Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн баян эрчүүд

0

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн баян эрчүүд


Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаасаа хойш өөрт байхгүй ч бусдад байгаа зүйлийг өөрт байгаа бусдад байхгүй зүйлээр солилцох болсноор арилжааны анхны суурь тавигдсан. Энэ нь сүүлдээ арилжааны хэрэгслийг үүсгэснээс гадна хүн бүр өөрийн гэсэн эд хөрөнгийг хураахад хүргэсэн. Мэдээж хэрэг хүн бүрийн хураасан эд баялаг харилцан адилгүй хэмжээтэй байсаар ирсэн бөгөөд илүү сэтгэж, илүү хөдөлж, илүү хийж чадсан нь илүү их баялагтай болдог. Энд бид дэлхийн түүхэн дэх хамгийн баян хүмүүсийг нэрлэсэн байгаа ба энэхүү жагсаалтанд аль орны хэн гэгч эрхэм багтсаныг уншиж танилцана уу.10. Cornelius Vanderbilt (1794 – 1877)
Хөлгийн командир хочоороо алдартай Cornelius Vanderbilt нь Америкийн бизнес эрхлэгч бөгөөд тэрээр хөлөг онгоц болон төмөр замын салбараас төрөн гарсан хөрөнгө чинээтэй нэгэн юм. Vanderbilt-ын гэр бүлийг үндэслэгч, түүхэн дэх хамгийн баян Америкчуудын нэг энэ эрхэм Голланд уг гаралтай нэгэн ажээ. Эхлээд уурын онгоцны бизнест хүч үзэж байсан Vanderbilt хожим нь өөрийн төмөр замын хаант улсыг үүсгэн байгуулсан байна. Мэдээж хэрэг түүний зам үргэлж дардан байгаагүй ч тэр үргэлж хожихыг, ялахыг тэмүүлдэг байжээ. Тэрээр 11 настайдаа сургуулиа хаясан бөгөөд түүний хэлсэн “Хэрвээ би боловсрол олох юм бол өөр ямар нэгэн зүйлийг суралцах цаг хугацаагаа алдах болно” гэсэн үг нь маш их алдаршсан юм. Нью Йоркын гатлага онгоцнууд дээр ажиллахаар шийдсэн тэрээр 16 настайдаа Staten Island болон Манхэттэний хооронд ачаа, зорчигч тээвэрлэх өөрийн гэсэн гатлага онгоцны бизнесээ эрхлэхийн тулд нэг завь авахаар ээжээсээ 100 доллар зээлэхийг ятгаж байжээ. Нэг жилийн дараа өрєє нэмэлт 1000 доллартайгаар эргүүлэн төлсөн байна. Энэ бизнесээс тэр “Commodore” буюу “хөлгийн командир” гэсэн хочийг авч ба дараагаар нь Vanderbilt төмөр замын бизнест хүч сорьж эхэлжээ. Хэдийгээр асар их хөрөнгө мөнгөний эзэн байсан ч Vanderbilt-ын гэр бүл тийм ч аз жаргалтай гэр бүл байгаагүй аж. Тэрбээр хоёр удаа гэрлэж байсан бөгөөд түүний анхны эхнэр түүнд 13 хүүхэд төрүүлж өгсний нэг нь хүүхэд насандаа эндсэн байна. Vanderbilt-ыг 82 насандаа нас барах үед түүний хөрөнгө 100 сая доллараар хэмжигдэж байсан ба тэрээр нас барахдаа өөрийн дөрөв дэх хүү William-д бүх хөрөнгөнийхөө 95%-ыг өвлүүлэн үлдээсэн нь түүний бизнесийг хамгийн найдвартайгаар үргэлжлүүлэх цорын ганц хүнийг William гэж итгэж байсных ажээ.

Richest Guys Through History

9. Henry Ford
Henry Ford (1863 оны 7 сарын 30 – 1947 оны 4 сарын 7) бол Америкийн суут аж үйлдвэрийн эзэн, Ford Motor компанийг үндэслэгч нэгэн. Түүний Т загварын автомашин нь Америкийн аж үйлдвэр болон тээврийн хэрэгсэлд хувьсгал хийсэн. Ford Motor компаний эзэмшигч гэдгээрээ дэлхийн хамгийн алдартай болсон тэрээр мөн дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэгд зүй ёсоор тооцогддог. Ажилчдынхаа хөдөлмөрийг өндрөөр үнэлэх болон хямд үнэтэй бараа бүтээгдэхүүний масс үйлдвэрлэл явуулдаг зэргээрээ “Fordism”: гэх алдар нэрийг хүртсэн энэ эрхэм хэрэглэгчдийн сонирхлыг маш ихээр харгалзан үзэж, хамгаалдаг нэгэн байжээ. Түүний хүчтэй амлалт, системтэйгээр буурах үнэ нь техникийн болон бизнесийн олон шинэчлэлтийг дагуулсны дотор Умард Америкийн ихэнх хэсэгт мөн зургаан тивийн томоохон хотуудад борлуулагчаа тавьж, бизнесийн сүлжээг байгуулсан явдал багтаж байгаа юм. Ford асар их хөрөнгө мөнгөнийхөө дийлэнхийг Ford Foundation-д үлдээхдээ компанийг нь гэр бүлийнхэн нь удирдаж байх эрхтэйг мартсангүй. 1920-иод оны үед ажилчдад өндөр цалин хөлс, хэрэглэгчдэд хямад үнэтэй бүтээгдэхүүн амлах Fordism-ын системээрээ нэр нь дэлхий дахинаа тархсан энэ эрхмийн мөн үед ихээхэн хэл ам дагуулж байсан нэг тал нь антисемитизм буюу еврейчүүдийг үзэн яддаг байсан явдал ажээ.

Richest Guys Through History

8. Marcus Licinius Crassus
Marcus Licinius Crassus бол энэхүү жагсаалтын хамгийн эртний түүхэн хүн юм. Ромын генерал, улс төрч байсан тэрээр Spartacus-ын удирдсан боолын зэвсэгт бослогыг дарж байсан түүхтэй. Crassus Ромын Sulla’ын дээрэм тонуулын хохирогчдоос орон гэр, эд юмсыг нь хямд үнээр авч, дараа нь тэднийгээ эргүүлэн зарж, ихээхэн ашиг олон баяжсан бөгөөд хөрөнгө мөнгөө 500 боол, барилгачдыг худалдан авч нөөц хүчний зорилгоор цэрэг болгоход зарцуулж байв. Тэрээр дараа нь Ромын байн байн дэгдэх гал түймрүүдийг зүгээр л хүлээн суудаг болсон ба шатаж буй үл хөдлөх хөрөнгүүд болон түймрийн улмаас сүйрлийн ирмэгт ирээд байгаа хөрш барилгуудыг нь худалдаж авах санал тавьдаг болсон. Түүний барилгачдын баг худалдаж авсан газарт нь барилга барьж, Crassus түүнийг нь хөлслүүлэх эсвэл худалддаг байсан байна. Crassus-ын хөрөнгийг тухайн үеийн ханшаар 170 сая sesterce буюу эртний ромын зоос байсан гэдэг ба магадгүй түүнээс ч илүү, 200 сая sesterce байсан гэдэг таамаг ч байдаг.

Richest Guys Through History

7. Bill Gates
Хамгийн сүүлийн тооцоогоор гэхэд Bill Gates-ын нийт хөрөнгө мөнгөний хэмжээ 42 тэрбум доллар гэжээ. Энэ мөнгийг түүний насаар тооцож үзвэл төрснөөсөө эхлээд зүрхний цохилт бүрийнхээ тоогоор дунджаар 32.31 доллар олж байсан гэсэн үг юм. Тэрээр саяхан улсынхаа номын сангуудад компьютер байрлуулахад зориулж, 200 сая доллар хандивласан нь түүний хөрөнгөний 1/210-тэй тэнцэх аж. 2008 онд дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтанд 3-т бичигдэж байсныг эс тооцвол 1995-2009 онуудад дэлхийн хамгийн баян хүн гэгдэж байсан Bill Gates алдарт Microsoft-д гүйцэтгэх захирал, программ зохион бүтээгчдийн удирдагч, тус корпорацийн нийт хөрөнгөний найм илүүтэй хувийг эзэмшигч юм.

Richest Guys Through HistoryRichest Guys Through History

6. Warren Buffett
Америкийн хөрөнгө оруулагч, аж үйлдвэрийн эзэн, буянтан энэ эрхэм дэлхийн хамгийн амжилттай хөрөнгө оруулагчдын нэг гэгддэг. Голдуу “домогт хөрөнгө оруулагч Warren Buffett” хэмээн нэрлэгддэг Warren Buffett нь Berkshire Hathaway-н анхны хувьцаа эзэмшигч, захирал, гүйцэтгэх захирал юм. Америкийн түүхэн дэх хамгийн агуу хөрөнгө оруулагч Warren Buffett 1965 онд Berkshire Hathaway-г удирдаж байх үед та 10.000 долларын хөрөнгө оруулсан бол өдгөө 50 сая гаран долларын хөрөнгө эзэмшиж байх байсан гэх мэт сонирхолтой жишээг хэлж болно. Гэвч энэ туйлын даруухан эрхэм одоо ч 30 жилийн өмнө 31.500 доллараар худалдаж авсан байшиндаа амьдарч, хуучны Lincoln Towncar машинаа унаж, өдөр бүр хэд хэдэн лааз Кока Кола ууж амьдардаг байна.

Richest Guys Through HistoryRichest Guys Through History

5. Carlos Slim Helu
Энэ оны хамгийн баян хүнээр нэрлэгдсэн Мексикийн бизнесийн магнат, буянтан Carlos Slim өөрийн хөрөнгөний талаар 2005-2007 оны хооронд хоёр дахин өссөн гэж хэлдэг. Энэ үеүдэд түүний хөрөнгө өдөрт 27 орчим сая доллараар нэмэгдэж байсан гэдэг. Yүний шалтгаан нь маш энгийн. Учир нь тэрээр Мексикт бүх зүйлийг эзэмшдэг. Түүний удирдлаган доор цахилгаан холбооны салбараас эхлээд тээврийн хэрэгсэл хүртэл, тамхинаас эхлээд зөөлөн ундаанууд хүртэлх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 орчим компани байдаг ба энэ оны 3-р сарын байдлаар гэхэд түүний компаниуд ойролцоогоор 74 тэрбум долларын хөрөнгө барьж байгаа гэнэ.

Richest Guys Through History

4. Оросын II Николай хаан
Николай Александрович Романов буюу Оросын II Николай хаан нь Оросын сүүлийн хаан байсан. Тэрээр 1894 оноос эхлэн 1917 онд большевикууд Оросын хувьсгалаар түүнийг огцруулах хүртэл Орос орныг удирдаж байсан байна. II Николай хааныг хаан ширээнд сууж байх хугацаанд Орос улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж, гадаад дотоодын тэмцэл ч мөн хурцадсан байна. Түүний ноёрхол еврей нарыг үзэн ядсаны улмаас үүссэн аллага, Орос-Японы дайнд Японд бут цохиулсан, хувьсгал, дотоодын үймээн самуунд цус урсгаж байсан явдал, ид шидэт Распутины зохисгүй нөлөө болон Дэлхийн нэгдүгээр дайн гэх мэт олон зүйлсээр түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Түүнийг хаан ширээнээс буулгаснаас нэг жилийн дараа тухайн үед засаг барьж байсан большевикуудын тушаалаар хаан болон түүний гэр бүлийг бүгдийг нь цаазаар авсан байна. Хожим нь хаан болон түүний гэр бүлийнхний цогцсыг олж, шинжлэн хааны гэр бүлийнхэн мөн гэж баталсан төдийгүй Оросын хаадын бунханд ёслол төгөлдөр оршуулжээ. 2008 оны 10-р сард Орос улсаар гэм буруугүй хэмээн цагаатгагдсан Оросын сүүлчийн эзэн хааны амьдрал сэтгэл татам үлгэр домог, түүх дурсамжаар дүүрэн энэ түүхэн хүн түүхэн дэх хамгийн баян чинээлэг хүмүүсийн нэг юм.

Richest Guys Through History

3. Asaf Jah VII
50 настайд нь хөрөнгө мөнгөнийх нь нийт хэмжээ 210.8 тэрбумаар хэмжигдэж байсан Asaf Jah VII буюу Osman Ali Khan Bahadur нь 1948 онд Энэтхэг улс Hyderabad болон Berar-ын агуу улсыг халдан довтолж, эрхшээлдээ авахаас өмнө тус улсын сүүлийн удирдагч байжээ. Боловсрол, шинжлэх ухаан, хөгжлийг дэмждэг, сайхан сэтгэлтэй, энэрэнгүй нэгэн байсан тэрээр өөрийн вант улсын төсвийн аравны нэгийг боловсролд зарцуулдаг байсан төдийгүй ядууст үнэ төлбөргүй, албадан боловсрол олгох явдлыг зохион байгуулдаг байжээ. 37 жил засгийн эрхийг барьсан түүний үед Hyderabad гэрэл цахилгаан, төмөр зам, авто зам болон бусад хөгжлийн төслүүдтэй танилцсан байна. 1937 онд Asaf Jah VII-ын зураг алдарт Time сэтгүүлийн нүүрэнд дэлхийн хамгийн баян хүн хэмээн хаяглагдан гарсан байна.

Richest Guys Through History

2. Sam Walton
Америкийн үндэстэн дамнасан том корпораци Walmart-ыг үүсгэн байгуулагч гэдгээрээ машид алдартай Sam Walton нь Арканзас мужийн бөглүү хотхоны наймаачнаас жижиглэнгийн худалдааны хаан, тэрбумтан болсон нэгэн. 1962 оны 7-р сарын 2-нд Арканзасын хаяа дүүргийн Rogers хотод анхны Wal-Mart нээгдсэн нь өнөөдөр дэлхий дахины ажил үйлчилгээгээ явуулдаг 8,970 дэлгүүртэй, ойролцоогоор 2.1 сая ажилтантай, 421.849 тэрбум долларын орлоготой асар том сүлжээ болоод байна. 1992 онд нэгэн төрлийн цусны хавдраар нас эцэслэсэн тэрээр Wal-Mart дахь өөрийн эзэмшлээ эхнэр болон хүүхдүүддээ үлдээсэн бөгөөд Walton-ы гэр бүл 2005 оныг хүртэл АНУ-ын хамгийн баян топ 10 хүний жагсаалтанд тавдугаар байранд бичигдэж иржээ.

Richest Guys Through HistoryRichest Guys Through History

1. John D. Rockefeller
John Davison Rockefeller (1839 оны 7 сарын 8 – 1937 оны 5-р сарын 23) нь Герман-Америк гаралтай газрын тосны магнат, буянтан, тос үйлдвэрлэлийн ертөнцөд ноёрхож байсан Standard Oil компанийг үндэслэгч бөгөөд тэрээр Америкийн бизнесийн анхны агуу их итгэл гэгддэг. Rockefeller шатахуун үйлдвэрлэлд хувьсгал хийж, орчин үеийн өглөгийн зохион байгуулалтыг тодорхойлсон. 1870 онд тэрээр Standard Oil компанийг байгуулсан нь түүнийг 1897 онд тэтгэвэрт гарах хүртэл маш шаргуу, эрч хүчтэйгээр ажиллаж байсан байна. Баян гэр бүлд төрөөгүй ч дэлхийн тэргүүн баячуудын нэг болсон Rockefeller-ын эцэг “Big Bill” хочит William Avery Rockefeller нь гэр бүлдээ ховорхон ирдэг тэнүүлч амьдралыг сонгосон нэгэн байсан ба бодит ажил хөдөлмөрөөс зайлсхийх таагүй төлөвлөгөө бодоход амьдралынхаа ихэнх хугацааг зарцуулсан залхуу хойрго хүн байжээ. Харин гэрийн эзэгтэй, чин үнэнч сүсэг бишрэлтэй ээжийнхээ ачаар John D. шаргуу хөдөлмөрч нэгэн болж өссөн байна. 16 настайгаасаа тоо бүртгэгчийн ажил хийж эхэлсэн Rockefeller хөрөнгө мөнгө нь өсөхийн хэрээр буяны ажилд ихээхэн хэсгүүдийг зарцуулах болсон байна. Тэрээр 1937 онд нас барахдаа Rockefeller хурааж хуримтлуулсан хөрөнгө мөнгөнийхөө хагасыг буяны үйлсэд зориулсан сандаа үлдээж, нас барсных нь дараа ч үйл хэргийг нь үргэлжлүүлэхийг хүссэн байна.

Richest Guys Through HistoryRichest Guys Through History

2
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

31 Сэтгэгдэл

  1. CloudStrife

    2011/06/29 at 10:28

    first edr

  2. Crunch

    2011/06/29 at 10:53

    medehgui humuus zondo bn shuu

  3. tmra

    2011/06/29 at 11:14

    rockfeller heden terbumtai bsiin bol?

  4. SeeKeSHDEEE

    2011/06/29 at 11:48

    aaYaYa…

  5. ganaa_link

    2011/06/29 at 12:13

    Goy medeelel bn

  6. Togsoonoo

    2011/06/29 at 12:16

    Bill Gates.s oor tanih hun algaa hehe

  7. BA3

    2011/06/29 at 13:22

    bill gates dunguj 7d bga yum chin 1t bga hun yamar bayan bolooo

  8. Зочин

    2011/06/29 at 13:36

    Чингис хаан хамгийн баян нь байх ёстой. Бүх цаг үеийн гэж байгаа юм чинь

  9. Suiton

    2011/06/29 at 13:50

    mdku

  10. CrEEeeZZZ

    2011/06/29 at 13:56

    :-)

  11. chinzo000

    2011/06/29 at 14:39

    bi ireeduid negt bh bhdaa

  12. chinzo000

    2011/06/29 at 15:18

    MAGDGUI MARGAASH KKK

  13. chinzo000

    2011/06/29 at 15:19

    MAGDGUI NOGOODOR KKK

  14. chinzo000

    2011/06/29 at 15:20

    ALI ESWEL TERNII MARGAASH HAHA

  15. chinzo000

    2011/06/29 at 15:21

    ALI ESWEL ONOODOR CH YM BILҮҮ

  16. tuulaixan

    2011/06/29 at 17:54

    энэ доор байгаа сэтгэгдэл үлдээгч юу гээд тэнэгтээд байгаан бэ? Чи үргэлж миний араас л явдаг биздээ хэхэхээ

  17. Razu_naaha

    2011/06/29 at 18:08

    olj bgaa yumiig bas ureh ni zui yosnii hereg geesh hahaha

  18. astrod

    2011/06/29 at 18:48

    uugan chinges khaan bish yumuu

  19. Donjman

    2011/06/29 at 19:26

    hnnn

  20. SoL0

    2011/06/29 at 20:49

    xaxa yaaaaaaaaay muu nowshnuud

  21. Зочин

    2011/06/29 at 22:29

    gazar bol omch bolohoor chingis haan maani negt bh yostoi yum bishuu odoogoor tootsvol heden myangan terbum$$ bsan bhaa

  22. hiter_tt

    2011/06/30 at 01:32

    sonirholtoi medeee baina

  23. Зочин

    2011/06/30 at 05:13

    rockfeller ter uyedee amerikiin tusviin 50%tai tentsehuits hurnugtei bsan gedeg

  24. Зочин

    2011/06/30 at 11:34

    manai Chingis yaavaa laiata bayan baisisdhdee

  25. mce

    2011/06/30 at 15:57

    dandaa olnii tanil, meddeg humuus baih chin

  26. tuulaixan

    2011/06/30 at 17:07

    Чингис яаваа нээрээ

  27. TheLibertines

    2011/06/30 at 20:38

    Like

  28. guzeedei

    2011/07/01 at 19:52

    iim bayan bolchvolch

  29. misheelees

    2011/07/03 at 23:02

    mundag yuma

  30. Зочин

    2015/03/16 at 14:35

    rockfeller niit hurungu 340 terbum bsan gesen odoogiin USD-
    EER

  31. Зочин

    2015/11/25 at 22:25

    Чингис хаан бол дэлхиийг бараг эзэлсэн юм шүү нас нь хүрээгүй болхоос биш

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *