Стресс болон ажлын ачаалал нь хүнийг ядрааж, үлбэгэр болгох нь цөөнгүй. Ийм үед оюуны чадамжийг тань сайжруулахад туслах хялбархан 10 аргыг та бүхэндээ танилцуулья. Төсөл танилцуулах, шалгалтанд орох зэрэг чухал мөчүүдэд доорх аргуудыг хэрэгжүүлээд нэг үзээрэй.
1. Кофе уух
Үргэлж дутуу нойртой ажиллаж, кофег их хэмжээгээр хэрэглэх нь биед муу хэдий боловч каффейн уусны дараагаар хүний бие богино хугацаанд сэргэдэг болохыг судалгаагаар нэгэнт тогтоосон.
Кофе нь хүнийг түр хугацаанд цоглог болгоод зогсохгүйгээр үл барам анхаарал төвлөрөх чадварыг нэмэгдүүлж логик сэтгэлгээ болон цагт үзүүлэх хариу урвалыг ч сайжруулж чадна.
“Каффейн нь таныг ухаантай болгохгүй харин таны тархийг илүү идэвхитэй ажиллахад туслана” гэж эрдэмтэд онцлон тэмдэглэж байна.
2. Бага зэрэг дарс уухад гэмгүй
Архины төрлийн зүйлс нь олон янзын сөрөг болон эерэг талуудтай байдаг. Норвегийн судлаач саяхан “вино тогтмол уудаг хүний танин мэдэхүйн чадвар огт уудаггүй хүнийхээс харьцангуй өндөр байдаг” гэдгийг баталжээ. Эмэгтэйчүүд уувал илүү өндөр үр дүнтэй байх ажээ.
Бага хэмжээний вино уух нь хүний сэтгэн бодох, өөрийгөө илэрхийлэх болон төвлөрөх чадваруудад нааштай үр нөлөө үзүүлдгийг сүүлийн үеийн судалгаануудаар ярьж хэлэх болжээ. Вино нь өөртөө антиоксидантыг агуулдаг учир тархины хөгшрөлтийн эсрэг идэвхитэй тэмцэгч гэж үзсээр иржээ.
3. Наранд ээх
Хэтэрхий их хэмжээний нарны гэрэл нь хүний арьсанд муугаар нөлөөлдөг боловч тохирсон хэмжээний нарны гэрэл нь хүний тархинд тустай Д витаминыг өгдөг. Судлаачид наранд ээсэн болон огт ээгээгүй хүмүүсийн дунд туршилт явуулахад наранд ээсэн хүмүүсийн оноо нөгөөдүүлээсээ нилээд өндөр гарчээ.
Зарим судлаачдын үзэж байгаагаар Д витамин нь тархины хөгшрөх явцыг удаашруулдаг ажээ.
4. Өөрийн бодлоо “өөрчлөгдөхөд” нь тусал
Ямар нэгэн зүйлийг шийдвэрлэж байх үедээ хүний тархи хамгийн идэвхитэй ажиллаж байдаг.
Харин сүүлийн үеийн судалгаагаар хүн өөрийн бодлоо “явуулж сурах” нь чухал гэж үзэх болсон бөгөөд ингэснээр таны тархи хэрэгтэй үед илүү сийрэг ажиллах юм байна. Нэг юмуу хоёр зүйл дээр төвлөрөх үед хүний мэдээлэл боловсруулалт удааширдаг.
5. Өөртэйгөө ярилц
Өөрөө өөртэйгөө ярилцдаг хүнийг бусад хүмүүс жаахан “юм”-тай гэж боддог. Гэвч энэхүү үзэгдлийг судалсны дараагаар судлаачид “өөртэйгөө чанга дуугаар ярих нь хүний ухааныг нэмэгдүүлдэг” болохыг тогтоожээ.
6. Бүжиглэх
Судалгаагаар бүжиглэх, дасгал хийх нь оюуны чадварыг сайжруулдаг болохыг тогтоожээ. Бүжиглэх үед хүний бие болон тархи зохицон ажилладаг ажээ. Бүжиглэхэд нарийн зохицуулалт хэрэгтэй бөгөөд бүжиглэснээр хүний анхаарал сайжирч, орон зайн мэдрэмж нэмэгддэг.
Шийдвэрийг хурдан хугацаанд гаргаж сурах бөгөөд илүү уян хатнаар бодох чадварыг хөгжүүлдэг.
7. Хооллолтондоо анхаар
Хоол чанартай байвал тархи болон бүх л биед сайн үр дүн өгөх болно. Харин зурагтын рекламуудал бүү итгээрэй. Зөв хооллож биеийн ядаргаагаа арилгаж, оюуны хүчээ нэмэгдүүлээрэй.
Глюкоз, ханаагүй тосны хүчил, амин хүчил болон антиоксидант, Е витамин зэргийг түлхүү хэрэглээрэй. Нэрс, авокадо, үр тариа зэргийг хэрэглэвэл нэн сайн.
8. Тетрис тогло
Тетрис тоглож байх үед тархи хэрхэн ажилладаг болохыг эрдэмтэд судалжээ. Бор тархины үйл ажиллагаа сайжирч, асуудал шийдвэрлэх чадвар, орон зайн сэтгэлгээ болон ерөнхий оюуны чадамж сайжирч байгааг олж тогтоожээ.
Хүн компьютер тоглоомыг өндөр ачаалалтайгаар тоглох үедээ сөрөг бодлуудаасаа ангижирч байдаг байна.
9. Биеийн тамираар хичээллэ
Биеийн тамир нь IQ-гийн түвшинг нэмэгдүүлдэггүй боловч хүний биеийн цусны эргэлтийг сайжруулж хүний тархины үйл ажиллагааг идэвхижүүлдэг ажээ. Биеийн тамирын дасгалын ачаар танин мэдэхүйн чадвар 10%-иар сайжрах гэнэ.
10. Хагартлаа битгий идээрэй
Оюуны чадамжаа удаан хугацааны туршид хөгжүүлэхийг хүсвэл цөөн хэдхэн төрлийн хоол хүнсийг л сонгон хэрэглээрэй. Хатуу хоол хүнснээс зайлсхийхийг зөвлөж байна. Йелийн их сургуулийн судлаачдын хулгана дээр явуулсан туршилтын үр дүнгээр “өлсгөлөн хулганы тархи цатгалан хулганыхаас илүү сайн ажиллаж байсан” гэж тогтоожээ.
Мандал
2016/08/08 at 11:13
Ss
Дулмаа Ганзориг
2016/08/08 at 13:54
Ss
Uugantumen Ganbaatar
2016/08/08 at 17:47
ter 10n argaa ene zurag deeree tomoor bichcheech, zaaval neg link daruulkaad ajil udaad
Хацүнэ Микү
2016/08/08 at 21:36
.