Арьсны эмч нар зөвлөж байна: арьсан дээр үүссэн том хэмжээний нүхжилтийг хэрхэн агшааж багасгах тухай 10 зөвлөгөө

0

Арьсны нүх сүв бөглөрөх, генетик удамшил, хөгшрөлт, нарны туяанаас үүдэлтэй гэмтэл зэрэг нь нүх сүв томрох гол шалтгаан болдог. Арьсны нүх сүвийг багасгах бүрэн боломжтой бөгөөд тохирсон эмчилгээ болон цэвэрлэгээний зөв зүйтэй аргыг дагаж мөрдөхөд л хангалттай байдаг ажээ. Манай сайт уншигч танд арьсны нүхжилтийг багасгах 10 аргыг толилуулж байна.

1. Байгалийн гаралтай арьс хамгаалах pH-ийн агууламж бүхий цэвэрлэгч бүтээгдэхүүн хэрэглэх

© depositphotos.com

Бид өдөр бүр цэвэрлэгээний бүтээгдэхүүн хэрэглэдэг боловч pH-ийн тэнцвэртэй эсэхийг нь ажиглаж хардаггүй. Арьсны эмч нарын үзэж буйгаар цэвэрлэгээний бүтээгдэхүүнд агуулагдах хамгийн хэрэгцээт орц нь pH байдаг ажээ. pH-ийн хэмжээ нь 4.7-5.75 хооронд байгаа тохиолдолд уг бүтээгдэхүүн хүний арьсанд шингэц сайтай болдог байна. Харин тохиромжгүй бүтээгдэхүүн сонгон хэрэглэсэн тохиолдолд арьсны уян хатан байдлыг үгүй хийж, маш мэдрэг болгодог аж.

 

2. Тослогтсон хамарт өдрийн крем түрхэж болохгүй

© depositphotos.com

Арьсны эмч нар тослогтсон эсвэл батга гарсан хамар дээр тос түрхэхгүй байхыг зөвлөдөг байна. Хэрэв тос түрхсэн тохиолдолд арьсны нүх сүвийг бөглөж, улам томруулах сөрөг нөлөөтэй байдаг аж. Харин та нарны туяанаас хамгаалах тос түрхэх шаардлагатай болсон тохиолдолд тослоггүй бүтээгдэхүүнийг сонгохыг зөвлөж байна.

 

3. Гликолын хүчил арьсны бөглөрсөн нүх сүвийг чөлөөлөх үр нөлөөтэй

© moosemoose22 / reddit

Хэрэв таны арьсны нүх сүв бөглөрч, томорсон бол гликолын хүчил хэрэглэхийг арьсны эмч нар зөвлөдөг ажээ. Гликолын хүчил агуулсан бүтээгдэхүүнийг бүх төрлийн арьсанд түрхэж хэрэглэх боломжтой бөгөөд томорсон, битүүрсэн нүхжилтийг цэвэрлэж, арьсыг илүү толигор өнгөлөг болгодог байна.

 

4. Нүүрээ өдөрт 2 удаа бүлээн усаар угааж хэвших

© depositphotos.com

Арьсны нүх сүв бөглөрч, тослогтох зэрэг нь арьсны нүх сүв томрох ерөнхий шалтгаан болдог байна. Иймээс өглөө болон оройд нүүрээ бүлээн усаар угааж, бөглөрсөн арьсны нүх сүвийг цэвэрлэж байх хэрэгтэй. Хэт халуун ус арьсыг үрэвсүүлж, арьсны нүх сүвийг улам бүр томруулдаг гэдгийг санах нь зүйтэй.

 

5. Тослоггүй нарны туяанаас хамгаалах бүтээгдэхүүн сонгож хэрэглэх

© unknown / reddit

Нарны туяанаас хамгаалах бүтээгдэхүүн арьсны нүх сүвийг бөглөх хандлагатай байдаг. Иймээс батгатай, тослог арьстай хүн тослоггүй нарны туяаны хамгаалалтын бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Мөн ус нэвтрүүлдэггүй нарны туяаны хамгаалалтын бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийгээрэй. Учир нь энэ төрлийн бүтээгдэхүүн арьсыг тань амсгалуулахгүй нүх сүвийг нь бөглөх үндэс болдог байна. Харин та хуурай арьстай бол бага зэрэг чийгшүүлэгчтэй нарны хамгаалалтын бүтээгдэхүүн сонгон хэрэглээрэй.

 

6. Тос шингээгч цаас биедээ авч явж хэвших

© depositphotos.com

Хуурай арьстай харьцуулахад тослог арьсны нүх сүв илүү хурдан томрох хандлагатай байдаг тул арьсны тосыг хялбархан өөртөө татах боломжтой тос шингээгч цаас биедээ тогтмол авч явж хэвших хэрэгтэй. Энэхүү цаасыг хэрэглэхдээ үрж арчилгүй, зөөлөн дарахад л хангалттай.

 

7. Тослог болон холимог арьсанд шингэн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлхийх хэрэгтэй

© depositphotos.com

Шингэн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсны нүх сүвийг улам бүр томруулах үндэс болдог ажээ. Хэдийгээр арьс тань хуурайшилттай байсан ч шингэн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийж, бага зэргийн чийгшүүлэгчтэй бүтээгдэхүүн хэрэглэж байхыг арьсны эмч нар зөвлөдөг байна.

 

8. Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээгээ хязгаарлах

© depositphotos.com

Арьсны эмч нар амьтны гаралтай сүүг 200 миллилитрээс илүүгүй хэмжээтэй хэрэглэх эсвэл бүйлс, наргил модны самрын сүүгээр орлуулж хэрэлэхийг зөвлөдөг. Учир нь үнээний сүүнд арьсны нүх сүвийг томруулах нөлөөтэй гормоныг агуулдаг ажээ. Иймээс ямар төрлийн сүү хэрэглэх нь арьсанд тань тохиромжтой тухай мэргэжилтэнтэй зөвлөх нь зүйтэй.

 

9. Цайрын исэл бүхий нүүр цэвэрлэгчийг арьсны том нүхжилт бүхий хэсэгт түрхэх

© depositphotos.com

Цайрын исэл нь бүх төрлийн арьсанд тохиромжтой байдаг бөгөөд нүүрний крем болон нарны туяанаас хамгаалах тосонд агуулагддаг. Иймээс эмч нар арьсанд үүссэн том нүх сүвийг дарахын тулд тухайн хэсэг арьсанд тогтмол хугацаанд цайрын исэл бүхий нүүр цэвэрлэгчээс нимгэн түрхэхийг зөвлөж байна.

 

10. Өөрийн арьсанд тохирсон гуужуулагч бүтээгдэхүүн сонгож хэрэглэх

© depositphotos.com, © depositphotos.com

Гуужуулагч хэрэглэхийн өмнө та ямар төрлийн арьстай гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Хэрэв та хуурай, мэдрэмтгий, батгашилттай арьстай бол химийн зөөлөн найрлага бүхий гуужуулагч хэрэглэх нь зүйтэй. Харин тослог арьстай бол химийн хүчтэй найрлага бүхий гуужуулагч сонгон хэрэглэх нь зүйтэй байдаг аж. Мөн та бараан өнгийн арьстай бол, арьс тань наранд түлэгдсэн байгаа бол энэ төрлийн гуужуулагч хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

Та ямар төрлийн арьстай вэ? Арьсны үрэвсэл, томорсон нүх сүвийг дарахын тулд та ямар арга хэмжээ авдаг вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

12
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2021/01/01 at 23:46

    Bayarlalaa goyo heregtei medeelel bn thanks

  2. Baataraa Baataraa

    Baataraa Baataraa

    2021/01/03 at 17:59

    Chimegee Chimegee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *