Шувуу нисэх өндрөөс илүү их масштабтай, илүү агуу харагдана.

Люцерн нууран дахь хийлдэг завьтай хүмүүс. Швейцар, Сиксон 2018 оны 8-р сарын 5. (Фото – Денис Балибаус / Reuters)

 

Трампын засаг захиргаанаас хэрэгжүүлж буй “үл тэвчих “ бодлогын улмаас эцэг эхээсээ тусдаа байгаа цагаач-хүүхдүүд. Торнильо орчим дахь Мексикийн хил, 2018 оны 6-р сарын 18, Техас муж. (Фото – Майк Блейк / Reuters)

 

Европын цэцэрлэг хэмээн алдаршсан Кёкенхофын цэцэрлэгт хүрээлэнгийн цэцгийн талбай. Нидерланд, Лиссе, 018 оны 4-р сарын 20. (Фото – Герман / Reuters)

 

Палу-д болсон аймшигт газар хөдлөлт, цунамигийн дараах байдлыг агаараас авсан нь. Индонез, Төв Сулавеси, 2018 оны 10-р сарын 1. (Фото – Хафидз Мубарак А./Reuters/Antara Foto)

 

Ямуна голын бохир усанд заанаа угааж байгаа нь. Энэтхэг, Нью-Дели, 2018 оны 2-р сарын 6. (Фото – Аднан Абиди / Reuters)

 

Хивсний хурц өнгийг хүчтэй наранд шарж зөөллөх гэж талбай дээр тараан тавьсан байгаа нь. Турк, Анталья мужийн Дёшемелат хот, 2018 оны 8-р сарын 10. (Фото – Умит Бектас / Reuters)

 

Volkswagen AG компанийн буцаан худалдаж авсан дизель хөдөлгүүрт Volkswagen болон Audi машинууд Калифорни мужийн хуучин онгоц хадгалах газарт. Калифорни, Викторвиляя, 2018 оны 3-р сарын 28. Шүүхийн шийдвэрийн дагуу уг компани 1 тэрбум гаруй доллар төлж 350,000 машиныг буцаан худалдаж авсан бөгөөд улс даяар хэдэн зуун мянган машин хадгалагдаж байгаа билээ. (Фото – Люси Николсон / Reuters)

 

Квинслендийн эрэг орчим дахь нэгэн арлын шүрэн эрэг. Австрали, Рокхемптон хотын ойролцоо, 2018 оны 11-р сарын 15. (Фото – Дэвид Грей / Reuters)

 

“Роев ручей” хэмээх амьтны хүрээлэнгийн “Сибирийн хаски” үүлдрийн нохойнууд аяллын бэлтгэлийн үеэр ачаа чирж байгаа нь. Орос, Красноярскийн хязгаар, Мана гол, 2018 оны 2-р сарын 6. (Фото – Илья Наймушин / Reuters)

 

Наранд шарж буй эмэгтэй. Хорват, Брел орчим, Адриатын тэнгисийн эрэг, 2018 оны 4-р сарын 28. (Фото – Антонио Броник / Reuters)

 

Хавай дахь Килауэ галт уулын лав урсаж байгаа нь. 2018 оны 6-р сарын 5. (Фото – Террэй Сильвестер / Reuters)

 

Фермер өөрийн хатаж гандсан тариалангийн талбай дээр. Австрали, Шинэ өмнөд Уэльс, Ганнеда хотоос баруун тийш, 2018 оны 6-р сарын 3. (Фото – Дэвид Грей / Reuters)

 

Хөвж яваа мөсөн уул, Гренланд, Тасиилак, 2018 оны 6-р сарын 24. (Фото – Лукас Джексон / Reuters)

 

Унадаг дугуйн хаягдал цуглуулах газар. Хятад, Шанхай, 2018 оны 7-р сарын 8. (Фото – Али Сонг / Reuters)

 

Английн хааны хорооны 1-р батальоны ахмад Жеймс Пью нь зураач барималч Роб Хердийн хийсэн Сомме орчимд алагдсан 72,396 цэргийн дурсгалд зориулсан Shrouds of the Somme хэмээх бүтээлийг үзэж байгаа нь. Лондон, Хатан хаан Элизабетийн олимпийн цэцэрлэг, 2018 оны 11-р сарын 7. (Фото – Тоби Мелвил / Reuters)

 

Калифорни муж, Пардайз хотын ойролцоох Camp Fire-д болсон ойн түймэр. НАСА-гийн Landsat хиймэл дагуулаас авсан зураг, 2018 оны 11-р сарын 8. (Фото НАСА , Reuters)

 

Наран шарлагын газар амарч байгаа хүмүүс. Бразил, Натале, 2018 оны 11-р сарын 20. (Фото – Пауло Уитакер / Reuters)

 

АНУ-ын Хойд Каролин, Ламбертон. Флоренс хар салхины улмаас үерт автсан баптистийн Рок-Хилл сүм. 2018 оны 9-р сарын 17. (Фото – Жейсон Мичек / Reuters)

 

Хавайн Килауэ галт уулаас урсах лав Капахо раойны орон сууцнуудыг шатааж байгаа нь. 2018 оны 6-р сарын 5. (Фото – Террэй Сильвестер / Reuters)

 

Цельсийн -30 хэмийн хүйтэнд Енисей мөрний эргээр яваа автомашин. Орос, Красноярскийн хязгаар, 2018 оны 1-р сарын 25. (Фото – Илья Наймушин / Reuters)

 

“Солгонское” фермийн комбайнууд ургацаа хурааж байгаа нь. Орос, Красноярскийн хязгаар, Тальники тосгон, 2018 оны 8-р сарын 25. (Фото – Илья Наймушин / Reuters)

 

Моншикми тосгоны ойролцоох шатсан ой. Португаль, 2018 оны 8-р сарын 8. (Фото – Педро Нуньес / Reuters)

 

Зильберзее (“Мөнгөн нуур”) нуурын эрэг дээрх хүмүүс. Герман, Хальтерн, 2018 оны 8-р сарын 4. (Фото -Wolfgang Rattay / Reuters)

 

Хавай дахь Килауэа галт уулнаас урсах лав. 2018 оны 6-р сарын 5. (Фото – Террэй Сильвестер / Reuters)

 

“Colla Vella dels Xiquets de Valls” группийн гишүүд хүнээр “кастель” буюу “хүн байшин” хийж байгаа нь. Испанийн Таррагоне дахь цайз хийх уралдааны үеэр буюу 2018 оны 10-р сарын 7. (Фото – Альберт Гиа / Reuters)

1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *