Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой 25 жүжигчин

0

Энд нэр дурдагдах жүжигчид бол Холливудын франчайзангийн хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан гэж хэлж болох бөгөөд өргөн дэлгэцнээ эрэлт хэрэгцээ ихтэй жүжигчид юм. Бүх цаг үед өндрөөр үнэлэгдэж байгаа 25 жүжигчдийг доор танилцуулъя.

25. Ben Stiller (нийт бохир орлого нь 6,305.6 сая доллар)

Хамгийн өндөр орлоготой кино: Мадакасгар 3 (746.9 сая доллар)

Ben Stiller нийт 50 гаруй кинонд тоглосноос гадна зохиол бичиж, найруулж ч үзсэн байна. Heavyweights, Zoolander, Tropic Thunder зэрэг кинонд тоглосон бөгөөд уран бүтээлээрээ 6.3 сая ам.долларын орлого олжээ. Хамгийн их орлого авчирсан нь Мадагаскар 3: Европын хамгийн их эрэн сурвалжлагдаж буй нь (746.9 сая), Мадагаскар: Африк руу зугтсан нь (603.9 сая), Шөнө дундах музей (547.5 сая).

Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой 25 жүжигчин 3

24. Leonardo DiCaprio (нийт орлого нь 6,388.0 сая)

Хамгийн өндөр орлоготой кино: Титаник (2,128.9 сая)

Түүний амжилтын гараа 1990-ээд оноос эхлэлтэй, түүний авьяас Johnny Depp-тэй цуг What’s eating Gilbert Grape кинонд тоглосноор илэрч бусдын хараанд өртжээ. Romeo+Juliet кинонд Ромеогийн дүрд, мөн Titanic кинонд тоглож Холливудын жүжигчний жагсаалтад эргэлт буцалтгүй орсон. Сүүлийн хэдэн жил амжилтаараа дэгүүр орж байсан хэд хэдэн кинонуудад тогложээ, Aviator, Inception, Django Unchained гэх мэт.

Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой 25 жүжигчин 6

23. Liam Neeson (орлого 6,437.6 сая)

Хамгийн өндөр орлоготой кино: The Dark Knight Rises (1,084. сая)

Авьяаслаг, хамгийн олон дүрд хувирч чаддаг жүжигчин юм. Түүний тоглосон адал явдалт кино болгон амжилтыг олдог. Ганц дайчин ганцаардахгүйтэй адил ганцаараа гол баатрын дүрд тоглосон кинонууд нь хамаагүй илүү. 35 сая доллараар орлогыг төсөвлөж байсан ч бодитоор 202.7 сая доллар орчим олж байсан удаатай.

Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой 25 жүжигчин 7

22. Harrison Ford (орлого 6,489.2 сая)

Хамгийн өндөр орлоготой кино: Indiana Jones and the Kingdom of the Crystal Skull (786.6 сая)

Оддын дайн киноны Han Solo-гийн дүрд тоглож алдартай болсон нэгэн. Түүний тоглосон кино хэд хэдэн удаа дээгүүр бичигдэж байсан, жишээ нь, The Empire Strikes Back, Return of the Jedi, Raiders of the Lost Ark, Air Force One, Indiana Jones цуврал кино болон Blade Runner юм.

Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой 25 жүжигчин 8

21. Michael Caine (орлого 6,542.4 сая)

Хамгийн өндөр орлоготой кино: The Dark Knight Rises (1,084.4 сая)

Британийн жүжигчин, зохиолч 1953 оноос жүжигчний гараагаа эхлүүлжээ. Үүнээс хойш 100 гаруй кинонд дүр бүтээж дэлхий дахинаа танигдах алдартай нэгэн болсон. Austin Powers цуврал болон The Dark Knight киноны дүрүүд шилдэг нь юм. Академийн шагналтныг 2000 онд Хатан хаан Элизабет II кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Рыцарь цол олгожээ.

Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой 25 жүжигчин 9

20. Will Smith (орлого 6,636.1 сая)

Хамгийн өндөр орлоготой кино: Independence Day (817.4 сая)

Бидний үеийн өсөж буй кино од бөгөөд Холливудын хамгийн үнэтэй жүжигчин. Сүүлийн жилүүдэд түүний эрэлт хэрэгцээ багассан ч дээгүүр бичигдсэн жагсаалтаасаа бас ч буугаагүй л байна. Хамгийн их орлого авчирсан кино нь Independence Day, мөн The Pursuit of Happiness болон Ali and the Men In Black цуврал нь олны талархалыг хүлээсэн.

Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой 25 жүжигчин 10

19. Eddie Murphy (орлого 6,697.0 сая)

Хамгийн өндөр орлоготой кино: Shrek 2 (919.8 сая)

Сүүлийн гучин жил хамгийн орлоготой жүжигчний жагсаалтад багтаж дэлхийн хамгийн орлоготой жүжигчний айргийн тавын 4-т яваа нэгэн. Shrek киногоор маш их мөнгө хийсэн бөгөөд хамгийн их орлого авчирсан кино нь юм. Сүүлийн хэдэн жил кинонд тоглоогүй хэдий ч жагсаалтад багтсаар л явна.

Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой 25 жүжигчин 11

18. Stellan Skarsgard (орлого 6,725.2 сая)

Хамгийн өндөр орлоготой кино: Marvel’s The Avengers ($1,518.6 сая)

Шведийн жүжигчин Карибийн тэнгисийн дээрэмчин кинонд тоглосноос гадна Marvel-ийн хэд хэдэн кинонд амжилттай дүр бүтээсэн. Түүний тоглож буй кино нь арт-хаус маяг руу чиглэсэн уран бүтээлүүд байдаг.

Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой 25 жүжигчин 12

17. Brad Pitt (орлого 6,772.5 сая)

Хамгийн өндөр орлоготой кино: World War Z ($540 сая)

Brad Pitt-ийн авьяас түүнийг Холливудын од болгосон бөгөөд орлоготой жүжигчдийн жагсаалтад үлдсээр л байна.

Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой 25 жүжигчин 4

16. Cameron Diaz (орлого 7,052.1 сая)

Хамгийн өндөр орлоготой кино: Shrek 2 ($919.8 сая)

1990 оны үед гарсан The Mask инээдмийн киноны нэгэн бүсгүйн дүрд тоглож нэрд гарсан жүжигчин. Мөн түүний тоглосон My Best Friend’s Wedding болон There’s Something About Mary кинонууд нь олны таашаалыг хүртсэн бол кино шүүмжлэгч нарын шүүмжээр ч мөн арвин их. Хамгийн их орлоготой кино нь Shrek 2, тэрээр Фиона гүнжийн дүрд дуу оруулсан билээ. 2000 оны эхээр болон сүүлийн жилүүдэд амжилт арвинтай байгаа жүжигчин.

Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой 25 жүжигчин 13

15. Bruce Willis (орлого 7,222.5 сая)

Хамгийн өндөр орлоготой кино: The Sixth Sense ($672 сая)

1980-аад оноос эхлэн кино, телевизийн урлагт хөл тавьсан бөгөөд адал явдал, инээдмийн болон уянгын кинонуудад тоглон од болоод байгаа нэгэн. Түүнийг нэрд гаргасан кино бол Хатуу самар, Холливудын оддын жагсаалтад зүй ёсоор бичигдэх болсон кино юм.

Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой 25 жүжигчин 1

14. Helena Bonham Carter (орлого 7,261.6 сая)

Хамгийн өндөр орлоготой кино: Harry Potter And The Deathly Hallows: Хэсэг 2 ($1,341 сая)

Авьяастай, гайхалтай энэхүү бүсгүйн амжилтад түүний нөхөр Tim Burton-ы шүүмж, магтаал их нөлөөлдөг аж. Хамгийн их орлого авчирсан кино нь Харри Потер.

Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой 25 жүжигчин 14

13. Gary Oldman (орлого 7,324.0 сая)

Хамгийн өндөр орлоготой кино: Harry Potter and the Deathly Hallows Хэсэг 2 ($1,341.5 сая)

Тэрээр Harry Poter цуврал киноноос хамгийн их орлого олсон бөгөөд Британийн жүжигчний тоглосон кинонууд нь олны таашаалыг хүртсээр байна.

Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой 25 жүжигчин 15

12. Cate Blanchett (орлого 7,473.5 сая)

Хамгийн өндөр орлоготой кино: The Lord of the Rings: The Return of the King ($1,119.1 сая)

Австрали гаралтай жүжигчин Холливудын оддын нэг бөгөөд хоёр ч удаа Академийн шагналыг Woody Allen-ийн Blue Jasmine, The Aviator киноны дүрээр хүртэж байжээ.

Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой 25 жүжигчин 16

11. Ralph Fiennes (орлого 7,568.8 сая)

Хамгийн өндөр орлоготой кино: Harry Potter And the Deathly Hallows: Хэсэг 2 ($1,341 сая)

Түүний хамгийн орлоготой кино нь Harry Potter And the Deathly Hallows: Хэсэг 2 бөгөөд орлого нь $1,341 сая. 10 дугаар сард гарах Spectre-гийн орлогоороо 8 саяын орлоготнуудын жагсаалтад багтана гэж найдаж байна.

Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой 25 жүжигчин 17

10. Rupert Grint (орлого 7,728.1 сая)

Хамгийн өндөр орлоготой кино: Harry Potter And The Deathly Hallows: Хэсэг 2 ($1,341 сая)

Харри Потер кинонд тоглож орлогоо нэмэгдүүлсэн юм. Тус киноноос хойш олон кинонд тоглоогүй байна.

Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой 25 жүжигчин 18

9. Daniel Radcliffe (орлого 7,864.6 сая)

Хамгийн өндөр орлоготой кино: Harry Potter And The Deathly Hallows: Хэсэг 2 ($1,341 сая)

Харри Потер киноны дүрд тоглож нэр алдрыг огцом олсон. Энэ киноноос хойш аймшгийн болон инээдмийн хэд хэдэн кинонд тоглосон нь Харри Потер кинонд тоглосон шигээ орлого олоогүй байна.

Daniel Radcliffe
Daniel Radcliffe

8. Tom Cruise (орлого 7,941.3 сая)

Хамгийн өндөр орлоготой кино: Mission Impossible – Ghost Protocol ($694.7 сая)

1980-аад оноос эхлэн Холливудыг эзэгнэх болсон. Түүний тоглосон бүх киноны орлого нь 7.945 тэрбум доллар болж байсан байна. Түүний хамгийн их орлого оруулсан кино бол Mission Impossible бөгөөд дэлхийн өнцөг буланд түүний фэнүүд дүүрэн байдаг. Түүний тоглосон Risky Business кино мөн алдаршсанаас гадна Jerry Maguire кино нь шүүмжлэгчдийн хараанд маш их өртсөн билээ.

Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой 25 жүжигчин 19

7. Johnny Depp (орлого 8,338.4 сая)

Хамгийн өндөр орлоготой кино: Pirates of the Caribbean: Dead Man’s Chest ($1,066 сая)

Тэрээр этгээд дүрд тоглодгоор алдаршсан нэгэн билээ, тухайлбал Sweeney Tod болон Edward Scissorhands. Карибын тэнгисийн дээрэмчний дүр болох Jack Sparrow-ийн дүрд тоглож хэдэн сая фэнтэй болж азын од шүүрсэн билээ. Энэхүү киногоороо хамгийн их орлого олсон бөгөөд Dead Man’s Chest кино нь удаалах (1,066 сая) юм. Тэр одоогоор ч өнгөтэй хэвээр л яваа.

Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой 25 жүжигчин 20

6. Emma Watson (орлого 8,386.6 сая)

Хамгийн өндөр орлоготой кино: Harry Potter and the Deathly Hallows Part 2 ($1,341.5 сая)

Харри Потер киноны охины дүрд тоглосноор нэр алдрыг олсон. Мөн түүний тоглосон This is the End болон Библээс сэдэвлэн бүтээсэн Noah киногоорооо 100 сая орчим доллар орлого олжээ.

Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой 25 жүжигчин 21

5. Orlando Bloom (орлого 8,410.5 сая)

Хамгийн өндөр орлоготой кино: The Lord of the Rings: The Return of the King ($1,119.1 сая)

Тэрээр Pirates of the Caribbean киноны дүрд тоглосноос гадна Бөгжний эзэн кинонд тоглон орлогоо нэмэгдүүлжээ.

Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой 25 жүжигчин 22

4. Tom Hanks (орлого 8,415.7 сая)

Хамгийн өндөр орлоготой кино: Toy Story 3 ($1,063 сая)

Академийн шагналтан Тom Hanks 19 настайдаа байсан шиг биш ч нэр алдартай хэвээр л байна. Түүний уран бүтээл нийт 8,415.7 сая долларын орлоготой байсан бөгөөд хамгийн их орлогыг Toy Story хүүхэлдэйн киногоор олжээ.

Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой 25 жүжигчин 24

3. Samuel L.Jackson (орлого 8,520.0 сая)

Хамгийн өндөр орлоготой кино: 1,518.6 сая доллар

Авьяаслаг жүжигчин Samuel Холливудад өөрийн гэсэн байр суурьтай нэгэн бөгөөд 100 гаруй кинонд тоглож түүний уран бүтээл нийт 8,520 тэрбум орлого олжээ. The Incredible хүүхэлдэйн кино, Captain America: The Winter Soldier, Iron Man 2 болон Django Unchained зэрэг кинонууд нь ихэнхи орлогыг олжээ. Хамгийн их орлого олсон кино нь The Avengers юм.

Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой 25 жүжигчин 23

2. Morgan Freeman (орлого 8,559.7 сая)

Хамгийн өндөр орлоготой кино: The Dark Knight Rises ($1,084.4)

Дэлхийн хамгийн аугаа жүжигчин бөгөөд зөөлөн хоолойгоороо хүмүүсийн хайрыг татах увьдистай нэгэн. Түүний тоглосон олон кинонуудыг тоолж баршгүй бөгөөд олны талархалыг хүлээсэн нь Miss Daisy, The Shawshank Redemption, Invictus, мөн Million Dollar Baby киногоор Академийн шагналыг Шилдэг туслах дүрээрээ 2005 онд авсан.

Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой 25 жүжигчин 25

1. Ian McKellen (орлого 9,119.8 сая)

Хамгийн өндөр орлоготой кино: The Lord of the Rings: The Return of the King ($1,119 сая)

Английн жүжигчин Сэр Ian McKellen нь цагийн цагт л алдартай байсан. Кино урлагт хүндтэй нэгэн бөгөөд Бөгжний эзэн киноны Gandalf өвгөний дүрийг гайхалтай бүтээснээс гадна X-Men киноны Magneto-гийн дүрийг бүтээжээ.

Түүний хамгийн их орлоготой кино нь The Lord of the Rings: The Return of the King, $1,119 саяыг олжээ.

Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой 25 жүжигчин 2

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочинtsu2

    2015/05/20 at 18:01

    neg bohoor say geed l neg bolohoor terbum geed baihiin !!!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *