
Хэн нэгэн өөрт чинь таатай хандаж байгааг мэдэх сайхан ч энэ нь ямар нэгэн байдлаар таалагдахгүй байгаа хэн нэгэн залуу эсвэл бүсгүй өөрийг чинь эргүүлээд байх нь сайхан гэсэн үг биш. Гэтэл иймэрхүү тохиолдлууд бидэнд нэг биш удаа тохиолддог. Харин энэ тохиолдолд та яаж түүнд тэр таны сонирхдог хүн биш гэдгийг ойлгуулдаг вэ? Хэрхэн түүнийг шархлуулахгүйгээр сонирхохгүй байгаагаа илэрхийлдэг вэ? Яаж гэдгээ хэлж мэдэхгүй байгаа бол дараах аргуудыг уншаад үзээрэй.
10. Үргэлж завгүй
Үргэлж завгүй байдаг хүн шиг аягла. Мэдээж хүнийг бүрэн ойшоохгүй байж болохгүй, гэхдээ “уучлаарай, би завгүй байна л даа, юу болсон бэ?” гэх мэт богино үгээр хариул. Яг л харилцаанд зориулах цаг завгүй хүн мэт аашил.
9. Бэлэн биш байгаагаа хэл
Тэр хүнээс гадна өөр хүмүүс байгаа нөхцөлд харилцааны талаар яриа үүсэх нөхцлийг үүсгээд харилцаанд бэлэн биш байгаагаа хэлэх хэрэгтэй. Тэгвэл тэр тан руу залгахаа больж мэднэ.
8. Биеийн хэл
Хүн сонирхож байгаа хүндээ ямар нэгэн байдлаар биеийн хэлээр дохио өгч байдаг. Биеэ тухайн хүн рүү бүрэн харуулах, үсээ оролдох гэх мэт үйлдлүүдийг хийдэг. Харин түүн рүү биеэ харуулахгүй суух нь түүнд өөрийг нь сонирхохгүй байгаагаа харуулж байгаа хэрэг.
7. Олон удаа харц тулгарахаас зайлхийх
Биеийн хэлийн нэг хэлбэр нь харц. Тиймээс харцаа түүнээс бултуулж, өөр зүйлд хандуулах нь түүнд учрыг ойлгоход тусална.
6. Дургүйцсэн авиа
Тэр хүнийг дэргэд чинь байгаа үед байсхийгээд л дургүйцсэн авиа гаргаад бай.
5. Амаа хамхи
Тэр хүн танаас ямар нэгэн хувийн шинж чанартай мэдээлэл олж авах гэж хичээвэл илүү дутуу зүйл бүү ярь.
4. Найз санал болго
Түүнд найз нарынхаа нэгнийг санал болгох нь чи өөрөө түүнтэй холбогдох хүсэлгүй байгааг илтгэнэ.
3. Илэн далангүй бай
Хэрвээ чи түүнийг сонирхохгүй л байгаа бол сонирхож байгаа юм шиг дүр үзүүлэх хэрэггүй.
2. Ямар хүн таалагддаг болохоо түүнд мэдэгд
Ямар хүн өөрт чинь таалагддаг болохыг санамсаргүй мэтээр ярь.
1. Найзын бүсэд түүнийг багтаа
Зүгээр л найзууд байцгаая гэж шууд хэлэх нь аймшигтай ч магадгүй хамгийн зөв арга байж болно.







