Нурууны өвдөлтийг богино хугацаанд арилгах сунгалтын дасгалууд

9

Ажлын байрандаа тасралтгүй сууж ажилладаг нь бидний эрүүл мэндэд маш их хохирол учруулж байна. Оффисын ажилтнууд хүзүү, нурууны өвчний тухай сайн мэднэ. Энэ нь яваандаа янз бүрийн архаг өвчин болох нь элбэг тохиолддог. Ингээд энэ удаа цогц дасгалуудыг танд зориулж бэлдсэн бөгөөд эдгээр нь нурууны булчинг чангалж, өвчнөөс салгах болно.

Тус дасгалуудыг гэртээ болон ажил дээрээ хийж болох бөгөөд ямар нэг спорт танхим хэрэггүй, дасгал хийх газар маань тэгшхэн хатуу гадаргуу буюу шал эсвэл ширээ байхад л хангалттай. Нэг дасгал хийх хугацаа нь ердөө л ганц минут бөгөөд өдөр болгон хийж байх хэрэгтэй юм.

Таны нурууны өвчинг арилгах сунгалтын дасгалууд:

1. Нугас чангалах болон сунгах дасгал

Энэ дасгал нь гэдэс, нурууны булчинд нөлөөлж, нугасыг сунгаж, бэхжүүлдэг байна. Дасгал хийх үед та нурууны доод хэсэгт бага зэрэг даралт мэдрэх болно.

Дасгал-1

Таны нурууны өвчинг арилгах сунгалтын дасгал

Хоёр өвдөгөө аажуухан хоёр тийш налуулж, толгойгоо эсрэг зүгт эргүүлнэ. Мөр шалан дээр хөдөлгөөнгүй байх ёстой. Энэ байрлалд 10 секунд болоод нөгөө талдаа хийнэ.

Нийт 4 удаа давтана.

Дасгал-2

Таны нурууны өвчинг арилгах сунгалтын дасгал

Үндсэн байрлалаас баруун хөлөө жийж, зүүн хөлөө өвдгөөр нь нугална. Жийсэн хөлийн өвдөг  дээрээ нугалсан хөлөө тавина. Нугалсан хөлөө хоёр тийш ээлжлэн налуулах бөгөөд толгой эсрэг зүгт эргэх ёстой, мөр шалан дээр хөдөлгөөнгүй байна.

Нийт 20 удаа хийнэ

Дасгал-3

Таны нурууны өвчинг арилгах сунгалтын дасгал

Өвдгөө ээлжлэн аажмаар нугалах үедээ толгойгоо эсрэг зүгт нь эргүүлнэ.

10 удаа завсаргүй хийнэ.

2. Нуруу нугасны цээжин хэсгийг бэхжүүлэх дасгал

Дасгал нь гэдэсний булчин, нурууны дунд хэсэгт нөлөөлнө. Хэрвээ дасгалаа зөв хийвэл нурууны доод хэсэгт бага зэргийн даралт мэдрэх билээ.

Дасгал-1

Таны нурууны өвчинг арилгах сунгалтын дасгал

“Муурын нуруу”

Тайван гүн амьсгална. Үндсэн байрлалаа өөрчлөхгүйгээр нуруугаа хотойлгох ба ийм байдлаар 15-30 секунд болоод нуруугаа төвийлгөн толгой гудайлгана. Энэ үед цээжний булчин ажиллаж, нурууны булчин сунах билээ. Энэ байрлалд 15-3 0 секунд болно.

Байрлал болгоныг хоёр удаа хийнэ.

Дасгал-2

Таны нурууны өвчинг арилгах сунгалтын дасгал

“Муурын нуруу” байрлалаас хөлөө өвдгөөрөө нугалан духандаа хүргэх гэж оролдоно. Дараа нь хөлөө шалтай параллель болгон тэнийлгэнэ. Эргэн үндсэн байрлалдаа орно.

Удаанаар 10 удаа хийнэ.

3. Нугасны бүсэлхий хавийг чангалах дасгал

Энэ дасгал нь гэдэсний булчинд нөлөөлнө. Зөв хийвэл та гэдэс орчим зөөлөн ачаалал мэдрэх билээ.

Дасгал-1

Таны нурууны өвчинг арилгах сунгалтын дасгал

Дасгалыг 10 удаа зөөлөн хэмнэлээр хийнэ.

Дасгал-2

Таны нурууны өвчинг арилгах сунгалтын дасгал

Үндсэн байрлалд орж гүнзгий амьсгаа авна. Өвдгөө духандаа хүргэх гэж байгаа мэт нугалах ба гарын тохой шал дээр байна. Дараа нь хөлөө тэгшилнэ. Дасгал маань дугуй унах мэт хөдөлгөөнийг санагдуулан тойрог маягийн хөдөлгөөн байна.

Удаанаар 10 удаа хийнэ.

Эрүүл нуруу, нугас гэдэг бол бүх л биеийн эрүүл байх нэг үндэс билээ. Эрүүл мэндээ хайрлаж яваарай.

70
ГоёГоё
12
ГайхмаарГайхмаар
9
Ха ХаХа Ха
7
БурууБуруу
7
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *