Та электрон тамхины тухай юу мэдэх вэ?

3

Электрон-тамхи гэдэг нь 2023 оны сүүлээр тамхинаас ч илүү сайн зарагдах бүтээгдэхүүн болоод байгаа юм. Залуучууд Электрон-тамхийг хэрэглэж үзэх нь сүүлийн үед эрс нэмэгдсээр байна. Эдгээр нь ердийн тамхинаас хор хөнөөл багатай байж чадах уу? гэсэн асуултанд хариулж та бүгдэд бяцхан тайлбар мэдээллийг хүргэж байна.

Та электрон тамхины тухай юу мэдэх вэ? 1

Электрон-тамхи гэж юу вэ?

Юуны өмнө эдгээр нь бидний мэдэх уламжлалт тамхинаас өөр юм. Ихэнхи тохиолдолд, эдгээр нь халж уур үүсгэх зориулалттай никотины шийдлийг агуулсан байдаг бөгөөд ихэвчлэн баттерейгаар ажилладаг. Зарим нь тамхи шиг харагддаг бол зарим нь гар чийдэнтэй төстэй харагддаг. Хамгийн анхны Электрон-тамхийг тамхины үйлдвэр гаргаагүй ч тэд аль хэдийн энэ бизнест хөл тавиад эхэлжээ. Электрон-тамхи болон ижил төрлийн бүтээгдэхүүнүүд нь Америкт төрөлжсөн бараа бүтээгдэхүүний болон бусад дэлгүүрүүдээр насанд хүрээгүйчүүдэд худалдаалахыг хориглосон горимтойгоор худалдаалагдаж байгаа юм.

Электрон-тамхи нь заавал никотин агуулсан байх ёсгүй. Зарим алдартай бүтээгдэхүүнүүд нь бага тунгаар эсвэл бүр огт никотин агуулаагүй ч байдаг ба ямар брэнд гэдгээсээ хамаараад өөр өөр байдаг аж. Дан ганц никотины агууламжаас болоод хүмүүс үүнийг хэрэглэх сонирхолтой байдаг гэвэл өрөөсгөл ойлголт юм. Канадад л гэхэд никотин агуулсан e-cigarette-ыг хүлээн зөвшөөрдөггүй ч гэсэн худалдаанд байсаар л байгаа- Насанд хүрсэн тамхи татдаг хүмүүсийн зөвхөн 38% нь никотиныг байнга хэрэглэдэг гэсэн бол 30% нь хааяа хэрэглэдэг гэжээ.

Залуучууд үүнийг хэрэглэх нь яагаад түгээмэл байна вэ?

2014 оны үндэсний хэмжээнд ахлах сургуулийн сурагчдын дунд явуулсан судалгаанаас харахад Электрон-тамхи хэрэглэдэг хүмүүсийн тоо ердийн тамхи хэрэглэгчдээс 17%-иар өссөн мэдээ гарсан байна. Түүнчлэн залуучуудын дунд тогтмол биш, өдөр тутам хэрэглэдэггүй тамхи болон никотин агуулсан бүтээгдэхүүний хэрэглээ өсөх хандлага ажиглагдаж байна. Электрон-тамхийг хэрэглэж үзэх нь тогтмол хэрэглэдэг болно гэсэн үг ч мөн биш юм.

Зах зээл дээр худалдаалагдаж буй үнэ, сурталчилгаанаас үүдэн залуучууд ихээр хэрэглэж байж болохыг ч үгүйсгэх аргагүй юм. Бидний мэдэх тамхинаас хямд үнэтэй ба хор хөнөөл багатай хэмээх сурталчилгаа болон аятайхан амт үнэрээс нь болоод бүх насны хүмүүс таашааж болох юм.
Электрон-тамхи олон нийтэд түгээмэл болохын хэрээр залуучууд сонирхож хэрэглэх нь улам ихсэж бүтээгдэхүүн өөрчлөгдөх бүрт шинэ төрлүүдийг нь хэрэглэж үзсээр л байх болно.

Залуу нас гэдэг бол Электрон-тамхи зэрэг сэтгэцэд нөлөөлдөг бодисыг өөрсдийн бие дээрээ туршихаас буцахгүй үе. Нэг төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэж үзсэн бол бусад төрлийг ч мөн туршиж үзэх хүсэлтэй байдаг нь судалгааны дүнгээс харагдсан байна.

Электрон-тамхи үнэхээр хор хөнөөл багатай юу?

Одоог хүртэл цуглуулсан баримтаас үзвэл Электрон-тамхи нь үнэхээр аюул багатай болох нь харагдаж байна. 25-79 насны хүмүүсийг авч үзсэн ба үүнээс тамхи татдаг хүмүүсийн янз бүрийн шалтгаанаас болж амьсгал хураах магадлал татдаггүй хүмүүсээ бодвол гурав дахин өндөр байдгийг олж мэдсэн байна. E-тамхины удаан хугацааны хэрэглээний сөрөг нөлөө ердийн тамхийг бодвол харьцангуй бага гарсан байна.

2014 онд АНУ-д хийгдсэн судалгаанаас ‘Америкийн нэгдсэн улс дахь тамхинаас үүдэлтэй өвчлөлүүд янжуур тамхи болон бусад төрлийн шатдаг тамхинаас болж гарч байгаа ба эдгээрийн хэрэглээг эрчимтэй бууруулснаар өвчлөл мөн буурна ’ хэмээн дүгнэж хэлж болохоор байна.

Сүүлийн үед хийгдсэн судалгаанууд Электрон-тамхинууд их хэмжээний карцироген формальдегид ялгаруулдгаас болоод хэрэглэж буй хүмүүст зориулж өндөр хүчдэл бүхий төхөөрөмжтэй хэрхэн харьцах талаар сэрэмжлүүлэг гаргасан нь дээр гэж үзэж байна. Өндөр хүчдэл бүхий төхөөрөмж ба үүнийг уртаар сорох зэрэг нь тамхийг муухай амттай болгож болзошгүй. Ердийн тамхинууд карцироген төрлийн бодисыг олноор нь агуулдаг.

Электрон-тамхи мансууруулах бодис хэрэглэх гүүр болдог уу?

Электрон-тамхинууд ердийн тамхинд донтох гарцыг нээх вий хэмээн сэрэмжилсээр ирсэн. Хэрвээ Электрон-тамхи тамхинд орох гүүр болж байна гэж бодвол тамхины хэрэглээ болон Электрон-тамхины хэрэглээ зэрэг өсч нэмэгдэх ёстой. Гэтэл ийм зүйл болоогүйгээр зогсохгүй тамхины хэрэглээ буурах хандлагатай болсон байна. Тамхи татдаг залуу үеийхэн л насанд хүрсэн тамхичдийн эгнээг бий болгож байгаа шүү дээ.

Хэрвээ өсвөр насны хүүхэд тань тамхи татаад эхэлбэл яах вэ?

Хэрвээ таны хүүхэд тамхи болон бусад төрлийн хориотой зүйлсийг хэрэглээд эхэлвэл, таны зүгээс хийж чадах хамгийн сайн арга бол оронд нь Электрон-тамхийг хэрэглүүлэх байж болох юм. Мэдээж тэднийг хийх дуртай зүйл рүү нь хөтлөх замаар тамхинаас гаргаж болно. Хэт их хамааралтай болохоос нь урьтаж никотины хэрэглээг нь хязгаарлах нь зөв.

Өсвөр насны хүүхдэд Электрон-тамхи хэрэглэх нь ердийн тамхи хэрэглэхтэй адил хор хөнөөлтэй гэх юмуу эсвэл Электрон-тамхи нь илүү хор хөнөөлтэй гэж итгүүлэх нь сайн үр дүнд хүргэхгүй тэднийг улам донтуулж мэдэх юм. Үүний оронд янжуур тамхи, болон ердийн тамхинаас татгалзах нь эрүүл мэнддээ оруулж буй хувь нэмэр чинь байх болно гэж сануулбал илүү дээр байх болно.

 

129
ГоёГоё
22
ГайхмаарГайхмаар
19
БурууБуруу
18
ТэнэглэлТэнэглэл
8
БахархмаарБахархмаар
8
Ха ХаХа Ха
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Sensor Amaraa

    Sensor Amaraa

    2015/05/21 at 10:52

    Uushignii hort havdartail bolno doo minii medeh zuil

  2. Battumur Sosorburam

    Battumur Sosorburam

    2015/05/21 at 13:47

    Энэ тухай та бүхэнд сарын өмнө сонссон нэвтрүүлгийн тухай хуваалцъя. ОХУ-ын алдартай кино жүжигчин Генадий Венгеров “Оросын ард түмэнтэй салах ёс хийсэн” ярилцлагадаа “юунаас болж танд уушигний хорт хавдар туссан гэж бодож байна вэ ?” гэсэн асуултад “би бүтэлгүй дурлалаас болж 16 нэснаас тамхи татсан. Харин сүүлийн үед тамхинаас гараад олон жил электрон тамхи татсан даа. Энэ 2-оос л болсон байх гэж бодож байна.”гэж хариулсан. Иймээс энэ 2 төрлийн тамхи нь 2-улаа хүний биед өвчин үүсгэдэг юм байна гэдэг ойлголттой болсон хүн дээ, би.

  3. Чебурашка Дүрсгүй

  4. Л. Батбаатар

    Л. Батбаатар

    2015/05/21 at 18:12

    Үнэ хэд вэ?

  5. Ө. Батцэнгэл

    Ө. Батцэнгэл

    2015/05/21 at 21:08

    Зvгээр тамхиараа дагнаад явсан бол vхэлд хvрэхгvй ч байсан юм билvv. Европ-д амьдардаг хvний тухай би бас уншиж байсан 100 гаран настай. Нууц нь гэсэн чинь едерт 1-2 ширхэг янжуур, цэвэр хар шоколад гэж хариулж байсан гэсэн. Бас тамхи татдаг хvн гэнэт тамхинаас гарах, электрон тамх татаж эхлэх нь шууд ямар нэгэн эмгэгтэй болгодог гэсэн байсан.

  6. Batuush Batka

    Batuush Batka

    2015/05/21 at 22:03

    Цэнэглэгч нь тусдаа бга юу

  7. Зочин

    2015/05/22 at 08:23

    ….

  8. Baagii

    2015/05/22 at 08:24

  9. Buyantugs Ayush

    Buyantugs Ayush

    2015/05/22 at 08:34

    Электрон тамхи бур гунзгий тамхинд зуршилтай болгодог гэсэн

  10. bi 15 jil tamhi tatsan odoo elektron tamhind orson. sar bur havdariin markeriin shinjilgee zurh sudasnii shinjilgee hiilgej uzdeg zugeer l bn . 5 sar garan elecktron tamhitai nuhurluj bn shd. harin ch huguu tamhiin hayasanaar sudasnii hatuuraliin hemjee buurj bgaa. odoo 3 sar bolohod elektronoo bur hayah sanaatai. odoo zugeer tamhi tataj bgaa hunii uneriig avahad l muuhai umhii uner unerteh shig sanagdaj bn gehed bolno

  11. Зочин

    2015/05/22 at 19:06

    Шаацгаагаач сайн яваа нэгэндээ битгий атаархаач. Энгийн тамхинаас хамаагүй дээр мэдэв үү. Алан бомбоонуудаа

  12. MONGOL

    2015/05/25 at 10:26

    TAMXINAAS L XORTOI ZUIL BAIV GEJ DEE

  13. Зочин

    2015/05/25 at 13:35

    Сэтгэгдэл * SMOKE GEED ELECTRON TAMXI TATAAD TAMXI 2 SAR TATSANGUI.
    BATGA GARXAA BOLIOAD ARIS TSAIRAAD SAIXAN BOLJIINO.
    www. smoke.mn yum bna lee shuu

  14. Зочин

    2015/05/27 at 22:24

    Сэтгэгдэл hereglesen hunii setgegdel- Vape
    Manaid zaragddag electon tamhiud uneheer eldev asuudal bhgui gedegt n ergelzej bga. Germanaas oruulj irdeg *smoke.mn -s 88.0 r Electron tamhi avsan. Euro standart gedgeer n batalgaatai gedegt itgesen. Gevch setgeld sain hursengui hereglehed mash tuvugtei baishiigeed l neg zuil n boloho baichina 2 doloo honog hereglesen normal tamhi ogt tataagui. . Teni n amarhan muuddag yum bna le bas filter n tegeed dorhnoo halj bas sorohoor amru shingen n uurshaad tseej hunduurleed hetsu l yum bna le, utasdahaar ireed uzuulerei gesen.zav garahgui bna Tegj bainga ochih chin ajiltai hund bas neg ajiliin sadaa Yuma Odoo ochvol 2 doh n bolno. . Ter shingen GED zuil dr n uildverlesen time ogt bhgui asuuhaar hugatsaagui ged bur gaihaad asuuhaar 1 Jill gesen. Arisaar yum gargaad bna le. Bas uushig tsooldog GED sonsson bolohoor setgeld neg l evgui yum. USA -d Bol bur horigloson bdag yum bna le avsaniha dra medsen. Teheer sonirhson humuust bol demii zuil bna le gedgiig helmeer bna!! Uneheer avahiig husch bval chanartaig n songoj heregeheese umnu Sain sudlah n der bolowu. Ug n bol ih tseverhen Bas dajgui daanch iimerhuu asuudaluud bgad bga bolohoor odoo elec cigarette hereglehgui gej bodoj bna. Uushig uvduud ch bnu gemeer Bas hooloi ih hataaj sorohoor baga zereg hunduurleed bh yum bna le . Hereglej uzsen setgegdelee hen negen hund hereg boloh bolowu gesen uudnees tsag zavaa uren bj bichlee;)

  15. Билгээ

    2017/07/20 at 13:20

    electron cigarette -g altai centeriin neg dawhart zarj baigaa minii huwid yg original, busad gazruudiig bodwol hamaagui sn gj boddog shd. bi say ulamjlaltiin emchid uzuulsen yanjuur tamhi 10 jil tatlaa, bie nileen muudsan bna udurt ghd 1 hairtsgiig tatdag, ydaj electrin tataad, 10sh yanjuur bolgoh sanaa bna, “NIKOTIN” hunii bied uneheer muu um bnshu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *