“Биднийг ажиглаж, мөрдөж байна”: Казахстаны иргэд гадаад паспортныхоо арын хуудаснаас чиптэй төстэй зүйл олсноор олны дунд томоохон шуугиан дэгджээ

0

Хоёр казак иргэн гадаад паспортноосоо чиптэй төстэй зүйл олоод ямар зориулалттай байж болох талаар тунгаан бодож л дээ. Бодсоны эцэст “Биднийг мөшгиж байна!” – гэж ойлгоод бичиг баримтаа урж хаясан байна. Тэдний сандрал бусдыг ч бас тайван орхисонгүй. Ингээд тус улсын иргэд дор бүрнээ бужигнаж эхэлжээ…

Казахстанд гадаад паспорттой холбоотой шуугиан олны дунд дэгдлээ.

Ард иргэдээ гадаад улсаар зочлох үед мөрдөж, мөшгих зориулалттай чипийг гадаад паспортод нуусан байна гэсэн мэдээлэл сошиал сүлжээнд тарснаас хойш хүмүүс бичиг баримтныхаа арын хавтсыг салгаж эхэлцгээжээ.

Анхны “xохирогч” үүнийг олж мэдээд жинхэнэ цочролд орсон бол түүний араас бусад казакууд ч мөн сандралджээ. Өөрийн гадаад паспортод мөрдөх “төхөөрөмж” байгаа эсэхийг шалгасан казакуудын бичлэг сошиал сүлжээнд олноор нэмэгдэх болов.

Ард түмний сандрал үнэхээр эмх замбараагүй болсон тул Дотоод хэргийн яам оролцохоос өөр аргагүйд хүрчээ. Яамны төлөөлөгч сандарсан хүмүүсийг тайвшруулж тайлбар хийхдээ: “Чип – олон улсын стандарт бөгөөд дэлхийн улс орнууд 2009 оноос хойш нэвтрүүлсэн зүйл. Паспортын арын хавтсанд хавсаргасан чип нь паспорт эзэмшигчийн тоон мэдээллийг агуулж байгаа юм. Тоон формат байдлаар иргэний овог, нэр, төрсөн огноо, газар, гэрэл зураг болон эзэмшигчийн тоон гарын үсэг хадгалагдсан” гэжээ.

Уг арга нь улсын хил нэвтрэхэд шалган байцаах үйл ажиллагааг илүү хөнгөвчилж өгөхөд тустай.

Гадаад паспорттой асуудал албан ёсны тайлбарын дараа дууссан гэж бодож байвал та андуурч байна. Уг асуудал Молдовт хүрчээ. Өөр ямар улс оронд иймэрхүү үл ойлголцол гарч байгаа бол?

4
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Anderei Anderei

    Anderei Anderei

    2022/05/25 at 21:01

    Manai garuud bas medreltehwii dee chiptei passport oor hna ezemshigchiinhee medeelliig hadagalhawdee

  2. Turtuvshin Sy

    Turtuvshin Sy

    2022/05/25 at 21:24

    manai gishuud shg mengende cameragu bolo boloodo shas

  3. suuliin uid mongold mash olon kazak humuustei bolchloo manai bairand 3-4 kazak hun bna hajuu taliin bairand 10 garan kazak hun bn ednariin mongold erehiig in hyazgaarlmaar bn aa !!!

  4. Tuvshin Muujigi

    Tuvshin Muujigi

    2022/05/25 at 23:41

    Harin ch zugeer yum bishuu, irgen X haana yu hiij yavaag medej baival… muugaar bodhod olhod amar bishuu, buruu yum hiideggui hund bol aigaad baih yu bna

  5. Janchivdorj Dash-Ulzii

    Janchivdorj Dash-Ulzii

    2022/05/26 at 05:43

    Тийм байдаг биз дээ. Хил дээр карт шиг зурдаг ш дээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *