Эцэг эхчүүд хүүхдээ буруу хүмүүжүүлж байгааг илтгэх 6 шинж тэмдэг

0

Хүүхдээ хүмүүжилтэй гэдэг ойлголтыг бусдад төрүүлэхийг хүсэвч нэг л болж өгөхгүй байвал хүмүүжүүлэхдээ эцэг эх алдаа гаргасныг илтгэж байна. Эцэг эхийн хүмүүжүүлэх арга барил буруу болохыг хүүхдээр нь шинжиж болно.

1. Яриа таслах

“Битгий яриа таслаад бай!” гэдэг өгүүлбэр тус болохгүй.

Гэрийн нөхцөлд өдөр болгон хүүхэд өөрийнхөө ярих ээлжийг тэвчээртэй хүлээж сурах хэрэгтэй. Гэр бүлээрээ оройн хоолоо идэх эсвэл таныг хүнтэй утсаар ярьж байхад энэ бүх нөхцөлд хүлээнэ. Хэн нэгэнтэй утсаар ярихаасаа өмнө хүүхдэдээ:

  • “Би одоо утсаар ярих гэж байна, надад саад болохгүй шүү. Би цагийн зүү тэр тоон дээр хүрэхээр яриагаа дуусгана” гэж хэлээрэй.

 

2. Дэлгүүрийн бүх зүйлд хүрч, юу ч хамаагүй авахыг хүсэх

Хүслээ барьж сурахыг хүүхдэдээ зааж өгөөрэй. Дэлгүүрт зарж байгаа болгоныг авах боломжгүй, тэгэх ч хэрэггүйг ойлгуулаарай. Таныг ямар нэгэн зорилгогүйгээр дэлгүүрээс юу хүссэнээ авдаг л гэж таны хүүхэд ойлгож байгаа. Тэд таныг учиртай худалдан авалт хийж байгааг мэдэхгүй. Тиймээс дэлгүүр гарахаасаа өмнө бэлтгэх хэрэгтэй.

  • Худалдан авах зүйлийн жагсаалтыг цугтаа гарга (уншиж сураагүй хүүхдийн хувьд зураг зурж болно). Дэлгүүрт таны хүүхэд авах зүйлийнхээ жагсаалтыг хараад таныг зөв сонголт хийж байна уу гэдгийг хянаг л дээ.

 

3. Эелдэг үг хэлэхгүй байх

Хүүхдээ аль болох эртнээс эелдэг байхыг заах хэрэгтэй. Зарим хүүхдүүд эелдэг занд хурдан сурдаг бол зарим нэгэнд нь хэцүү байна. Эелдэг үгний ид шидийг мэдрүүлээрэй: “надад өг” гэж хэлэхэд нь хүслийг нь бүү биелүүл, эелдгээр “гуйж байна” гэж хэлүүлээрэй. Мэндэлж бай, гарахдаа баяртай гэж хэлж бай, баярлаж талархсан үгийг түрүүлээд хэлж бай.

 

4. Хил хязгаар мэдэхгүй

Гадны хүнтэй хуваалцаж болохгүй мэдээлэл байдаг гэдгийг хүүхдэд ойлгуулахад хэцүү. Хүүхэд ичих мэдрэмжгүйгээр бүх сэтгэл хөдлөл, үзэл бодлоо илэрхийлдэг. Нийтэд зарласан “нууц” нь түүний эсрэг болж болно гэдгийг тэр ойлгохгүй. Эцэг эхийн муу үлгэр дуурайлал хүүхдийг эвддэг. Энэ тохиолдолд яах вэ?

  • “Гэрийн нууц” гэж байдгийг хүүхдэдээ ойлгуулаарай. “Гэрийн нууц”-ыг гадны хүн мэдэх ёсгүй.

 

5. Таниас холдохоосоо айх

Эцэг эх хүүхдийн хэвийн хөдөлгөөнд саад болох хиймэл аюулыг бий болгодог. Ингэснээр хүүхэд эцэг эхээсээ холдож чадахаа больдог ажээ. Гулсууран дээр гарвал унана гэсэн ойлголтыг хүүхдийн толгойд хүчээр суулгасан эсвэл гулсвал хувцсаа урна.

  • Томчууд хүүхдийг чөлөөтэй үсэрч харайхыг зөвшөөрсөн ч гэсэн хүүхэд ганц минутын дэггүйтлээс болж аюулд өртөх вий гэсэн айдастай болдог байна.

 

6. Бусад хүмүүстэй хамаагүй харьцах

Хүүхэд гадны хүнтэй хамаагүй яриа өдөж илэн далангүй байвал итгэлээр дүүрэн гэр бүлд өсөж торниж байгааг илтгэнэ. Үүнээс гадна, томчууд өөр сонирхолтой, ажил төрөлтэй гэдгийг мэддэггүй хүүхэд ч байж болох талтай. Тод жишээ: хүүхдэдээ 100% цагаа зарцуулж өөрсдийнхөө ажлыг орхидог гэр бүлүүд бий.

  • Ийм гэр бүлд өсөж байгаа хүүхэд томчуудад өөр ажил, сонирхол, хүсэл зорилго байдаг гэдгийг мэддэггүй ажээ.
56
ГоёГоё
15
ТэнэглэлТэнэглэл
14
ГайхмаарГайхмаар
13
БурууБуруу
11
БахархмаарБахархмаар
9
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Soko Myagmar

    Soko Myagmar

    2017/06/11 at 00:11

    Solongo Myagmar

  2. Nyamdulam Nyama unshaarai

  3. Г. Отгонтуяа

    Г. Отгонтуяа

    2017/06/12 at 16:53

    gert n orood suuj btl xvvxed n ireed algadwal yaaxuu arai xeterxii.bvvr erxeeree xatsan.zarim n bvr zogsoj bgaal omdondoo sheechine korshokon der suu gexed urdaas n xvmxiigee zuugaad uurlaad bdg xvvxedtei ailuud bs bdg l yum bnle

  4. Зочин

    2017/06/20 at 21:17

    Tiim hvvhedvvd bdg shdee arail dendvv tom bolood ter hvvhed oorool zowno

  5. zochin

    2017/08/04 at 22:30

    ene kiriller zochin gsenyum bga bz teriig banel ter ih t1 hun

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *