Кристиан Бэйлийн шилдэг 10 дүр

0

Кристиан Бэйлийн шилдэг 10 дүр13 насандаа Стивен Спилберг /Steven Spielberg/-ийн кинонд тоглож, олны хараанд өртөн Бэтмэн /Batman/-ы дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон шилдэг жүжигчин гэсэн ангиллаар Академийн шагнал хүртсэн Английн жүжигчин Кристиан Бэйл /Christian Bale/ нь Оскарын шагналаас гадна Алтан Бөмбөрцөг, Дэлгэцийн жүжигчдийн холбооны шагналууд тэргүүтэй нэр хүндтэй олон шагналуудыг хүртсэн чадварлаг жүжигчин нэгэн. 40 насны босгыг алхах гэж байгаа жүжигчин эрхмийн хамгийн өндөр орлого олсон шилдэг 10 дүрийг доор танилцууллаа.

10. 3:10 to Yuma /2007/ 70 сая доллар – Жеймс Мэнгоулд /James Mangold/-ын найруулсан барууны сэдэвт энэ кинонд тэрээр жүжигчин Рассел Кроу /Russell Crowe/-той хамтран тогложээ.
9. Reign of Fire /2002/ 82,2 сая доллар – Ертөнц сүйрсний дараах эйкшн, уран зөгнөлт энэ кинонд Мэттью Макконахи /Matthew McConaughey/-гийн хамт тоглосон.

8. Shaft /2000/ 107,2 сая доллар – Самуэль Жексон /Samuel Jackson/-той хамтран тоглосон энэ киноны найруулагч нь Жон Синглтон /John Singleton/ юм.

7. The Prestige /2006/ 109,7 сая доллар – Кристофер Нолан /Christofer Nolan/-тай хамтран ажилласан хоёр дахь удаагийн ажил болох энэ кинонд Хью Жекман /Hugh Jackman/, Скарлет Йоханссон /Scarlet Johansson/ нар тоглосон.

6. The Fighter /2010/ 129,9 сая доллар – Дэвид Рассел /David Russell/-ын энэ кинонд тоглосноор Кристиан Бэйл 2011 оны Оскарт шилдэг туслах дүрийн ангилалд нэр дэвшсэн юм.

5. Public Enemies /2009/ 214,1 сая доллар – Майкл Менн /Michael Mann/-ы бүтээл, 1930-аад оны үеийн Америкийн гэмт хэргийн ертөнцийн тухай өгүүлсэн энэ кинонд Холбооны мөрдөх товчооны агент Мельвин Пурвис /Melvin Purvis/-ын дүрд тоглосон.

4. Terminator Salvation /2009/ 371,4 сая доллар – Терминатор цувралын дөрөв дэх хэсэг болон гарсан энэ кинонд Кристиан Бэйл Жон Коннор /John Connor/-ын дүрийг бүтээдэг.

3. Batman Begins /2005/ 372,7 сая доллар – Киноны гол баатар сарьсан багваахай-хүний дүр бол Кристиан Бэйлийн бүтээл.

2.  The Dark Knight /2008/ 1,003 тэрбум доллар – Кристофер Ноланы нэ гайхалтай кинонд Кристиан Бэйл дахин Бэтмэний дүрээр эргэн ирсэн.

1. The Dark Knight Rises /2012/ 1,084,4 тэрбум доллар – Бэтмэн цувралын гурав дахь бүтээл энэ киноны гол дүр Брюс Уэйн /Bruce Wayne/ буюу Бэтмэний дүр мөн л Кристиан Бэйлд оногдсон.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/12/29 at 15:00

    Ehnii 3 bair adilhan l neg dur yumsandaa

  2. Зочин

    2013/12/29 at 22:38

    shal hudlaa medeelel bn

  3. Зочин

    2013/12/30 at 18:30

    Empire of sun кино орох байсан юм

  4. Зочин

    2015/03/27 at 13:55

    Сэтгэгдэл *last samurai oroogumu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *