Эмэгтэй хүний биеийн талаар эрчүүдийн мэдвэл зохих 16 зүйл

0

Та итгэхгүй байх л даа, гэхдээ энэ дэлхий дээр эмэгтэй хүний биеийн онцлогийн талаар сайн мэддэггүй эрчүүд маш олон байдаг. Хамт амьдардаг, гэрлэсэн эмэгтэйнхээ талаар сайн мэддэг байх нь маш чухал. Та бүхэнд хамгийн чухал 16 зүйлийг танилцуулж байна.

16. Эмэгтэй хүний биеийн үс эр хүнийхээс илүү хурдан ургадаг

Хөл, гарынхаа үсийг хусдаг эмэгтэйчүүдийн үс эрчүүдийнхээс хэд дахин илүү хурдан ургадаг тул дунджаар илүү олон удаа үсээ хусах шаардлагатай болдог. Хэрвээ тэр гомдоллож байгаа бол ойлгоорой.

Эмэгтэй хүний биеийн талаар эрчүүдийн мэдвэл зохих 16 зүйл 1

15. Бүх эмэгтэйчүүд уян хатан, сунгалттай биетэй биш

Таны үздэг том хүний кинон дээр харсан зүйлсийг ихэнхи эмэгтэйчүүд хийж чаддаггүй буюу заримдаа бүр биелэшгүй байдаг. Амьдрал дээр таньтай учрах эмэгтэйчүүд нэг бол нугардаггүй, нэг бол чаддаг ч дургүй байдаг.

Эмэгтэй хүний биеийн талаар эрчүүдийн мэдвэл зохих 16 зүйл 2

14. Хөөрхөн байна гэдэг бол бүтэн цагийн ажил

Бүх эмэгтэйчүүд орноосоо босоод л хөөрхөн байдаггүй, ихэнхи нь төгс харагддаггүй. Мэдээж зарим эмэгтэйчүүд азтай төрсөн буюу цэвэрхэн арьстай, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайтай байдаг боловч ихэнхи эмэгтэйчүүд зовж зүтэрч байж сайхан харагддаг. Энэ бол хэвийн үзэгдэл. Хөөрхөн сайхан байна гэдэг бол жинхэнэ ажил: хоолны дэглэм, спорт, будаг шунх, скраб, арьс арчилгаа, үсний эрүүл мэнд, г.м.

Эмэгтэй хүний биеийн талаар эрчүүдийн мэдвэл зохих 16 зүйл 3

13. Хөх бол бодож байгаа шиг чинь биш

Ихэнхи тохиолдолд эмэгтэй хүний хөх ямар харагдаж байгаа нь хөхөвч, хувцас зэргээс маш их хамаардаг. Мөн хөхнөөс үүдээд эмэгтэй хүн нуруундаа өвдөлт мэдэрдэг. Эрчүүд хамаг анхаарлаа хөхөнд хандуулахад зүгээр л гаранд анхаарлаа хандуулж байгаа мэт, адилхан л биеийн нэг хэсэг шүү дээ…

Эмэгтэй хүний биеийн талаар эрчүүдийн мэдвэл зохих 16 зүйл 4

12. Хөхний хэмжээ хамаагүй

Байгалиасаа эмэгтэй хүний хөх хүүхэд хооллох л үүрэгтэй үүссэн. Түүний хэмжээ ямар ч нөлөө үзүүлэхгүй бөгөөд эмэгтэйчүүд хөхний хэмжээг хараад хэлж чаддаггүй. Эрчүүд зүгээр л “миний эмэгтэй том хөхтэй” гэж бодохоор л аз жаргалтай болдог байх…

Эмэгтэй хүний биеийн талаар эрчүүдийн мэдвэл зохих 16 зүйл 6

11. Овуляци бол маш чухал

Мэдэхгүй байгаа хүмүүст хэлэхэд, овуляци гэдэг маань тухайн сард жирэмсэн болох хамгийн өндөр магадлалтай үе юм. Ойлгомжтой зүйл хэдий ч давтан хэлье, хүүхэдтэй болох төлөвлөгөө байхгүй бол энэ үед хамгаалалт сайн хэрэглэх шаардлагатай.

Эмэгтэй хүний биеийн талаар эрчүүдийн мэдвэл зохих 16 зүйл 5

10. Онгон байх нь тийм ч чухал биш

Эрчүүд нэг зүйлийг мэдэж ав: та түүнийхээ анхны эр хүн байлаа гээд та ялагч, шагнал хүртэх ёстой юм биш. Ямар ялгаатай вэ гэвэл та түүний орны даавууг муухай болгож, арьсны маш эмзэг хэсгийг л гэмтээсэн хэрэг. Үүнд тийм том ач холбогдол өгөөд байх шаардлага байхгүй.

Эмэгтэй хүний биеийн талаар эрчүүдийн мэдвэл зохих 16 зүйл 7

9. Бүх эмэгтэй “дур тавих” чадвартай байдаггүй

Магадгүй эр хүн эмэгтэй хүнийг сайхан байлгаж чадсан гэж бодоод баярлаж, бахархдаг байх. Үнэнийг хэлэхэд хэрвээ эмэгтэй хүн “тавиагүй” бол тэр хүн хэзээ ч “тавьж” чадахгүй л гэсэн үг. Үүнд тодорхой булчингийн зөв байрлал шаардлагатай буюу зүгээр л хүн бүр чаддаггүй гэж ойлгоход болно.

Эмэгтэй хүний биеийн талаар эрчүүдийн мэдвэл зохих 16 зүйл 8

8. Сунасан бэлэг эрхтэн таны бодож байгаа зүйл биш

Тиймээ, буруу. Эмэгтэй хүн олон хүнтэй загас наадуулснаас болж бэлэг эрхтэн нь сунадаггүй! Хүүхэд гаргаад буцаад хэвэндээ орж чаддаг байхад юун суналтын тухай яриад байгаа юм бэ?

Эмэгтэй хүний биеийн талаар эрчүүдийн мэдвэл зохих 16 зүйл 9

7. Хэрэглэх зааварт анхаарлаа хандуул

Эмэгтэй хүн гэдэг бол ганц кноп дараад бэлэн болдог механизм биш юм. Нийт биеийн таашаал – бүгд хамаатайгаар барахгүй маш чухал.

Эмэгтэй хүний биеийн талаар эрчүүдийн мэдвэл зохих 16 зүйл 10

6. Түүний биеийг судлахдаа тусламж гуй

Ихэвчлэн эрчүүд судалгаагаа өөрийн гар биеэр гүйцэтгэхийг илүүд үзэж эмэгтэй хүнд өвдөлт багагүй мэдрүүлдэг. Харилцааны чадвар их чухал: эзнээс нь асууж, тоглоом шоглоом болгох нь илүү сонирхолтой байх болов уу.

Эмэгтэй хүний биеийн талаар эрчүүдийн мэдвэл зохих 16 зүйл 12

5. Зарим зүйлсийн талаар эр хүнд мэдэгдэхийг хүсэхгүй…

Жишээ нь, хөхний толгой биений юм ирсэн үеэр өвдөх, мөн тэр үеэр ааш зан өөрчлөгдөх, загас наадууулахын өмнө бага зэрэг илж таалж хүсэл бий болгох шаардлагатай ч гэдэг юм уу. Эмэгтэй хүнд мөн нууцлах хүсэлтэй зүйлс байдаг.

Эмэгтэй хүний биеийн талаар эрчүүдийн мэдвэл зохих 16 зүйл 11

4. Тиймээ, биений юм ирсэн үеийн өвдөлт үнэхээр аймшигтай

Энэ өвдөлт бол таны бүсгүйн өдрийг муухай болгох хүчтэй. Хатгах, базлах, ер нь ямар ч байж болно. Дээрээс нь нэмээд 3-7 хоног цус алдана. Хэрвээ таны хайрт энэ талаар гомдоллож байвал тэр хэтрүүлээгүй гэдгийг санаарай.

Эмэгтэй хүний биеийн талаар эрчүүдийн мэдвэл зохих 16 зүйл 13

3. Гормонууд ааш занд нөлөөлдөг

Зөвхөн өвдөлтөөр зогсохгүй “эдгээр өдрүүдийн” үеэр эмэгтэй хүн өөр хүн шиг муухай аашилж, сэтгэл санааны хувьд таагүй байдалтай байвал энэ нь гормонтой холбоотой байдаг.

Эмэгтэй хүний биеийн талаар эрчүүдийн мэдвэл зохих 16 зүйл 14

2. Бүсгүйчүүд юу хүсч байгаагаа сайн мэддэг, хэлэхээс ч айдаггүй

Нэгдүгээрт, эмэгтэй хүн юу хүсч байгаагаа өөрөө ч мэддэггүй гэдэг бол худлаа. Хоёрдугаарт, юу хүсч байгаагаа тэд хэлж чаддаг. Эрчүүдэд зөвлөхөд, түүнийгээ сайн сонс.

Эмэгтэй хүний биеийн талаар эрчүүдийн мэдвэл зохих 16 зүйл 15

1. Эмэгтэй хүн бүр өөр өөр байдаг

Энэ бол маш чухал ойлголт. Түүнийгээ сайн сонс. Нэг эмэгтэйгээс сонссон зүйлээ өөр бүсгүй дээр хэрэгжүүлэх нь төдийлөн оновчтой бус болов уу. Сонс, судал, танилц, ойлголц.

Эмэгтэй хүний биеийн талаар эрчүүдийн мэдвэл зохих 16 зүйл 16

7
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Pagvaa

    2016/08/08 at 14:34

    10 бол чухал заааааа

  2. 10-ын тухайд

    2016/08/08 at 17:38

    Онгон байх нь тийм ч ач холбогдолтой биш гэнээ, гол нь амьдралд ёс зүй хүмүүжил, хайр итгэлцэл сэтгэл зүрх хамаагүй болж таарах нь ээ тээ. Надаас өмнө хичнээн эрийн өвөр дамжих нь хэнд хамаатай юм гэж хэлэх эр хүн бараг байхгүй. Хүнтэй унтсан болгон янхан болчихдоггүй ч бусдын өвөр дамжсан хүүхнийг ёс зүйтэй, амьдралд хань болно гэж итгэхэд бэрх. магадгүй хэт өрөөсгөл бодож байж болох, эмэгтэй хүний суурь хүмүүжил бүхний үндэс болдог.

  3. Зочин

    2016/08/08 at 20:58

    yuvee 10 bol harinch hamgiin chuhal n bh shuu!! ter chn l emegtei hunii unetsene!

  4. damn

    2016/08/09 at 20:10

    хүн хүнд өөр өөр л байдаг байх надад бол онгон байх нь чухал

  5. kkk

    2016/08/10 at 11:51

    ongon bsan ch gesen 10 jiliin daraa 2 huuhdee hayad salsan yumdaa

  6. Зочин

    2016/08/11 at 14:17

    Yahawdee gants 2 udaagiin um bh gdg uudnees bichsen bh ternees bish shuud zayanii hani boloh hunteigee uchirna gj bhguil bh.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *