Туршлагатай гэрийн эзэгтэй нар лаврын навчийг хоолондоо төдийгүй бас угаалгын машиндаа ч хийж ашигладаг

2

Гэртээ лаврын навч байлгах – гэрийн эзэгтэй бүрийн юугаар ч орлуулшгүй үнэнч туслах. Төгс амтлагч, гэрт мөнгө даллаж дуудна, мөн угаалга хийхэд ч тусалдаг байна. Угаалга хийхэд лаврын навч ямар ашиг тустай болж байна вэ? Энэ тухай өнөөдөр бид өгүүлнэ.

© Depositphotos

Ахуйн нууцаасаа та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ.

 

Гэрт байдаг лаврын навч

Орчин үеийн гэрийн эзэгтэй нарын хувьд угаалга хийх нь амархан ажил болжээ. Гэхдээ цагаан хэрэглэлээ цасан цагаан болтол нь цэвэрлэх өөрийн гэсэн нууц хүн болгонд байдаг бололтой. Үнэндээ, мэргэжлийн түвшинд ашигладаг бодис ч шаардлагагүй, лаврын навч байхад л хангалттай ажээ. Яах гэж? Нууцыг танд дэлгэе.

© Depositphotos

Энэ аргыг нэн эртнээс хэрэглэж иржээ. Бид ч татгалзах хэрэггүй юм. Байнгын угаалгаас болж хувцас өнгөө алддагийг бид сайн мэднэ. Лаврын навч энэ үед үнэхээр тус болдог ажээ. Хувцасны өнгийг хадгалахын зэрэгцээ сэргээх үйлчилгээтэй. Лаврын навчтай усанд угаасны дараа хувцас илүү өнгө орсон байгаа нь харагдана.

© Depositphotos

 

Лаврын навчтай угаалга

Лаврын навчийг шууд угаалгын машиндаа хийж болохгүй. Урьдчилан бэлдэх шаардлагатай. Лаврын навчтай угаалга хийх хоёр ч арга бий. Нэгдүгээр арга: 10 ширхэг лаврын навчийг 4 хоолны халбага содтой холино. Энэ бүгдийг сийрэг гэмээр уутанд хийгээрэй. Угаах хувцастайгаа цуг угаалгын машинд хийнэ. Усны хэм 30-аас багагүй байхаар тохируулах шаардлагатай.

© Depositphotos

Мөн лаврын навчтай ханд бэлдэж болох юм. Үүний тулд 4 лаврын навчийг 4 хоолны халбага содтой цуг хоолны саванд хийнэ. Ус нэмээд гал дээр ойролцоогоор 20 минут буцалгасны дараа шүүнэ. Хандыг өөр саванд хийж хэдэн цаг амраагаарай. Дараа нь угаалгын машинд хийж хувцсаа угаана.

© Depositphotos

Эдгээр аргууд нь хувцасны цагаан өнгийг сэргээхэд тустай. Таны хувцасны өнгө илүү хурц болсон байна уу? Лаврын навч юугаар ч орлуулшгүй үнэнч туслагч мөн болохыг та мэдэж авлаа.

© Depositphotos

Энэ шидтэй навч эд баялаг, аз хийморь дуудахад тустайг бид урьд нь танд танилцуулж байсан удаатай.

Та угаалга хийхдээ ямар арга ашигладаг вэ?

13
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
7
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *