Гетти Имэйжсийн тодруулсан оны шилдэг гэрэл зурагнууд

0

Гетти Имэйжсийн тодруулсан оны шилдэг гэрэл зурагнуудДэлхийд алдартай гэрэл зургийн Гетти Имэйжс /Getty Images/ агентлаг 2013 оны шилдэг гэрэл зургуудыг тодруулжээ. Нийгэм, улс төр, спортын талбарт, дэлхийн өнцөг булан бүрд суугаа хүмүүсийн өдөр тутмын аж байдал дунд болж өнгөрсөн үйл явдлуудын янз бүрийн агшнуудыг харуулсан гэрэл зургуудаас Гетти Имэйжсийн шилдэг хэмээн тодруулсан гэрэл зургуудын багцыг тухлан үзэхийг урья.

Хятадын Хэйлунцзян мужид, -30 хэмийн хүйтэнд өглөөний дасгал хийж байгаа цэргүүд
Хятадын Циндао мужийн нутаг дэвсгэрт болсон урьд хожид үзэгдээгүй их ногоон замагны урсгалын үеэр замгаар тоглож байгаа эцэг хүү хоёр. Тус хотын эрэг өнгөрсөн 6-р сард 50,000 орчим тонн замганд хучигдсан юм.

Австрали, Голд Коаст, будгийн баярын оролцогчид

Мексикийн Попокатепетль галт уул нь идэвхтэй галт уул бөгөөд идэвхжил эхэлсэн уг уул орчмын 12 км талбайгаас дотогш байгаа оршин суугчдыг нүүхэд бэлэн байдалд байхыг хотын эрх баригчид сануулж байжээ.

Мэдээ алдуулалт хийлгүүлсэн 27 настай Борис цагаан баавгай. Вашингтон мужийн Такома хот дахь малын эмнэлэгт түүний шүд болон нүдэнд мэс заслын эмчилгээ хийсэн юм.

Гэгээн Патрик хүндэтгэлийн жагсаалын үеэр төмөр сараалжинд өсгийгөө шигтгэсэн эхнэрээ түшиж байгаа ханхүү Уильям /William/

АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Барак Обама гэргий Мишель Обамагийн хамт шинэ албанд томилогдох хүндэтгэлийн ажиллагаан дээр бүжиглэж байна.

Сан-Франциксогийн Олон улсын нисэх буудалд осолдсон Боинг 777 онгоц

Жакартад цалин нэмж, ажлын нөхцлийг сайжруулахыг шаардан жагссан ажилчид

Ватиканд Гэгээн Питерийн сүмийн орой дээр цахиж байгаа цахилгаан. Энэ өдөр XVI Бенедикт эрүүл мэндийн байдлын улмаас титмээ орхиж байгаа тухайгаа мэдэгдсэн бөгөөд орчин үеийн католик сүмийн түүхэнд урьд хожид тохиож байгаагүй үйл явдал болжээ.

Жакартагийн спануудын нэгэнд могойгоор иллэг хийлгэх шинэ үйлчилгээ нээгдсэн.

2013 оны 5-р сар. Истанбулын Таксим талбай дахь эсэргүүцлийн жагсаалын гишүүн

Silver Linings Playbook кинонд бүтээсэн дүрээрээ Академийн шагналыг Шилдэг эмэгтэй жүжигчин ангиллаар хүртсэнээ мэдсэн жүжигчин Женнифер Лауренс /Jennifer Lawrence/

Британий ерөнхий сайд Маргарет Тетчерийн оршуулах ёслолд хүрэлцэн ирсэн хүмүүс

Өвөрмонголд амжилттай газардсан Хятадын Шэньжоу хөлгийн сансрын нисгэгчид

Энэ оны 3-р сард Израйль Египетийн хил дээр орших Негев цөл орчмын нутаг царцааны нүүдэлд өртсөн юм.

Сиднейд болсон Освальд халуун орны шуурганаас бий болсон хүчтэй давалгааны үеэр хашаанаас зуурч байгаа эр

Йерусалимд Христийн замналыг давтаж байгаа Америк мөргөлчин

Шотландын Эйр хотод болсон уралдааны үеэр унаж байгаа морь

Бээжингийн Тяньаньмэний талбайн энэхүү нийлмэл зургийн доод талын зураг нь 2013 оны 1-р сарын 12-нд авсан зураг бөгөөд энэ үеэр агаарын бохирдол аюултай түвшинд хүрсэн байжээ.

Хүчтэй шуурганы үеэр Чикагогийн Уиллис цамхаг дээр буусан цахилгаан

Дэлхийн худалдааны төв алан хядагчдын халдлагад өртсөнөөс 12 жилийн дараах дурсгалын өдөр болон Нью Йорк хот

Шанхайн Дэлхийн санхүүгийн төвийн цонхыг цэвэрлэхээр бэлтгэж байгаа ажилчид

Тайландын Буддагийн өдрөөр Буддагийн хөшөөний орчимд хүмүүс лаа асаан аваачжээ.

Эцэг Ли Ригби /Lee Rigby/-гийнхээ оршуулах ёслолд оролцож байгаа 2 настай Жек Ригби /Jack Rigby/. Лондонгийн Вулвичд үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан Ли Ригби нь Эрхэм дээдсийн явган цэргийн хорооны цэрэг байжээ.

Ромын Олимпико цэнгэлдэх хүрээлэнд лигийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Катаниа /Catania/-гийн эсрэг хийсэн гурав дахь гоолондоо баярлаж байга Лазио /Lazio/-гийн тамирчин

Лондонд болдог Ред Булл Соапбокс уралдааны оролцогчид. Энэ уралдаанд оролцогчид өөрсдийн хийсэн уралдааны машинаар уралддаг.

Испаний Лас Палласт болсон галын фестивалийн сүүлийн өдөр гал унтрааж байгаа гал сөнөөгчид. Хавар ирснийг тэмдэглэдэг энэ фестивалиар галын наадам хийж, аварга том хүүхэлдэй шатаадаг.

Өмнөд Солонгост нэгэн зэрэг хуримаа хийж байгаа хосуудын тоо 3000 давжээ.

Мюнхений Октоберфест хэмээх дэлхийн хамгийн том яармаг худалдаа

Энэ зун Хятадад болсон их халалтын үеэр халуунаас зугтаж, сургуулийнхаа биеийн тамирын зааланд цугларсан оюутнууд

Бээжин хотноо албан ёсны айлчлал хийж байгаа Австралийн ерөнхий сайдыг угтах үйл ажиллагааны үеэр улаан туг хийсэн тугчин цэргийн нүүрийг бүрхсэн агшин

Шинэ ангийн улирал эхлэхийг хүлээж байгаа Эндрю Жерман /Andrew Jerman/ болон түүний ноход
Израйлийн Негев цөлд олзоо идэх үедээ харанхуйд гэрэлтдэг хилэнцэт хорхой байдаг. Энэ цөл нь 2013 оны жуулчдын хамгийн очих дуртай 10 газрын 2-т бичигдсэн юм.

Лондон дахь Ноттинг Хилл багт наадмын үеэр бүжиглэж байгаа бүжигчин бүсгүй болон цагдаагийн ажилтан


Балтийн тэнгист шумбалт хийж байгаа Оросын ерөнхийлөгч Владимир Путин


Лондоны Гэгээн Мариягийн эмнэлэгт хүүгээ төрүүлсэн Кембрижийн гүнгийн авхай Кейт Мидллтон


Лондоны цэцэрлэгт зочилсон Британий сангийн сайд Жорж Осборн хүүхдүүдтэй тоглож байна.


Сүүлийн 40 жилд тохиогоогүй их түймрийн утаан үүлэнд бүрхэгдсэн Сидней хот


Шотландын Гэгээн Эндрюсийн их сургуулийн шинэ оюутнууд хуучин оюутнуудын халамж анхааралд талархлаа илэрхийлдэг фестивалийн үеэр оюутнууд хөөсний байлдаан хийдэг ба хэдэн мянган лааз сахлын хөөс худалдан авч бие биенийгээ хөөсөөр бүрхдэг байна.


Дэлхийн хамгийн том аж үйлдвэрийн яармаг худалдаа болох Ханновер Мессе дээр Оросын ерөнхийлөгч Владимир Путин руу дайрсан Фемен /Femen/-ий гишүүн

Балигийн эрэгт осолдсон онгоцны ослын газарт ажиллаж байгаа аврагчид

Бангладешийн Дхакад нурсан найман давхар барилгын нурангинд ажиллаж байгаа аврагчид

Аймшигт хар салхины дараах нурангин дунд зоосон Америкийн далбаа

Испаний Патум де Берга фестивалийн оролцогчид

Манхэттэнд гэрлэлтээ батлуулсан нисэхийн сургуулийн ахлах курсын оюутан Шила Смит, Кортни Бурдшоу нар

Испаний Сан Ферминий фестивалийн уралдааны өмнө зогсож байгаа бух

Словакын нийслэл Братиславт үерлэсэн үерийн усны түвшин 1,030 см-т хүрч байв.

Австралийн Куинслэндийн өмнөд хэсэгт болсон үерийн үеэр охиноо тайвшруулж буй эр

Ватиканы Гэгээн Питерийн талбайд сүсэгтнүүдтэй мэндчилж буй XVI Бенедикт

Энэтхэгийн Холи баяраар Кришна сүмд цугларсан хүмүүс,
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *