
Италийн гэрэл зурагчин Алессандро Грассани /Alessandro Grassani/-гийн бүтээлүүд олон улсын алдартай сэтгүүлүүдэд хэвлэгдэн гардаг. Мэргэжлийнхээ чиглэлээр дэлхийн 30 гаруй улс орноор аялсан энэ эрхмийн гэрэл зургийн хальснаа Монгол орны өнгө төрх ч буужээ. Түүний 2011 онд эхлүүлсэн цаг уурын өөрчлөлт болон хотод амьдрал илүү сайн гэсэн төөрөгдлийн улмаас их хотыг зорьсон дэлхийн хүмүүсийн амьдралыг харуулсан “Environmental migrants: the last illusion” нэртэй урт хугацааны фото төсөлд нь Монгол улсын иргэдийн нэг хэсгийн аж амьдрал багтсан байна.

























