Эллен ДеЖенерес-т өгсөн ярилцлагадаа: “Би хүүхдэдээ санаа зовсоор байгаад л таарах байсан болов уу. Надад муур бий, муурандаа их санаа зовдог. Гэрээсээ гарахаас өмнө би хаалгаа хаасан эсэхээ гурван удаа шалгадаг. Би өрөө болгонд ус, хоол бэлдэж тавьсан байдаг. Хаалга гэнэт хаагдчихвал түүнийг өлсөнө гэж бодоод…” гэжээ.
Найман хүүхэдтэй: Род Стюарт

9. Хүүхэдгүй: Эллисон Женни

Дрю Бэрриморт өгсөн ярилцлагадаа: “Хүүхэдтэй болох уу, яах уу гэж их эргэлздэг байлаа. Хүүхэдтэй болсныхоо дараа буруу зүйл хийлээ гэж харамсахын оронд хүүхэдгүй байна даа гэж өөртөө харамсаж суусан нь дээр гэж бодсон” хэмээжээ.
Долоон хүүхэдтэй: Ник Кэннон

10. Хүүхэдгүй: Сара Полсон

Хүүхэдтэй болох уу гэдэг асуултад Сара: “Би мэдэхгүй л байна. Би хөгширч байна даа, тэгээд өндгөвч маань торондоо баригдаж байгаа болов уу” гэж хариулжээ.
Таван хүүхэдтэй: Шакил О’Нил

11. Хүүхэдгүй: Мариса Томей

“Өөрийгөө бүрэн бүтэн хүн гэдгээ нотлохын тулд хүүхэдтэй болдог юм болов уу гэж би боддог” – Glamour UK-т өгсөн ярилцлагаас.
Долоон хүүхэдтэй: Кевин Костнер

12. Хүүхэдгүй: Брендон Ури

2015 онд Брендон болон түүний гэргий хүүхэдтэй болох хүсэлгүй байгаагаа Periscope-т мэдэгдсэн юм.
Найман хүүхэдтэй: Мик Жаггер

13. Хүүхэдгүй: Анжелика Хьюстон

Хүүхэдгүй байх шийдвэрээ The Guardian-д дурдахдаа: “Хүүхэдтэй болбол би их азгүй болох байх” гэжээ.
Таван хүүхэдтэй: Гордон Рамзи

14. Хүүхэдгүй: Хелен Миррен

Британийн Vogue-д өгсөн ярилцлагадаа: “Би эх байх хувьгүй. Өөрийгөө жирэмсэн болно гээд хүлээгээд л байсан, тэгсэн юу ч болоогүй. Хүмүүс юу гэж бодох нь надад огт хамаагүй…” гэжээ.
Зургаан хүүхэдтэй: Илон Маск

15. Хүүхэдгүй: Женнифер Энистон

HuffPost-т бичсэнээс хөрвүүлбэл: “Хамтран амьдрагчтай, амьдрагчгүй бас хүүхэдтэй, хүүхэдгүй бид бүгд бүрэн бүтэн хүн байх болно. Өөрийн бие махбодын тухай яриа гарахад юу нь сайхан болохыг бид өөрсдөө л шийднэ. Энэ сонголт бол зөвхөн бидний өөрсдийн хийх сонголт”.
Долоон хүүхэдтэй: Алек Болдуин

Уншигч та энэ тухай ямар бодолтой байдаг вэ? Сэтгэгдэл хэсэгт бусдадаа хуваалцаарай.







