Та үүнийг мэдэх үү? Яагаад нийтийн ариун цэврийн газрын 00-ын хаалга шалнаас зайтай байдаг вэ?

2

Одоо цагт дэлхий ертөнцөд олон асуултанд хариулахад хүндрэлтэй болсон. Жишээ нь, та урьд өмнө нь нийтийн ариун цэврийн газрын 00-ын онцлог шинжийг анзаарч байсан уу? Хэдэн жилийн турш хүмүүс нийтийн ариун цэврийн газрын 00-ыг нэг л дизайнаар хийсээр ирсэн. Гэхдээ энэ нь дараах хэд хэдэн учир шалтгаантай!

 

Нийтийн ариун цэврийн газрын 00-ын хаалга яагаад шаланд хүрдэггүй болох 4 шалтгаан

1. Яаралтай тусламжийн үед ашиглах

Хэрэв хаалга гацаж, хэн нэгэн танд туслахаар ирэхгүй үед та завсраар гарч болно. Эсвэл та авирч 00-оос гарч болох юм. Хачин сонсогдож байж мэднэ, гэхдээ дээрх шалтгаан хамгийн чухал хүчин зүйл байх магадлалтай.

Осол эндэгдэл болоход хаалганаас шал хүртэлх зайг ашиглах үнэхээр боломжтой. Мөн 00-д орсон хүн өвдөх эсвэл ямар нэгэн зүйл буруугаар эргэх үед хүмүүс анзаарч, асуудлыг шийдвэрлэхэд дөхөм байх үүднээс хаалгыг шалнаас зайтай хийсэн байж мэдэх юм.

 

2. Өөр байдлаар ашиглахаас сэргийлэх

Хүмүүс заримдаа 00-ыг өөр зорилгоор ашигладаг нь нууц биш, иймд хаалгыг шалнаас зайтай хийснээр бусад хүмүүс 00 дотор юу болж байгааг анзаарах боломжийг олгосон.

 

3. Цэвэрлэхэд амархан байх

Цэвэрлэгээний ажилчид 00-ын хаалгыг онгойлголгүй, энэхүү зайгаар цэвэрлэгээгээ хийхэд амар байх учир хаалгыг шалнаас зайтай хийсэн.

 

4. Дотор нь хүн байгаа эсэхийг мэдэх

Өнөөдөр олон газар орчин үеийн технологийг ашиглаж, 00 дотор хүн байгаа эсэхийг амархан мэддэг болсон: хаалга хаагдах үед жижиг нүхэнд улаан өнгийн гэрэл асна. Өмнө нь ийм байгаагүй. Үйлчлүүлэгчид хаалга болон шалны хоорондын зайг харж, 00 дотор хүн байгаа эсэхийг мэдэж болно. Гэхдээ энэхүү байж болох шалтгааны хувьд уламжлалт арга юм. Харин орчин үеийн технологийн шийдэл бол өөр асуудал.

Яагаад 00-ын хаалга үргэлж гадагшаа онгойдог вэ?

Энэ дизайны хувьд та гараа угаасны дараа заавал 00-ын хаалганы бариулд хүрэх шаардлагагүй. Та хаалгыг мөрөөрөө зөөлхөн түлхэж онгойлгоход болно. Түүгээр ч зогсохгүй хаалга гэнэт гацвал, өшиглөөд онгойлгох зориулалттайгаар ингэж хийдэг байна.

Аль хувилбар нь танд байж болохоор санагдаж байна? Магадгүй танд өөр тайлбар бий юу? Бидэнтэй үзэл бодлоо хуваалцаарай.

31
ГайхмаарГайхмаар
10
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Uranchimeg Ochir Choidog

    Uranchimeg Ochir Choidog

    2019/03/10 at 14:12

    00-н тухай мэдээ надад нэгийг /өнгөрсөн дурсамжийг/ бодогдуулав

  2. Naraa Naraa

    Naraa Naraa

    2019/03/10 at 15:03

    энэ маш зөв санаа бна надад бас ийм хүнд явдал болсон шүү анхаар чбайхд илүүдэхгүй бх

  3. Badamdorj Tsetsegbadral

    Badamdorj Tsetsegbadral

    2019/03/10 at 16:41

    манай монголд зарим ОО -д ороход багтдаггуй шт

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *