Байгаль орчноо хамгаалахын тулд хүмүүс дор бүрнээ, чадах чинээгээрээ оролцож байгааг харуулсан сэтгэл хөдөлгөм 14 гэрэл зураг

0

Экологийн асуудал дэлхий дахиныг донсолгож олон хүний сэтгэлийг зовоож байна. Байгальд хэрхэн хандахаас шалтгаалаад бидний амьдралын чанар тодорхойлогдох тийм л цагт бид амьдарч байгаагаа мартаж болохгүй. Хуванцар савыг усны сувагт шидэх үү, хогийн саванд хийх үү – хүн болгоны л сонголт. Хүн зориуд байгаль орчноо бохирдуулдаггүй нь мэдээж. Гэхдээ байгаль орчноо бохирдуулсны улмаас өөрсдөө хохирч байгаагаа сайн ухаарахгүй л байна. Бид энэ бүх нөхцөл байдлыг өөрчилж экологийн асуудлыг шийдэх анхны алхмыг хийхэд төвөгтэй зүйл огт байхгүй. Хүн болгоны хийж чадах зүйл. Хамгийн гол нь хийх хүсэл байх ёстой.

Өнөөдрийн нийтлэлдээ нэг хүн, заримдаа нэг хот байгаль орчноо хамгаалахын тулд ямар арга хэмжээ авсныг сонирхуулах гэж байна. Тэд маш багаас эхэлсэн – хог хаягдал цуглуулах, ангилан ялгах гэх мэт. Тэдний юу хийж бүтээснийг харцгаая.

Ойролцоогоор 302 хөнгөн цагаан лаазыг дуу хөгжмийн наадмын дараа түүлээ

J_J0nah_Jameson

 

Энэ хүн лаазны 13 сая гаруй дэгээ цуглуулжээ

reddit

 

8000 гаруй татсан тамxины иш

ThrowAwayFor30yo

 

Швейцарчууд дахин боловсруулах тун дуртай ард түмэн

SirDawson

 

“Багахан ачаа” – цаас, картоны хог хаягдал

reddit

Хошиминд амьдардаг манай дүүргийн нэг залуу. Тэр хаягдал цаас цуглуулж дахин боловсруулах үйлдвэрт тушаан амьдралаа залгуулдаг юм.

 

Тосон шохойны үлдэгдлүүд

brooklynorban

Сүүлийн гурван жилийн турш би тосон шохойныхоо үлдэгдлийг цуглуулаад байсан юм. Таслаад, цэвэрлэж өнгөөр ялгаж дахин хайлуулж хэвэнд цутгадаг. Дахин боловсруулсан шохойгоо Канадад байрлах байгууллагуудад хандивладаг болоод байна. Би энэ аргаар 300,000 гаруй шохой боловсруулж 12,000 гаруй шохой хийжээ. Одоо ч хийсээр л байна.

 

Манай хотын хог боловсруулах цэг дээр цугларсан лаазтай кремний хог хаягдал

Frenchy_Baguette

 

Бага ч болов зүйл байгаль орчноо хамгаалахад маш их ач тустай

slutwatch

Үдэшлэг дээр очсон юм, тэнд шилэн хог хаягдалд зориулсан том хогийн сав тавьсан байснаас гадна бөглөөний хогийн сав ч тавихаа мартсангүй.

 

Өмнө нь ба дараа нь

dipssomania

Аав, бид хоёр хуванцар сав цуглуулаад байшингийнхаа ард овоолоод л байсан юм. Саяхан ялгаж салгаад дахин боловсруулах цэгт тушааж 160 ам.доллартай болсон шүү

 

20 кг чипсний уут – ажил дээрээ манай ажилтнууд ярилцаад цуглуулж үзэхээр шийдсэн юм

BigFatBazza

 

Хоёр дахь амьдрал бэлэглэхийг хүлээж байгаа хөнгөн цагаан лаазнууд

BadComedian5

 

Сүүлийн 2 жилийн хугацаанд цуглуулсан ариун цэврийн цаасны гол

Kubly

 

Шошгыг нь хуулаад шилийг нь дахин боловсруулалт руу явуулна

columbialabel

 

Эзэнгүй хаягдсан цахилгаан унадаг дугуй, скутерыг өөрийн гурван дугуйт дээр ачиж хог боловсруулах цэгт тушаана, Бээжин

Immidandy
10
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Togii Togoldor

    Togii Togoldor

    2022/09/07 at 21:53

    Top??

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *