Нэгэн бүсгүй өөрийнхөө болон найз залуугийнхаа талын орны хажуугийн шүүгээг харуулсан флешмобыг эхлүүлжээ. Олон хосуудын хувьд дүр зураг адилхан байсан нь сонирхолтой

0

Эсрэг туйлууд таталцдаг, хосууд – үүний шууд баталгаа болж байгаа юм. Твиттер хэрэглэгч бүсгүй орны хоёр талд байрлах хоёр шүүгээ хэрхэн өөр харагдаж болохыг харьцуулжээ. Түүний харьцуулалт бусад хэрэглэгчдийг ч хөдөлгөөнд оруулж, бүсгүйчүүд өөрийнхөө болон найз залуугийнхаа талын шүүгээг ямар их ялгаатай байгааг мөн харуулж эхэлсэн байна. Эрчүүдийн тал өөрийн гэсэн тогтсон хэв маягтай гэж хэлж болохоор ажээ.

Нэгэн бүсгүй өөрийнхөө болон найз залуугийнхаа орны хажуугийн шүүгээг харьцуулж, санамсаргүй байдлаар Твиттерт нэгэн флешмоб эхлүүлжээ

hannystyles69

 

hannystyles69

Твиттер хэрэглэгч Ханна дагагчиддаа нэгэн ажиглалтаа хуваалцжээ. Бүсгүй хоёр гэрэл зураг үзүүлсэн юм: нэг дээр нь өөрийнхөө талын орны шүүгээг, харин нөгөө нь – найз залуугийнхаа талыг. Ханнагийн талд цаг, цэцэг, ном, жаазтай хөөрхөн зураг зэрэг жижиг сажиг зүйл тавьсан жижиг ширээ харагдана. Ханнагийн найз залуугийн талд савтай ус, газраар нэг залгуурууд бас цохиур байв.

Энэхүү эрс тэс дүр зураг бусад хэрэглэгчдийг хөдөлгөөнд оруулж өөр бусад хувилбарууд гарч ирэх болжээ: орны хоёр талд ер нь ямар дүр зураг харагддаг вэ?

 

Хосуудын дунд байх энэ ялгаа үнэхээр их ажээ

evelynrichards_

 

Эрчүүд хажуудаа зэвcэггүй бол унтаж чаддаггүй бололтой гэсэн таамгийг ч зарим нь дэвшүүлжээ

haleyd_

 

romanbeltran_

 

Залуучуудын дизайны давамгайлах элемент нь цохиур байв

zenxvo

 

KodySKOL

 

Орны хажууд тавьсан цохиур – дэлхийн бүх эрчүүдийн нэгтгэж байна

Kampico

 

CheffreyJohnson

 

Бас хажуудаа зэвcэг тавьж унтах дуртай бүсгүйчүүд ч байдаг бололтой

paula_sofi

 

Хүн болгонд бейсболын цохиур ямар хэрэгтэй юм бэ? Хариулт энгийн

KEY_lyn

 

hannystyles69

Тоглоом шоглоомыг хойш орхиод бодитоор авч үзвэл урилгагүй ирсэн зочдыг айлгах зорилгоор хажуудаа цохиур тавьж бэлддэг.

Хосуудын ялгаа олон зүйл дээр харагдана – тэдний амьдарч байгаа орон байр ч өөр байдаг.

15
Ха ХаХа Ха
8
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *