Маш энгийн бөгөөд хийхэд хялбархан автомат цэцэг услагчийг хэрхэн хийх вэ? Олон хоногоор гэр эзгүй байх үед тун их хэрэгтэй

0
  • Энгийн бөгөөд хийхэд хялбар автомат цэцэг услагч хийх заавар бичлэгийг танд хүргэж байна.
  • Та энэхүү услагчийг гар доорх материалуудыг ашиглан хийх боломжтой.
  • Энэ услагч нь цэцгийг тань хэдэн өдрийн турш ус чийгээр бүрэн хангах болно.

Коронавируст цар тахал дэлхий нийтийг хамарч, хөл хорио тогтоох болсноор хүмүүс гэр орондоо цэцэрлэгжүүлэлт хийж, цэцэг тарих нь нэмэгдсэн. Тарьсан цэцэг нь дэлбээлэхийг харах шиг аз жаргал гэж үгүй гэдэг ч цар тахлын энэ хүнд цаг үед цэцэг хүний сэтгэлийг тайвшруулах бас нэгэн үйлчилгээтэй байдаг ажээ.

Өөрөөр хэлбэл цэцэрлэгжүүлэлт хийнэ гэдэг нь өөрөө өөрийнхөө сэтгэл зүйг дэмжиж буйн нэгэн хэлбэр юм. Гэсэн хэдий ч бид цэцэг хэдий хугацаанд, ямар хэмжээний усыг шаардаж байдаг талаар төдийлөн ойлголтгүй байх нь бий. Хөл хорионы дэглэмд орж, гэртээ байгаа хэдий ч цэцгээ услахаа мартаж үxүүлэх эсвэл хэт их услах явдал ч цөөнгүй тохиолддог.

Тэгвэл манай сайт уншигч танд цэцэг өөрөө өөрийгөө шаардлагатай хэмжээний усаар услаж байх автомат услагчийг хэрхэн хийх талаар заавар хүргэж байна.

Хоосон ундааны саваар та автомат цэцэг услагч хийх боломжтой

World click

Ундааны саваа голоор нь тайраад доод талыг усаар дүүргэж, дээд талд нь цэцгээ байрлуулна.

World click

Ундааны савны таглааг цоолж, даавуу эсвэл полиефир утас гүйлгээрэй. Энэ нь цэцгийн үндэс мэт үүрэг гүйцэтгэж, шаардлагатай тохиолдолд ус хүлээн авах хэрэгсэл болох болно.

World click

Тайрсан савныхаа дээд хэсэгт хөрсөө хийж цэцгээ суулгаад, доод хэсгийг нь усаар дүүргэж тавиарай. Ийнхүү байрлуулаад л автомат цэцэг услагч тань бэлэн болох болно.

Энэ арга нь зай эзлэхгүй, хүссэн газраа байршуулах боломжтой, гар доорх энгийн материалаар хийх боломжтой гэдгээрээ онцлог бөгөөд ургамалд тань төгс усалгаа болох болно. Түүнчлэн хөрстэй цэцэг суулгасан хэсгийг будаж илүү өнгөлөг болгох ч боломж бүрэн бий.

 

Хэрхэн хийх заавар бичлэгийг хүргэж байна:

4
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *