Хүзүү өвдөх зовиурыг ердөө 5 минутын дотор арилгах 100% үр дүнтэй дасгал

3

Ажил дээрээ компьютерын өмнө суух, гэртээ телевиз үзэх болон гар утсаа хэрэглэх зэрэг нь хүзүүний эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин зүйлс юм. Ажил хийж байгаа хүмүүсийн 45% нь амьдралынхаа хугацаанд, дор хаяж нэг удаа хүзүүний өвчнөөс болж зовж шаналдаг гэсэн баримт бий. Аз болоход энэ өвчнийг хормын дотор арилгах ач тустай дасгалууд байдаг ба үр дүнд нь та ямар ч эмчилгээ хийлгэх шаардлагагүй болно.

Манай хамт олон үргэлж уншигчдынхаа эрүүл мэндэд анхаарсан мэдээлэл хүргэдэг билээ, тийм ч учраас та бүхэндээ хүзүүний өвчнийг ердөө 5 минутын дотор арилгах дасгалуудыг хүргэхээр бэлтгэлээ.

Алхам 1: Хүзүүний булчинг амраах

Дасгалыг хийж эхлэх байрлал: Сандал дээр нуруугаа цэх байлгаж, тав тухтай сууна.

Хэрхэн хийх вэ:

  • Хоёр гараа толгойныхоо ард авна.
  • Эрүүгээ цээж рүүгээ урагш болгоно.
  • Гараараа толгойгоо зөөлхөн дарж өгнө, ингэхдээ хүзүүнийхээ арын булчинг сунгах хэрэгтэй.

Хугацаа: 30 секунд

 

Алхам 2: Мөрний уян хатан байдлыг сайжруулах

Дасгалыг хийж эхлэх байрлал: Сандал дээр нуруугаа эгц байлгаж, тав тухтай сууна.

Хэрхэн хийх вэ:

  • Зүүн гараа зүүн чихнийхээ хажуугаар гаргаж, тохойгоо нугалж, алгаа нуруу руугаа харуулна.
  • Баруун гараа баруун чихнийхээ хажуугаар гаргаж, тохойгоо нугалж, гарынхаа гадна хэсгийг нуруу руугаа харуулна.
  • Нуруугаа шулуун байлгаж, цээжээ төвийлгөж, хоёр гараа хооронд нь холбож барина.
  • Ингэхдээ гар болон цээжээ сунгана.

Хугацаа: 30 секунд

 

Алхам 3: Хүзүү рүү чиглэсэн цусны урсгалыг нэмэгдүүлэх

Дасгалыг хийж эхлэх байрлал: Шалан дээр зогсож, нуруугаа эгц байлгаж, хоёр гараа хажуудаа авч, хөлдөө мөрний хэмжээтэй зай авна.

Хэрхэн хийх вэ:

  • Гараа шулуун хэвээр нь байлгаж, мөрөө чих рүүгээ дээш болгож, энэ байрлалаа хэдэн секунд барина.
  • Мөрөө доош болгож, буцаад дасгалыг давтаж хийнэ.

Хугацаа: 30 секунд

 

Алхам 4: Гарынхаа булчинг амраах

Дасгалыг хийж эхлэх байрлал: Зүүн талаараа эгц зогсож, хана руу харах ба ингэхдээ зүүн хөлөө баруун хөлийнхөө урд тавина.

Хэрхэн хийх вэ:

  • Зүүн мөрөө давуулж, толгойгоо арагш эргүүлнэ.
  • Зүүн гараа удаанаар мөрөн дээгүүрээ өргөж, хэвлийнээс дээгүүрх биеэ эргүүлж, алгаа хананд хүргэнэ, ингэхдээ таны мөр шулуун байх ёстой.
  • Зүүн гараа шулуун хэвээр нь байлгаж, толгойгоо урагш нь эргүүлнэ.
  • Зүүн мөрийн булчин ачаалж байгааг мэдрэх хүртлээ цээжээ төвийлгөнө.

Хугацаа: 30 секунд

 

Алхам 5: Бөгтөр засах

Дасгалыг хийж эхлэх байрлал: Сандал дээр нуруугаа эгц байлгаж, тав тухтай суух ба ингэхдээ мөрөө сайтар хойш нь болгож, толгойгоо эгц болгоно.

Хэрхэн хийх вэ:

  • Гарынхаа хоёр хурууг эрүүнийхээ хамгийн их өвдөж буй хэсэг дээр байрлуулна.
  • Хуруунуудаа эрүүн дээрээ байрлуулан толгойгоо урагш болгох ба ингэхдээ энэ байрлалаа хэдэн секунд барина.
  • Хуруунуудаараа эрүүн дээрээ зөөлөн дарж, өөрийн чадах хэмжээгээр хойш нь болгоно.
  • Энэ байрлалаа хэдэн секунд барьж, дараа нь дасгалыг давтаж хийнэ.

Хугацаа: 30 секунд

 

Алхам 6: Булчин зангирахыг болиулах

Дасгалыг хийж эхлэх байрлал: Нуруугаа эгц байрлуулж сууна.

Хэрхэн хийх вэ:

  • Гараа дээш болгож, тохойгоор нь нугалж, гарынхаа алгыг хооронд нь нийлүүлж, толгойн дээрээ байрлуулна.
  • Эрүүний доод хэсэг шалтай паралель харагдах ёстой ба толгойгоо зүүн тийш эргүүлнэ.
  • Энэ байрлалаа хэдэн секунд барьж, дараа нь удаанаар толгойгоо баруун тийш болгоно.
  • Энэ байрлалаа хэдэн секунд барьж, дараа нь удаанаар толгойгоо зүүн тийш болгоно.

Хугацаа: 30 секунд

 

Алхам 7: Мөрөө илүү хүчтэй болгох

Дасгалыг хийж эхлэх байрлал: Шалан дээр мөрний хэмжээтэй зай авч, гараа хажуудаа тавина.

Хэрхэн хийх вэ:

  • Гараа толгойн дээрээ өргөж, тохойгоо шулуун байлгах ба хоёр гарынхаа алгыг нийлүүлнэ.
  • Гараа шулуун хэвээр нь байлгаж, нурууныхаа булчинг дээш болгож, энэ байрлалаа хэдэн секунд барина.
  • Гараа удаанаар доош нь болгож, тохойгоо нугалж, нурууныхаа ард авч, мөрөө аль болох хойш нь болгохыг хичээгээрэй.
  • Энэ байрлалыг хэдэн секунд барьж, эргээд гараа өргөөрэй.

Хугацаа: 1 минут

Анхааруулга: Эдгээр дасгалуудыг огцом хөдөлгөөн хийлгүй удаанаар хийгээрэй. Хэрэв та дасгалыг хийж байх явцад өвдөлт мэдэрвэл мэргэжлийн эмчид хандаарай.

Та хүзүүнийхээ өвчнийг хэрхэн хэвийн болгодог вэ? Танд өвчний зовиурыг хэвийн болгох өөрийн гэсэн арга техник байдаг уу? Тийм бол бидэнтэй хуваалцаарай.

6
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *