Энэ тоог лаврын навчин дээр бичээд түрийвчиндээ хий. Тэгээд тун удахгүй юу болохыг нь хараарай

3

Лаврын навч нэн эртнээс онцгой үйлчилгээтэй ургамал хэмээгдэж иржээ. Уг ургамлыг зүгээр ч нэг ялалтын бэлгэ тэмдэг болгоогүй юм. Эд баялаг, амжилт дууддаг ч гэж ярьцгаадаг. Лаврын навчтай холбоотой эртний Грекийн домог хүртэл бий. Энэ удаагийн нийтлэлээрээ лаврын навчны тусламжтайгаар санхүүгийн амжилт олох зан үйлийг танилцуулах гэж байна.

© Pixabay

 

Лаврын навчин дээрх хүсэл

Лавар хэрхэн олонд танигдсан тухай нэгэн сайхан домог байдаг. Нэг удаа Аполлон санамсаргүйгээр Эротын нум сyмыг нь шоолж гомдоочихож л дээ. Эрот хариугаа авахаар шийдэж Аполлон руу үзэсгэлэнт Дафнад дурлах хайрын cум харвасан байна. Харин Дафна руу Аполлоныг үл тоох cумаа харважээ. Хайр дурлалдаа шаналах Аполлон үзэсгэлэнт Дафнагийн араас гүйсээр л, харин нөгөөх нь үл тоомсорлосоор л явав.

Арга нь барагдсан Дафна эцэг эхдээ өөрийнхөө гадаад төрхийг өөрчлөөд өгөөч гэж гуйсан байна. Ингээд үзэсгэлэнт бүсгүй лаврын мод болон хувирсан юм гэнэ лээ. Аполлон түүнийг хайрлах сэтгэлээ гээлгүй хайрласаар л. Тэр цагаас хойш лавар нь Аполлоны ариун мод болж, харин лаврын мөчрөөр сүлжсэн сүлжмэл нь – түүний салшгүй чимэг болов гэнэ.

© Depositphotos

 

Лаврын навч болон мөнгө

Магадгүй, ийм учраас лаврын навчийг ид шидийн нөлөөтэй гэж үзэх болсон ч байж мэднэ. Тийм учраас янз бүрийн зан үйлд ашиглах болжээ. Жишээ нь, амжилт, аз дуудахад ашигладаг болоод удаж байна. Эдгээр зан үйлийн нэгтэй таныг танилцуулахаар бэлдлээ.

Маш энгийн аргаас эхэлье. Таны гэрт задгай мөнгө цуглуулдаг жижигхэн сав байдаг уу? Хэрвээ байдаг бол маш энгийн зүйл хийгээд үзээрэй. Лаврын навч ав. Гартаа бариад санхүүгийн байдлаа хэрхэн сайжруулах тухай тунгаан бод: шинэ ажил, цалингийн нэмэгдэл эсвэл хувийн бизнесийн тухай. Санаагаа хэрэгжүүлэн төсөөлж байх үедээ лаврын навчийг мөнгөтэй савандаа хийгээрэй. Дараа нь савыг таглаад хэн ч олж харахааргүй буланд байрлуулна.

© Depositphotos

Мөнгө хадгалж байгаа газарт лаврын навч тавихыг зөвлөдөг. 5 ширхэг сайхнаараа хадгалагдсан лаврын навчинд жүржийн эфирийн тос дусааж наранд хатаана. Дараа нь мөнгөө хадгалдаг газар тавиарай. Мөнгө дуудах хүчтэй сахиус болох юм.

© Depositphotos

 

Лаврын навч дээр бичих хүсэл

Санхүүгийн амжилт дуудах хамгийн сүүлийн бөгөөд хамгийн хүчтэй аргыг толилуулж байна. Хамгийн том сайхнаараа байгаа лаврын навчийг сонгон авна. Дээр нь өөрт хэрэгтэй байгаа мөнгөн дүнг бичих юм. Дараа нь өөрийн дуртай эфирийн тос түрхээд гарын алгандаа хийж зөөлөн үрэхдээ: “Чамайг алгандаа зөөлөн үрье, мөнгөний тусламж хүсье” гэж шивнэнэ.

© Depositphotos

Хүслээ шивнэж дуусгаад лаврын навчийг түрийвчиндээ хийж аль болох гаргаж ирэхгүй байхыг хичээгээрэй. Бусдын нүд өртөхөөргүй газар хийх ёстойг сана. Ингээд амьдралынхаа туршид аз дуудахын зэрэгцээ түрийвчиндээ ч мөнгөтэй явах болно.

© Depositphotos

Гэхдээ өөрийн зүгээс хичээл зүтгэл гаргахгүй бол хэчнээн лаврын навчинд шивнэсэн ч зорьсондоо хүрч чадахгүйг бүү мартаарай. Шулуухан хэлэхэд мөнгөө өөрөө хэний ч амьдралд орж ирдэггүй юм. Хөдөлмөрлөх хэрэгтэй, өөрийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой бүх зүйлийг хийх хэрэгтэй. Энэ тохиолдолд л та амжилтад хүрч чадна, харин бидний танилцуулсан зан үйл таны амжилтыг бататгана. Амьдралынхаа хүсэл мөрөөдөлд хүрнэ гэж найдаж байна.

45
ГайхмаарГайхмаар
23
ГоёГоё
17
Ха ХаХа Ха
14
ХөөрхөнХөөрхөн
12
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Khuder Bataa

    Khuder Bataa

    2022/10/09 at 19:08

    Хүний ажил хөдөлмөрөөр олох ёстой байдаг итгэл үнэмшлийг унтрааж байдаг иймэрхүү мэдээлэл оруулахаа болино уу.

  2. Erdenetsoo Namjilmaa

    Erdenetsoo Namjilmaa

    2022/10/09 at 20:20

    Tenegee

  3. Och Bbt

    Och Bbt

    2022/10/09 at 20:37

    Тун удахгүй түрийвч чинь лаврын навчны үнэртэй болох болно.

  4. Serjmaa Yondonjamts

    Serjmaa Yondonjamts

    2022/10/09 at 20:45

    Marall Gua sarand dallaj bhaar lavrin nacch turshaad uz

  5. Davaajargal Zorigtbaatar

    Davaajargal Zorigtbaatar

    2022/10/09 at 22:54

    Сарандаваагийн зөвлөгөө юу😜

  6. Балдан Балдан

    Балдан Балдан

    2022/10/09 at 23:09

    Сарандаваа эгчийн өгсөн лаврын навч илүү мөнгөтэй болгодог шидтэй шүү хөө.Ажил хиигээд яах юм бэ,мөнгө өөрөө хийсээд л ороод ирнээээээ шук найзуудаа.

  7. Rina Rina

    Rina Rina

    2022/10/10 at 02:02

    Би лав итгэхгүй юм бна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *