Ирэх сард танилцуулагдах Мерседес-Бензийн шинэ загвар

0

Ирэх сард танилцуулагдах Мерседес-Бензийн шинэ загварИрэх 3-р сард болох Женевийн авто шоунаа авто ертөнцийн акулуудын нэг Мерседес-Бенз компани өөрийн S ангиллын хоёр хаалгатай машинаа танилцуулах гэж байна. 1952 онд дээдсүүдэд зориулагдсан бүтээгдэхүүн хэмээн гарч байсан энэ ангиллын 2015 оны шинэ загвар сонгодог хэв маягаа хэвээр хадгалахын хамт орчин үеийн тансаг хэв маягийг оруулсан загвар болжээ. 4.7 литрийн хос турбо V8 хөдөлгүүр нь 0-100 км/цагийн хурдыг 5,4 секундэд авах ба 100 км замд 11,1 литр шатахуун зарцуулах аж. Түүнчлэн машины их гэрлэнд 47 ширхэг Сваровски шигтгээг суулгаж чимсэн нь том гэнэтийн бэлэг болж байгаа юм. Интерьерийн хувьд улаан арьсан доторлогоог металл хүрээгээр эмжсэн байна. Үнийн хувьд хараахан тодорхойгүй байгаа ч суудлын машин хувилбарын үнэ 92,000 доллараас эхэлж байгаа юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Antagonist

    2014/02/26 at 15:46

    Бугаттиг гүйцэх болвуу :))

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *