Жуулчдад зориулсан гарын авлагаас хэзээ ч олж үзэх боломжгүй Швейцарчуудын амьдралын талаарх 19 сонирхолтой баримт

2

Бид Швейцарийн тухай багагүй мэднэ: ямар нэгэн дайн байлдааны асуудалд оролцдоггүй, энд хэдэн сая хүний идэх дуртай Toblerone шоколадыг үйлдвэрлэдэг, харин эдийн засаг нь – дэлхийд хамгийн тогтвортойд тооцогдоно. Энэ улс бахархах зүйл ихтэй. Гэхдээ улс болгонд сайн ба муу зүйл аль аль нь оршино. Хөгжингүй энэ улс оронд ч гэсэн адилхан. Жишээ нь зул сарын баярын ширээн дээр гэрийн тэжээвэр амьтны (нохой эсвэл муур) мах иддэг уламжлал байх ажээ.

Та бүхэнтэйгээ Швейцар улсын тухай сонирхолтой баримтуудыг хуваалцахаар бэлдлээ.

Загас барихад лицензтэй байх ёстой. Мэргэжилтнүүд 9 хичээлээр загасыг дэгээнээс хэрхэн зөв салгах буюу загасыг зовоож тарчлаахгүйгээр дэгээнээс салгах зэрэг тухай мэдлэгийг зааж сургана

© 55azem / instagram

 

Нийтийн бие засах газруудад эмэгтэйчүүдэд зориулсан тусгай суултуур бий

© ch_stany / twitter

 

Швейцарт эмч нарын алдаа, буруу онош тавьсныг хамгаалах хууль хүчин төгөлдөр мөрдөгддөг

© pexels

Хэрвээ эмч буруу онош тавьж буруу эмчилгээ хийсэн бол хохирогч түүнийг мэргэжлийн талаасаа чадваргүй хэмээн буруутган хуулийн байгууллагад гомдол гаргах боломжгүй. ch_stany–ийн нэгэн хэрэглэгч өөрийн хуудсандаа ийн бичжээ: “Найз маань гэдэс нь өвдөөд эмчид хандаж үзүүлсэн юм. Эмч түүнд клизм тавиад гэр рүү нь явуулжээ. 2 хоногийн дараа мухар олгой нь бараг дотроо хагарахын наахна түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн. Тэр маш хүнд хагалгааг давж гарсан юм”.

 

Швейцарийн иргэн болж паспорт авахын тулд хөршүүдтэйгээ дотно, сайн харилцаатай байх ёстой

© jocelyne_clemencon / instagram

Швейцарийн иргэн болж паспорт авахын тулд тус улсад дор хаяж 10 жил амьдарч, ажилласан байх ёстой. Үүний 3 жилийг нэг хотод тогтвор суурьшилтай амьдарсан байх шаардлага тавьжээ, тэгээд шалгалт өгнө – тухайн орон нутгийн засаг захиргаа шалгалтыг авдаг байна.

Шалгалт дээр юу ч хамаагүй асууж болно: газар зүйн асуултаас эхлээд хөршүүдтэйгээ хэрхэн харилцдаг тухай. Ирээдүйн иргэн нь хэр төлөв даруу, хууль дагаж мөрддөг эсэхийг хөршүүдээс нь асууж сураглана. Хэрвээ хөршүүдтэйгээ тогтсон харилцаа төдийлөн таагүй бол паспорт авах хүслээ нэг жил хойш тавихаас өөр аргагүй – дараагийн шалгалт хүртэл гэсэн үг. Швейцар паспорт авлаа гэж бодъё. Паспортын “төрсөн газар” гэдэг хэсэг дээр шинэ иргэний тухайн үед оршин сууж байгаа газрыг бичдэг ажээ.

 

Швейцар эрчүүд 55 нас хүртлээ цэргийн үүрэгтэн байдаг

© armee.ch / instagram

Жил болгон тус улсын 55 нас хүртэлх бүх эрчүүд 3 долоо хоногийн дотор цэргийн бүртгэлд хамрагдах ёстой. Энэ хугацаанд тэд архидна, зугаална тийм ч учраас үүнийг бараг амралтанд тооцдог ажээ. Уг бүртгэлтэй холбоотой гарах зардлыг ажил олгогч нь төлдөг гэсэн шүү.

 

Цюрихийн зул сарын баярын гацуур модыг Swarovski-гийн талстууд чимдэг

© nicole_lichtensteiger / instagram

Гал тэрэгний төв буудлын талбайд сүүлийн 20 жилийн турш Зул сарын гацуур модыг засаж байна. Уг гацуур модыг Swarovski–гийн 6000 ширхэг талст чимдэг ажээ. Баярын энэ чимэглэлийн үнэ – 500,000 евро.

 

Сүүтэй автомат машин. Тийм ээ, тийм энэ улсад хийжүүлсэн ундааны оронд гудамжинд гэрийн сүү зардаг.

© milchquelle / instagram

 

Тосгонууд өөрийн талбайд ургуулсан ногоогоо ийм жижиг лангуугаар зардаг. Худалдагчгүй. Кассын оронд – жижиг хайрцаг бий.

© ch_stany / twitter

 

Энд галт тэрэгний хөдөлгөөний хуваарь маш нарийн, цагаа ч яг таг баримтална

© trainspo_com / instagram

Орон нутгийн гал тэрэгний хөдөлгөөний хуваар маш нарийн тооцоололтой хийгджээ. Хаа нэгтээ тосгоноос уулын бэлд очиход ямар ч хүндрэлгүйгээр буюу аль болох бага дамжихаар зохион байгуулсан байна. Галт тэрэг хөдлөх хоорондын хугацаа – 15 минут, нэг ёсондоо цаг тутамд 4 галт тэрэг бараг өдрийн турш явдаг.

Энэ улсад автомашин хэрэглэх нь нэг их түгээмэл биш. Харин галт тэргэнд улсын хүн ам бүгд суудаг гэхэд хилсдэхгүй. Галт тэргэнд томоохон компанийн ахлах менежер явж байх нь жирийн л үзэгдэл.

 

Эрчүүд “хөнгөн”-өөр бие засахдаа дандаа сууна. Ариун цэвэр сахих талаасаа ингэж бие засдаг, дараа нь ариун цэврийн өрөөний цэвэрлэгээнд бага цаг зарцуулахын тулд шүү дээ.

© kudkudak / instagram

 

Швейцар – эвтаназийг хүлээн зөвшөөрсөн Европын хоёр дахь улс

© pixabay

Хэдий сэтгэл шархлуулах ч гэлээ Швейцар улс амиа хорлох жуулчлалаараа маш алдартай. Чухам энэ л улсад амьдралаас сайн дураараа явах асуудалд либерал ханддаг. Тийм ч учраас хүндээр өвдсөн хүмүүс хууль ёсны дагуу амьдралаа төгсгөхөөр энэ улсад ирдэг ажээ. Эвтанази хийх эсэх шийдвэрийг эмч гаргана, үйлчилгээний үнийн хувьд 4000 еврогоос эхэлдэг байна.

 

Уулын фермерүүдийн дунд “Нива” автомашин маш их эрэлт хэрэгцээтэй

© ch_stany / twitter

“Нива”-г өөрийн хэрэглээнээсээ шалтгаалаад өөрчилдөг: зарим нэг нь цас цэвэрлэх зорилгоор урд хамарт нь хүрз нэмэлтээр суурилуулна, нөгөө хэсэг нь машиныг кабриолет ч болгох нь бий.

 

Амаржсаны дараах чөлөө 3 сар үргэлжилнэ, үүнээс гадна мөн аавд 20 хоногийн чөлөө өгдөг

© pixabay

 

Хүүхэд төрвөл гэрийнхээ гадаа хүүхэлдэйн киноны баатруудтай хуудас өлгөдөг

© ch_stany / twitter

Гэр бүлийн тоо нэмэгдсэн бол эцэг эхчүүд нь цонхон дээрээ шинэ төрсөн хүүхдийн нэр, төрсөн өдрийг нь бичсэн хуудас байрлуулдаг. Энэ гэр бүлд шинэ хүн төрсөн, бүгд аз жаргалтай байгааг хүмүүс мэдэж байх ёстой.

 

Маш түгээмэл бөгөөд ямар ч насны хүнд таалагдах бэлэг – оршуулга дээрх талбай

© bszabolivia / instagram

 

Швейцарийн ерөнхийлөгчийн хугацаа – 1 жил. Сүүлийн 10 жилд 10 удирдагчийн нүүр үзсэн тэдний 5 нь эмэгтэй, 5 нь эрэгтэй.

© volksblatt.li / instagram

 

Энэтхэгийн киноны бараг ихэнх зураг авалтыг Швейцарт хийдэг. Аль 1960–аад оноос хойш л Болливуд Альпийн нурууны үзэсгэлэнт газрыг өөртөө нээжээ.

© ch_stany / twitter

 

Швейцарийн Аппенцелль хотод гэрийн тэжээвэр амьтдаа идэхийг албан ёсоор зөвшөөрсөн. Тэр дундаа муур, нохой, усан гахай…

© pixabay

Европын хамгийн өндөр хөгжилтэй оронд гэрийн тэжээвэр амьтан иддэг. Энэ бол жуулчдыг татах арга биш, харин олон жилийн турш дагаж мөрдөж байгаа уламжлалт ёс. Гэрийн тэжээвэр амьтнаар хийх хоолны жорыг үеэс үед өвлөн дамжуулж байна. Гэрийн тэжээвэр амьтны тосоор үе мөчний үрэвслийн эсрэг тос хийдэг, энэ нь ч маш алдартай бүтээгдэхүүн ажээ.

Тус улсын хоол тогтоомж нь либерал, гэхдээ тодорхой заалтуудтай. Гэрийн тэжээвэр амьтны эзэн мөн үү? Тэдэнтэйгээ юу хүссэнээ хийж болно, тэр ч бүү хэл идэхийг ч зөвшөөрчээ. Гэхдээ тухайн амьтны махаар хийсэн хоолыг зарах эсвэл хөршүүдээ дайлахыг эрс хориглоно.

 

Гадуур зугаалж байхдаа эцэг эх нь хүүхдүүдээ уяж авч явах ёстой

© ch_stany / twitter

“Хүүхдүүдээ уяна уу”

Энэ хууль зөвхөн уулархаг бүс нутгуудад л үйлчилнэ. Хэрвээ эцэг эх нь уулархаг нутгаар хүүхдээ дагуулан аялж байгаа бол заавал өөрөөсөө уяж авч явах ёстой. Аюулгүй байдлыг хангах энэ арга нь нэг биш хүүхдийн амийг аварч чадсан гэдэг.

Швейцарийн хууль тогтоомжид өөрчлөлт хийх ёстой гэж та бодож байна уу эсвэл орчин үеийн амьдралд нийцэж байна гэж үзэж байна уу?

21
Ха ХаХа Ха
12
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
4
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *