
Архитекторуудын ихэнх нь уран бүтээлчид байдаг гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Тэдний үзэж байгаагаар жирийн нэгэн байшин барих нь утгагүй, уйтгартай зүйл байдаг учир тийм юмтай орооцолдож цаг заваа үрэх дургүй байдаг гэнэ. Тийм учраас шинэ төсөл хэрэгжүүлэх үедээ аливаа байшин барилгыг ер бусын, өвөрмөц байхаар бодож, тухайн хотын хүн ам, ирж буй зочдын анхаарлыг өөрийн эрхгүй татаж байхаар хийхийг зорьдог байна.
Тийм ер бусын барилга байгууламжийг улс орон бүрд харж болох бөгөөд архитекторчид маань ч тасралтгүй ажилласаар бүр ч илүү сонирхолтой, ер бусын зүйл хийхээр зүтгэсээр байгаа билээ.
Нидерланд, оффисийн зориулалттай барилга

Литва, Ерөнхий прокурорын байр

Цайны музей, Хятад

Давлагаат байр, Испани

Атриум буюу хар байшин. Хятад

Үзэсгэлэн чимэглэлийн төв, Франц

“Хан боргоцой Данмор” Шотланд

Энэхүү барилга нь Шотландын хувьд архитекторын хамгийн өвөрмөц, нарийн төвөгтэй бүтэц бүхий байгууламж юм. Энэ барилгыг одоо хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр дооглон бичсээр байгаа юм гэнэ лээ.
Ганц хөлт. Герман

Орон сууц. Нидерланд

Сайбертектур өндөг, Энэтхэг

Энэтхэг улсыг гайхаж барна гэж үү? Энэхүү өндөг хэлбэртэй барилгыг 2010 онд James Law Cybertecture International хэмээх архитекторын төв бүтээсэн байна. Энэ төслийн баг нь “сайбертектур” хэмээх шинэ чиглэлийг болгосон ба энэ нь хиймэл оюун ухаан бүхий архитектур гэсэн утгатай юм. Уг чиглэл нь футурист хэлбэртэй, экологийн хамгийн нарийн шаардлагыг биелүүлсэн, орчин үеийн инженерийн болон өндөр технологийн төв бүхий барилга бүтээх зорилготой юм байна.
Ер бусын их дэлгүүр, Англи

Үелзсэн хэлбэр бүхий өндөр байшин. Солонгос

Лам Вьений талбай, Вьетнам

Задгай зах, Нидерланд

Энх тайвны байр, Япон

Олон улсын хэвлэлийн төв, Ханжоу, Хятад

Seminole Hard Rock Hotel & Casino Hollywood, АНУ

Бонус: Дубай дахь хавирган сар барилгын төсөл

Америкийн Transparent House хэмээх архитекторын төв нь “Сарны байр” хэмээх төслийг санаачилсан ба энэ нь Дубайн түүх болон орчин үеийн технологийн дэвшлийг хослуулсан барилга болох юм. Ойрын үед энэ барилгыг барьж эхлүүлэхээр уг төвийнхөн ажиллаж байгаа билээ.







