Үсээ хусах онцгой 7 шалтгаан

0

Халзралт болон олон эрчүүдэд нөлөөлдөг зүйл. Зарим эрчүүд үсээ хусахыг сонгодог байхад зарим нь өөрт үлдсэн үсний ширхэг бүрийг хамгаалж үлдэхээр чармайдаг. Хэрвээ та ширхэг ширхгээрээ унасаар байгаа үс нэг бүрийнхээ араас харуусаж байгаа нэгэн бол үсээ хусах тухай бодоход хүргэх дараах шалтгаануудыг уншаад үзээрэй. Нэгэнт унаж байгаа зүйлийн араас тэгтлээ харамсаж бас нэгэнт тэсэхээ больсон зүйлтэй тэгтлээ зууралдах хэрэгтэй үгүйг нэг тунгаана бизээ.

Та хүүхнүүдэд ихээр таалагддаг муу залуустай адилхан харагдана.

Олонх эйкшн киноны жүжигчид халзан толгойтой байдаг. Учир нь халзан толгой хүнийг илүү эмээмээр төрхтэй болгодог. Судалгаагаар халзан эрчүүд ерөнхийдөө захирангуй, эмээмээр төрхтэй харагддаг гэдэг нь батлагдсан. Мөн хүүхнүүд муу залууст илүү дуртай байдаг.Үсээ хусах онцгой 7 шалтгаан 1

Энэ таны цагийг хэмнэнэ.

Өглөөний багагүй цагийг угаалгын өрөөнд үсээ янзлах гэж өнгөрүүлдэг цаг ард хоцорно. Өглөө бүр 15 минут хэмнэнэ.Үсээ хусах онцгой 7 шалтгаан 2

Таны толгой хөлөрнө.

Гадаа хүйтэн байхад айх хэрэггүй, малгайгаа ав. Толгойноос чинь уур савсаж, хажуугаар зөрсөн залуу “Толгойноос нь уур савссан энэ ч лав солиотой амьтан байх. Би ч үүнтэй эн зэрэгцэхгүй дээ.” гэж бодно. Ингээд л та тулаанд ялна.Үсээ хусах онцгой 7 шалтгаан 3

Малгай чинь таарна.

Багадсан малгайнаас болж толгойдоо улаан зураастай явдаг байсан цаг үсээ хуссанаар дуусгавар болсон.Үсээ хусах онцгой 7 шалтгаан 4

Энэ таны мөнгийг хэмнэнэ.

Үс засуулах, шампунь, ангижруулагч, гель цаашлаад тэжээлийн тос бүгд баяртай. Мөн энэ бүгдэд зарцуулдаг мөнгөө хадгаламжиндаа хийх л үлдлээ.Үсээ хусах онцгой 7 шалтгаан 5

Халзан толгой, сахал хоёр гайхалтай зохицно.

Халзан толгойтой бас тэгээд сахалтай байвал та илүү захирангуй, сүрдмээр төрхтэй болно. Өөрөөр хэлбэл илүү эрэгтэйлэг харагдана. Хүүхнүүд ийм эрчүүдэд дуртай.Үсээ хусах онцгой 7 шалтгаан 6

Энэ таныг илүү булчинлаг, шөрмөслөг харагдуулна.

Үс их байх тусмаа таныг ямар аварга болохыг чинь нууж байдаг. Үс бага байх тусмаа илүү булчинлаг харагддаг. Тийм учраас л бодибилдингчид биеийнхээ хэсэг бүрийн үсийг хусдаг.Үсээ хусах онцгой 7 шалтгаан 7

Энэ таныг ухаалаг харагдуулна.

Хэн халзардаг вэ? Ахимаг эрчүүд. Хэн залуу эрчүүдээс илүү ухаалаг вэ? Ахимаг эрчүүд. Магадгүй та наснаасаа арай хөгшин харагдаж болох ч үеийнхнээсээ илүү ухаалаг харагдана.Үсээ хусах онцгой 7 шалтгаан 8

Шингэрч байгаа үсийг анагаана.

Саяхны нэгэн судалгаагаар манай гаригийн хамгийн дур булаам бус хүмүүс шингэрч байгаа үстэй хүмүүс байдгийг тогтоосон. Хэрвээ та шингэрч яваа үстэй нэгэн бол үүндээ санаа зовох хэрэггүй. Зүгээр л үсээ хусуулаад дээр дурдсан бүх давуу талуудыг өөртөө бүрдүүлсэн халзан толгойтой нэгэн болчих. Ингээд та дур булаам бус хүн байхаа болилоо.Үсээ хусах онцгой 7 шалтгаан 9

11
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. us goo saihnii nuur tsrai

    2016/10/11 at 00:09

    heze ch ugui. balai niitlelee ustga. shirheg us buriinhee tuluu temts

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *