Дэлхийн улс орнуудын таашаадаг 14 төрлийн кофе

0

Даваа гаригийн өглөөг эхлүүлэх хамгийн шилдэг зүйлийг нэрлэ гэвэл маш олон хүн аяга халуун кофе гэж дуу нэгтэйгээр хэлнэ. Дэлхийн улс орон болгонд, хот суурин болгонд өглөөний нарыг угтахдаа гартаа аяга кофе барин зогсох дуртай тэдгээр хүмүүс харилцан адилгүй, өөр өөр хэлбэрээр кофегоо бэлтгэж уудаг. Хэдий танд дэлхийг тойрох аялал хийх мөнгө одоогоор байхгүй байж болох ч дэлхийн кофейны гайхамшгуудыг туршиж үзэх боломж болон сонирхол бий гэдэгт эргэлзэхгүй байна.

1. Энэтхэгийн шүүлтүүрээр шүүсэн кофе /Indian Filter Coffee/

Амтлаг бөгөөд гайхалтай амттай энэ кофег тусгай цом ашиглаж чанадаг.Дэлхийн улс орнуудын таашаадаг 14 төрлийн кофе 1

2. Грек мөстэй кофе /Greek Frappe/

Грек хүмүүс халуун зуны өдөр уусдаг кофег мөстэй найруулан шимэх дуртай.Дэлхийн улс орнуудын таашаадаг 14 төрлийн кофе 2

3. Цулгай цагаан /Flat White/

Австрали болон Шинэ Зеландчууд дурладаг эспрессо, хөөс, хөөрүүлсэн сүүний энэ хольцыг өдөр тутмын латтетай андуурах хэрэггүй.Дэлхийн улс орнуудын таашаадаг 14 төрлийн кофе 3

4. Эспрессо Романо /Espresso Romano/

Италичууд өглөөний эспрессондоо нэмэлт амт хийх гэж нимбэгний шүүс шахдаг.Дэлхийн улс орнуудын таашаадаг 14 төрлийн кофе 4

5. Кортадо /Cortado/

Испани, Португал, Латин Америкт маш алдартай каппучиноны хөөс багатай хувилбар.Дэлхийн улс орнуудын таашаадаг 14 төрлийн кофе 5

6. Эйскаффе /Eiskaffe/

Энэ өтгөн Герман ундаа нь таны дуртай аяга кофеноос илүүтэй десерт гэлтэй. Зайрмаг, кофе, эспрессо кремний холимгийг шоколадны үйрмэгээр чимэглэсэн байдаг.Дэлхийн улс орнуудын таашаадаг 14 төрлийн кофе 6

7. Юанянг /Yuanyang/

Хятадын кафенууд халуун хар цай, хүчтэй кофе, амтат өтгөрүүлсэн сүүний холимог бэлтгэдэг.Дэлхийн улс орнуудын таашаадаг 14 төрлийн кофе 7

8. Кафе де Олла /Cafe de Olla/

Мексикт сайхан үнэртэй шанцай, амтат бор элсэн чихрийг кофендоо нэмдэг.Дэлхийн улс орнуудын таашаадаг 14 төрлийн кофе 8

9. Уламжлалт Ирланд кофе

Бага зэрэг ирланд виски нэмсэн кофег өтгөрүүлсэн крем, бор элсэн чихрээр чимдэг.Дэлхийн улс орнуудын таашаадаг 14 төрлийн кофе 9

10. Турк кофе

Ибрик хэмээх халдаг жижиг саванд халаах үедээ элсэн чихэр нэмж энэ кофег бэлтгэдэг.Дэлхийн улс орнуудын таашаадаг 14 төрлийн кофе 10

11. Кафе ау Лайт /Cafe au Lait/

Францад халуун кофе, хөөрүүлсэн сүүний сул холимгийг ихэд таашаадаг.Дэлхийн улс орнуудын таашаадаг 14 төрлийн кофе 11

12. Кафе Кубано /Cafe Cubano/

Төгс Куба хоолыг Куба эспрессо улам ч амт оруулдаг. Энэхүү ундааг хийх шилдэг арга нь эспрессоны дээр амтат кремний давхарга үүсгэх юм.Дэлхийн улс орнуудын таашаадаг 14 төрлийн кофе 12

13. Вьетнам кофе

Сайн чанарын Вьетнам кофенд өтгөрүүлсэн амтат сүүг аажмаар гоожуулж хийсэн байдаг.Дэлхийн улс орнуудын таашаадаг 14 төрлийн кофе 13

14. Вена кофе

Венийн соёлын чухал хэмжигдэхүүн болсон кафенуудад кофег хурц эспрессо хэлбэрээр бэлтгэдэг. Мөн өтгөрүүлсэн крем, шанцайгаар амталдаг. Түүнчлэн заримдаа шоколадны үйрмэг нэмдэг.Дэлхийн улс орнуудын таашаадаг 14 төрлийн кофе 14

1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочинbjhkjhjjjjklhkll

    2015/02/13 at 21:28

    Сэтгэгдэл * kjkkkiikkkkk iopolllkjhhhhhn,.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *