Одууд аль зурган дээрээ илүү ахимаг настай байгааг таагаарай. Зарим нь нас нэмсэн ч өмнөхөөсөө залуухан харагдах болсон тул алдах магадлалтай шүү

0

Ихэнх алдартнууд улаан хивсний ёслолоор нүд гялбам үзэсгэлэнтэй харагдахыг хичээдэг. Зарим нэгнийх нь насыг тааж хэлэхийн аргагүй болтлоо өөрчлөгдсөн байх нь ч бий.

Бидэнтэй цуг алдартнууд аль зураг дээрээ залуу, аль зураг дээр ахимаг харагдаж байгааг таана уу. Бонуст нь маш хүнд даалгаврыг бэлдлээ – Жаред Летогийн насыг таах. Телевизийн шоун дээр түүний насыг тааж чадаагүй юм – аль гэрэл зураг нь залуу байх үеийнх нь вэ?

Гвинет Пэлтроу аль гэрэл зураг дээр 38 настай, алин дээр нь 46-тай байна вэ?

© AFP / East News, © Sebastien Courdji / KCS / East News

Эхний гэрэл зураг дээр 38 настай, хоёр дахь дээр нь 46.

 

Гвен Стефанийн 41 настай үеийн гэрэл зураг аль нь вэ? Аль дээр нь 50 настай байна?

© Fernando Allende / Broadimage / Broad Image / East News, © Elizabeth Goodenough / Everett Collection / East News

Эхний гэрэл зураг дээрээ ахимаг настай харагдаж байна: 50 настай. Баруун гар талын гэрэл зураг дээр 9 насаар залуу байгаа үе.

 

Рэйчел Вайс аль гэрэл зураг дээр 42 настай, алин дээр нь 49 настай байна вэ?

© Invision / Invision / East News, © Jordan Strauss / Invision / AP / East News

Эхний гэрэл зураг дээр 49, хоёр дахь дээр нь залуу: 49-ийн эсрэг 42 гэх үү дээ.

 

Элизабет Херли аль гэрэл зураг дээр 55 настай, аль дээр нь 44 настай байна?

© Gregorio T. Binuya / Everett Collection / East News, © face to face / FaceToFace / REPORTER / East News

Жүжигчин 55 насандаа ч үзэсгэлэнтэй харагдаж байна – энэ нь хоёр дахь гэрэл зураг юм. Эхний гэрэл зургийг 44 настайдаа авахуулж байжээ.

 

Женнифер Лопезийн 40 настай гэрэл зураг аль нь вэ, бас 51 настайдаа авахуулсан гэрэл зургийг таагаарай

© face to face / FaceToFace / REPORTER / East News, © BIGPICTURESPHOTO.COM / East News

Эдгээр гэрэл зургуудыг харж байхад Жен мөнхийн залуу насны шидэт алим олоод идсэн юм болов уу гэж хардах бодол өөрийн эрхгүй төрдөг юм. Эхний гэрэл зургаа 51 настайдаа авахуулсан гэхэд үнэхээр гайхалтай харагдаж байна. Нөгөө зураг нь 11 насаар залуу байх үеийнх нь.

 

Аль гэрэл зураг дээр Зендея 19-тэй, алин дээр нь 25 настай байгаа вэ?

© AFP / East News, © Elizabeth Goodenough / Everett Collection / East News

“Dune” киноны од богино үстэй зургаа даруулсан харагдана, энэ үед 19 настай охин байж. Хоёр дахь гэрэл зураг нэгэнт 25 нас хүрчээ.

 

Кендалл Женнер аль гэрэл зураг дээр 24, алин дээр нь 19 настай байна вэ?

© Jonas Gustavsson / Sipa USA / East News, © Gregorio T. Binuya / Everett Collection / East News

2020 оны Versace-гийн үзүүлбэрийн үерх мөнгөлөг саарал гоёлыг нь санаж байна уу? Зөв өө, Кендалл энэ гэрэл зураг даар 24 настай байгаа юм. Баруун гар талынх дээр 5 насаар залуу.

 

Кейт Бекинсейлийн насыг таа: аль нь 46, аль нь 36 настай байна?

© JEAN-BAPTISTE LACROIX / AFP / East News, © NIKO / NIVIERE / LYDIE / SIPA / East News

Гэрэл зургуудаас үзэсгэлэнт Кейтийн насны өөрчлөлтийг олж харахад амаргүй. Энэ хоёр гэрэл зураг 10 жилийн ялгаатай шүү дээ: эхний гэрэл зураг дээр 46-тай, хоёр дахь нь 36 настайдаа авахуулжээ.

 

Скарлетт Йоханссон аль гэрэл зураг дээрээ 27 настай, алин дээр нь 35 настай байна вэ?

© JEAN-BAPTISTE LACROIX / AFP / East News, © AFP / East News

Нүүрний будаг хэнийг ч эргэлзээнд оруулна. Скарлетт зүүн гар талын гэрэл зураг дээр 35 настай байж. Харин бага зэрэг “бүтэлгүй” гэж хэлэхээр нүүрний будагтай гэрэл зураг дээрээ 8 насаар дүү байж дээ.

 

Эмма Стоун аль гэрэл зураг дээр 29 болон 23 настай байна вэ?

© FARR / SCHNEIDER PRESS / SIPA / East News, © Joe Sutter, PacificCoastNews / East News

Круэллагийн дүрийг бүтээсэн үзэсгэлэнтэй бүсгүй 29 насандаа үсээ буржийлгаж засжээ. Харин даруухан үсний засалтыг 23 насандаа хийлгүүлж байжээ.

 

Дакота Жонсоны 28 болон 23 насыг таацгаая, аль гэрэл зураг дээрээ илүү залуу харагдаж байна?

© Berzane Nasser / ABACA / East News, © Charles Sykes / Invision / AP / East News

Энэ удаад хоёр дахь гэрэл зураг нь залуу үеийнх нь: 23 настай. Эхний гэрэл зураг нь Дакотаг 28 настай болсны дараа авчээ.

 

Ума Турманы аль гэрэл зураг нь 44 настай, аль нь 48-тай үеийнх нь вэ?

© Andy Kropa / Invision / AP / East News, © FRANCOIS LO PRESTI / AFP / East News

Хачирхалтай нүүрний будалт Умад хэдэн нас нэмэгдүүлсэн харагдана, уг нь эхний гэрэл зураг дээрээ бол илүү залуу насан дээрээ байгаа юм шүү дээ: 44 насны эсрэг 48 нас.

 

Сандра Буллок аль гэрэл зураг дээр 53, алин дээр нь 51 настай байна вэ?

© Gilbert Flores / Broadimage / East News, © AXELLE / Bauergriffin.com / East News

Эхнийхээ гэрэл зураг нь 53 настай үеийнх нь. Хоёр дахь гэрэл зургийг 51 настайдаа авахуулж байжээ.

 

Шарлиз Терон аль гэрэл зураг дээр 41, алин дээр нь 39 настай байна вэ?

© Briquet-Hahn / ABACA / East News, © Arthur Mola / Invision / AP / East News

Жүжигчин эхнийхээ гэрэл зураг дээр залуу байгаа юм: 39 настай. Хоёр дахь дээр арай ахимаг буюу 41 настай.

 

Николь Кидманы 48 настай болон 52 настай гэрэл зургуудыг таагаарай

© AXELLE / BAUER-GRIFFIN / East News, © AXELLE / BAUER-GRIFFIN / MEGA / Mega Agency / East News

Энэ хоёр гэрэл зураг 4 жилийн зөрүүтэй. Эхний гэрэл зураг дээр 48, хоёр дахь дээр 52 настай.

 

Бонус: Жаред Лето аль гэрэл зураг дээр 42, алин дээр нь 37 настай байгаа вэ?

© Jordan Strauss / Invision / AP / East News, © ADMEDIA / SIPA / East News

Эдгээр зургуудыг хэдхэн өдрийн зайтай авсан юм шиг л харагдаж байж болох юм. Үнэн хэрэгтээ эхний гэрэл зургийг 6 жилийн дараа авахуулсан юм. Энд 42 настай Жаред харагдана, харин баруун гар талынх дээр 37 хүрч яваа залуу.

Та тааж чадав уу? Таны насыг таахад амаргүй тийм гэрэл зураг танд бий юу?

3
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *