Тахианы махаар хийж болох дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн амттай 10 жор. Шөл, салат, шарсан тахиа гээд бүх төрлийн хоолнууд бий

0

Айл гэрийн эзэгтэй болгоны өдөр тутамд тулгарах нэг хэцүү асуудал бий: өнөө оройн хоолонд юу хийж идэх вэ? Тахианы махаар хийсэн хоолнууд дэлхий дахинаа алдартай байдаг, даанч амттай, этгээд хоол хийхэд заримдаа уран зөгнөл дутаад байх юм. Тиймээс та бүхэндээ дэлхий дахинаа хийж иддэг төрөл бүрийн жоруудыг танилцуулахаар шийдлээ. Гэрээсээ гаралгүй дэлхийн улс орнуудын хоолыг амталцгаая.

Тахианы мах, ногоотой мексик салат

Танд хэрэгтэй зүйл:

  • 4 дунд зэргийн тахианы цээж мах
  • ½ дунд зэргийн улаан байцаа
  • 1 амтат чинжүү
  • 10 жижиг үрийн улаан лооль
  • ½ нимбэг
  • Дунд зэргийн боодол яншуй эсвэл кинза
  • 4 х.х оливын тос
  • ½ ц.х сахар (бор байвал илүү тохиромжтой)
  • Өөрийн амтанд тохируулж: гоньд, хар перец, паприка, давс
  • Тараг
  • Нимгэн гамбир (хэрвээ хүсэж байгаа бол)

Хийх арга:

1. Тахианы цул маханд оливын тос түрхээд амтлагч, сахараа түрхэнэ. Хөргөгчинд хамгийн багаар 30 минут (шөнөдөө хонуулбал бүр илүү амт орно) амталж орхино.

2. Тахианы махаа дөрвөлжин хэрчээд оливын тосонд дунд зэргийн галаар шарна, тал нимбэгийн шүүс нэмээрэй.

3. Байцаа болон ногоонуудаа нарийн уртаар хэрчинэ, амтат чинжүүг дөрвөлжин хэрчээрэй. Дараа нь байцаа, амтат чинжүүн дээрээ дундуур нь хуваасан жижиг үрийн улаан лооль, тахиагаа хийнэ. Эдгээрийг тавган дээр эсвэл бүлээн гамбир (тако болж байна гэсэн үг) дээр тавина. Ногоон навчит ногоогоо цацаад хамгийн сүүлд нь таргаа асгаарай.

 

Тахиа, авокадотой энэтхэг салат

Танд хэрэгтэй зүйл:

  • 500 г тахианы цээж мах
  • ½ айсберг салатны навч
  • 2 ш авокадо
  • 250 г шарсан талх
  • ½ улаан сонгино
  • 1 х.х ургамлын тос
  • 3 ц.х гоньд
  • ½ х.х нимбэгийн шүүс

Хийх арга:

1. Том хайруулын тавганд ургамлын тос хийж дунд зэргийн галаар халаана. Тахианы махаа дунд зэргийн хэмжээтэй хэрчээд гоньдоор амталж шаргал өнгөтэй болтол шараарай. Тавган дээр гаргана

2. Том тасдсан салатны навч, дөрвөлжин хэрчсэн авокадо, жижиглэсэн шарсан талх, жижиглэж татсан сонгино, тахианы махаа холино. Дээрээс нь нимбэгийн шүүс хийгээрэй.

 

Хан боргоцой, эрдэнэ шиш, тахианы махтай салат

Танд хэрэгтэй зүйл:

  • 300 г тахианы цул мал
  • 2 өндөг
  • 1 лааз даршилсан эрдэнэ шиш
  • 380 г лаазалсан хан боргоцой
  • 2 шинэ өргөст хэмх
  • Майонез

Хийх арга:

1. Тахианы махаа чанаад жижигхэн дөрвөлжин хэрчээрэй. Өргөст хэмхийг уртаар нь нарийхан, харин хан боргоцойг дөрвөлжин хэрчинэ. Өндгөө чанаад жижиглэнэ.

2. Бүх орцуудыг давхарлана, давхар болгоны завсар майонез түрхэнэ. Давхар дараах дэс дараалалтай байх юм: тахианы мах, хан боргоцой, өргөст хэмх.

3. Салатыг 15-20 минут байлгаж амтыг нь шингээнэ.

4. Хамгийн дээд талыг нь өндөг, эрдэнэ шишээр чимэглээрэй.

 

Гүржийн Чихиртма тахианы шөл

Танд хэрэгтэй зүйл:

  • 1 том тахианы мах
  • 250 г сонгино
  • 5 ш өндөгний шар
  • 50 мл дарсны уксус
  • 100 г хайлуулсан цөцгийн тос
  • Давс, хар нунтаг перц, лаврын навч
  • Шөл амтлах ногоон навчит ногоо болон тунхуу

Хийх арга:

1. Тахиагаа дундуур нь хуваагаад шөл чанана. Мах болохоос хагас цагийн өмнө том хэрчсэн тунхуу болон ногоон навчит ногоогоо хийнэ.

2. Тахианы махыг шөлнөөс аваад махаа жижиглэж татна. Хэрчсэн сонгиноо халаасан тосонд шараад тахианы махтай цуг шөлөнд хийж дахин 5-10 минут буцалгана.

3. Өндөгний шарыг давс, уксустай сайтар холиод талыг нь шөлөндөө нарийхан гоожуулж хийнэ, сайтар хутгаарай. Шөлийг галаас аваад үлдэгдэл өндгөө хийж хүчтэй хутгана.

 

Шаржигнасан тахианы наггетс

Танд хэрэгтэй зүйл:

  • 500 г тахианы цул мах
  • 1 өндөгний цагаан
  • 1,5 стакан эрдэнэ шишийн нэвс
  • 50 г хатуу бяслаг
  • Давс, перц, паприка болон бусад амтлагчуудыг өөрийн хүслээр хийнэ.

Хийх арга:

1. Шарах шүүгээг 200 хэм хүртэл халаана. Дунд зэргийн тавганд өндөгний цагаан, усаа холиод сэрээгээр хутгана. Өөр тавганд эрдэнэ шишийн нэвс, жижиг ширхэгтэй үрүүлээр үрж жижиглэсэн хатуу бяслаг, амтлагч, давс, перцээ хийгээрэй.

2. Тахианы махыг ширхгийн дагуу нимгэн хэрчинэ. Тахианы махаа эхлээд өндгөнд дараа нь амталсан эрдэнэ шишийн нэвсэнд дүрнэ. Шарах шүүгээний хавтан дээр өрж тавина.

3. Шарах шүүгээнд 15-25 минут шараарай.

 

Тахианы махтай давхраат ороомог

Танд хэрэгтэй зүйл:

  • 2 тахианы цээж мах
  • ½ сонгино
  • 350 г давхраат зуурмаг
  • Овоолон яншуй
  • Бага зэрэг гурил
  • 1 тахианы өндөг
  • Давс, перц өөрийн амтанд тохируулна.

Хийх арга:

1. Шарах шүүгээг 200 хэмд халаана. Сонгиноо хагас цагираг хэрчих бол яншуйгаа татна, өндгөө сайтар хутгаарай. Тахианы махаа блендерт бутлаад сонгино, яншуйтай холино. Давс, перцээр амтлаарай.

2. Гурилны зуурмагийг 2 адилхан хуваана. Амталсан тахианы махыг ч бас хоёр хуваагаад зуурмаг дээр тараан тавина. Зуурмагийг орооно. Нэг талд нь өндөг түрхэнэ, ороомогны үзүүрийг сайтар бэхлэх хэрэгтэй.

3. Дундуур нь жижигхэн хуваагаад шарах шүүгээнд 20 минут шаргал өнгөтэй болтол нь шарна.

 

Тахианы мах, зайдастай шпагетти

Хийх арга:

  • 350 г тахианы гуя
  • 200 г хиам
  • 350 г шпагетти
  • 2 ш сонгино
  • 3 хумс сармис
  • Дунд зэргийн хэмжээний савлагаатай улаан лоолийн паста эсвэл нухаш
  • Бага зэрэг хатуу бяслаг
  • 2 лаврын навч
  • Давс, перц, орегано зэргийг өөрийн хүслээр хийнэ.

Хийх арга:

1. Тахианы мах, хиамаа хэрчээд давс, перцээр амтална. Хайруулын тавганд оливын тос хийж хүчтэй галаар халаагаарай. Тахианы мах, хиамаа 5 минут орчим шарна. Тавган дээр гаргана.

2. Сонгино, сармис, лаврын навч болон улаан лоолийн пастаг хайруулын тавганд хийнэ. Галаа багасгаад сонгино зөөлөртөл дахин 6-8 минут байлгаарай. Сонгино түлэгдэх гээд байвал бага зэргийн ус нэмж болно.

3. Чанаж шүүсэн шпагеттиг сонгинотой бэлдцэд хийж дахин 6 орчим минут шарна. Дараа нь бага зэрэг ус хийгээрэй, пастагаас 1 см орчим дээш байхаар хэмжээний ус.

4. Зөөлөн галаар чанахдаа байнга хутгана. Паста аль денте болтол бас соус өтгөртөл ойролцоогоор 10 минут чанана. Давс, перцээр амтлаад таваглахдаа дээр нь бяслаг цацна.

 

Тахианы мах, ногоотой пүнтүүз

Танд хэрэгтэй зүйл:

  • 500 г тахианы цул мах
  • 200 г пүнтүүз
  • 400 г урт шош
  • 2 ш сонгино
  • 1 лууван
  • 1 амтат чинжүү
  • 1 хумс сармис
  • 50 мл цуу
  • 50 мл будааны уксус (хийхгүй байж болно)
  • Давс, перц – өөрийн амтанд тохируулна

Хийх арга:

1. Тахианы цул махыг ширхгийн дагуу уртаар нь хэрчиж ширүүн гал даар амтлагчуудаар амтлан шарна. Тахианы махан дээрээ хагас цагираг хэлбэртэй хэрчсэн сонгиноо хийж цуг шарна.

2. Пүнтүүзийг савлагаан дээрх зааврын дагуу болгоно, ихэнхдээ 5-7 минут орчим халуун усанд дэвтээгээд хүйтэн усаар угаадаг заавартай.

3. Амтат чинжүүг нарийхан урт хэрчинэ. Луувангаа том ширхэгтэй үрүүлээр үрээрэй. Урт шошийг чанаад дараа нь бүгдийг нь бэлэн болтол нь шарна. Мөн амтлагчаар амтлаад нухсан сармисаа хийгээрэй.

4. Сонгинотой амталсан тахианы мах, пүнтүүз, ногоогоо холино. Будааны уксус болон цуугаар амтална. Зуушийг бүлээнээр нь болон хүйтнээр нь ч идсэн болдог.

 

Цагаан гаа, зөгийн балаар амталсан шарсан тахианы мах

Танд хэрэгтэй зүйл:

  • 1 кг тахианы гуя
  • 3 хумс сармис
  • 60 мл цуу
  • 1 х.х үрж жижиглэсэн цагаан гаа
  • 2 ц.х зөгийн бал
  • 1 сонгино
  • 1 ногоон сонгино, шарсан гүнждийн үр (өөрийн хүслээр)

Хийх арга:

1. Хэрчсэн тахианы махыг ам нь түгжигддэг гялгар уутанд хийнэ. Дээрээс нь цуу, сармис, цагаан гаа болон зөгийн балаа нэмээрэй. Сайтар хутгаад хөргөгчинд 4 цаг амт нь шингэтэл орхино.

2. Гриль халаана. Тахианы махыг болтол нь тал тус бүрээр 3 минут шарна. Болсон тахианы махыг гаргаад цааш 5 минут амраана.

3. Сонгиноо гриль дээр мөн 1 минут орчим шарна.

4. Сонгиноо тахианы мах дээр нэмж хутгана. Дээрээс нь ногоон сонгино, гүнждийн үрээр чимнэ.

 

Тахианы махтай ризотто

Танд хэрэгтэй зүйл:

  • Том тахианы махны тал
  • 500 г хөлдөөсөн ногооны цуглуулга
  • 400 гр будаа
  • 1 сонгино
  • 150 г бяслаг
  • 2 х.х оливын тос
  • 125 мл цөцгий

Хийх арга:

1. Тахианы шөл бэлдэнэ. Тахианы махаа гаргаад жижиглэж хэрчээрэй.

2. Гүн хайруулын тавганд оливын тос хийж халаана. Жижиглэж татсан сонгиноо зөөлөртөл нь шарна.

3. Хайруулын тавгандаа ризотто хийх будаагаа хийж сайтар хутгана. Будаан дээрээ тахианы шөлөө хийгээд хөлдөөсөн ногооны цуглуулгаа нэмээрэй. Таглаад будаагаа болтол жигнэнэ. Шаардлагатай бол шөл нэмж болно.

4. Шөл будаанд бүрэн шингэсэн байх ёстой. Будаа болонгуут жижиглэж үрсэн бяслаг, чанасан тахианы мах, зөөхийгөө хийнэ.

5. Хайруулын тавгийг галаас авч таглаад 10 минут амраана.

6. Ризотто будааг халуунаар нь идвэл илүү амттай.

2
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *