Өөр гараг дээр ургуулж байгаад дараа нь бидэн дээр авчирсан юм шиг харагдах, этгээд хачин 16 ургамал

0

Байгаль – уран зөгнөгч, элдвийг санаачлагч. Үнэхээр гайхалтай ургамал бүтээж чадна, ямар сайндаа л харсан хүн хэлэх үггүй хоцрох вэ дээ? Зарим нэг нь харь гарагийн ургамал юм уу гэлтэй, нөгөө нь аймшгийн киноны хорон муу санаатай мангас шиг, бусад нь дэлхийн биш гоо үзэсгэлэнгээрээ гайхагдах ажээ. Эдгээр ургамлууд Дэлхийн өнцөг булан бүрт цацагдсан үрээс ургав уу гэлтэй. Харамсалтай нь, амьдаар нь харах завшаан тэр болгонд олдохгүй. Гэхдээ өнөөдрийн нийтлэлээр та сонирхолтой ургамлуудын гэрэл зургийг харах болно. Энэ дэлхийд биднийг алмайруулах зүйл үүгээр ч дуусахгүй.

Трахиандра

Noticemenot

Трахиандра – алдартай ургамал бөгөөд хиймэл юм шиг дүр төрхтэй мушгиралдан ургадаг.

 

Лууны мод

A Classic Tours Collection

Лууны модонд зүсэлт хийвэл модноос наалдамхай улаан шүүс (давирхай) гарна. Уг шүүсийг анагаахын шинжлэх ухаанд өргөн ашигладаг.

 

Конофитум – Өмнөд Африк болон Намибийн өмнөд хэсгээр ургадаг этгээд хачин хэлбэртэй ургамал

kmm_art_

 

Үзэсгэлэнт үр – үнэхээр гоё харагдаж байгаа биз?

Nuzzorama

Гялалзсан хальстай гоё жимс нь бутыг чимж өгдөг. Жимс  нь хатуу бас таагүй амттай болохоор шууд түүхийгээр нь хоол хүнсэнд хэрэглэдэггүй. Гэхдээ дaрс, сүмс, цэлцэгнүүр зэргийг хийхэд өргөн ашигладаг. Сахар нэмснээр жимсний гаж амт дарагддаг байна.

 

“Зугаалдаг” далдуу буюу сократея голокоренная

Neurotopia

Бусдаас онцлог үндэснээсээ болоод ийм нэртэй болжээ. Үндэс нь газрын хөрснөөс хэдэн арван сантиметрийн дээрээс эхэлдэг бөгөөд энэ нь яг хөл шиг харагддаг юм.

 

Арфикийн гиднора

Perfect_Ability_1190 / Project Noah

Арфикийн гиднора – Дэлхий дээр этгээд хачин төрхөөрөө алдартай ургамал. Шимэгчийн төрөлд хамаардаг. Учир нь мод, бутны үндэст шигдэж шим тэжээлтэй бодисыг нь сордог. Харахад аймшигтай ч гэлээ анагаахын шинжлэх ухаанд эмчилгээний зорилгоор ашигладаг байна. Мөн уг ургамлыг сармагчин, үнэг, цөөвөр чоно амтархан идэх дуртай.

 

Иерихоны сарнай

The Rose of Jericho / The Rose of Jericho

 

complikaity

Гайхалтай ургамал, хатсан байдлаасаа дахин амилж чаддаг. Иерихоны сарнай амьдралыг тэтгэх шингэн дутагдвал нэгэн төрлийн “унтаа” байдалд ордог. Гэрэл зураг дээр сарнайг услахаас өмнө болон усалсны дараах байдал харагдана.

 

Хүүхэлдэйн нүд

Plant Science / hautecello

 

Арнольдын раффлези

Snoo-40408 / TheBlazingPhoenix

Дэлхий дээрх хамгийн том цэцгийг ширэнгэн ойгоос олоход амаргүй. Раффлези нь ганцаар ургадаг, жилийн харилцан адилгүй улиралд дөрвөн өдөр л цэцэглэнэ. Амьдаар нь харж чадсан хүн үнэхээр азтайд тооцогдоно шүү.

 

Аварга том сэквойя

arch_llama

 

“Цус сорогч ургамал” лангсдорфия

nnomadic

Лангсдорфия – бусад ургамлын үндэснээс шим тэжээлтэй бодисыг нь шимж байдаг болохоор маш хорлонтой ургамалд тооцогддог.

 

Пуйя

reddit

Уг ургамал 15 мерт хүртэл өндөр ургадаг.

 

Хатан хааны протей – Өмнөд Африкийн үндэсний цэцэг

rockystl

Protea cynaroides – хөрсний гүнд шургасан бүдүүн ишнийхээ ачаар гал түймрийг давж гарч чаддаг. Ишинд нь нойрсох булцуунууд байх бөгөөд түймрийн дараа шинээр ургахад нь тусалдаг ажээ.

 

Pollia condensata – жимс нь төмөр шиг гялалзах африкийн ургамал

SomanydynamoS / SavoirDuMonde

Pollia condensata – дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй бас хурц өнгийн ургамлын нэг.

 

Аварга том зуун наст

Jody Garnett

 

Литопс

Удивительные цветы / /alphamikee

“Амьд чулуу” гэдэг нэртэй ургамал.

Эндээс та бүхэн сонирхолтой амьтдыг сонирхоорой. Тэд бүгд нэвт харагддаг юм.

20
ХөөрхөнХөөрхөн
13
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *