3-р сарын 20-нд Европт нар бүтэн хиртэнэ

0

Энэ 3-р сарын 20-ны өдөр болох нар хиртэлтийн үеэр Умард Атлантын зарим арлуудад нарны бүтэн хиртэлт болсноор Европт хэсэг хугацаанд харанхуй болох юм байна. Дэлхий болон нарны хоорондуур сар орсноор болдог энэхүү үзэгдлийн үеэр нарны бүтэн хиртэлтийг Фарое арал болон Свалбардын олтригоос харах боломжтой ажээ. Гэхдээ нарны бүтэн хиртэлтийг ажиглах хүсэлтэй хүмүүс маш олон байгаагаас энэ газрууд дахь зочид буудал, түрээсийн өрөө, аялалын хөлөг онгоцнууд бүгд захиалгаар дүүрээд байгаа юм байна.

3-р сарын 20-нд Европт нар бүтэн хиртэнэ 1

Харин хагас хиртэлтийг харах боломж өргөн байгаа ба Европын олонх хэсэг, Ази болон Африкын зарим хэсгүүдээс харах боломжтой аж. Исландад бараг бүрэн харанхуй болох боловч энэ нь өглөө эрт болох юм. Шотландын зарим хэсэгт нарны хиртэлт 94%-тай ажиглагдах бол Ромд 60%-ийн хиртэлтийг ажиглах боломжтой юм байна.

Европ тивийн хувьд 2026 оныг хүртэл дахин нарны бүтэн хиртэлтийг ажиглах боломж тохиохгүй юм. Нар хиртэлттэй холбоотойгоор тухайн үед нарны эрчим хүчний үйлдвэрлэл зогсох учир Европын эрчим хүчний системд доголдол үүсэх болно гэсэн мэдээллүүд гарч байгаа. Цаашлаад Европын ихэнх хэсэгт нар хиртэлтийн нөлөө их үүлэн бүрхүүлээс илүү эрчимтэй байж чадахгүй гэсэн таамаг ч байгаа юм.

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *