Гэртээ тарьж ургуулахад хамгийн зохимжтой, хүний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг 7 төрлийн ургамал

1

Дэлхий дээр нийт 450,000 орчим төрөл зүйлийн ургамал байдгаас 35,000-70,000 орчим төрөл зүйлийн ургамлыг эмнэл зүйн зориулалтаар хэрэглэж байна. Манай сайт уншигч танд өрөө, тасалгаандаа тарьж ургуулахад тохиромжтой хүний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг 7 төрлийн ургамлыг танилцуулж байна.

1. Гинкго Билоба буюу Пагодын мод

© chefb0y_rd / Reddit

Хятадын анагаах ухаанд өргөнөөр хэрэглэгддэг энэхүү ургамал нь дэлхий дээрх хамгийн эртний модлог ургамлуудын нэг юм. Өөртөө үл исэлдүүлэгч болон үрэвслийн эсрэг агууламж өндөр агуулах тул ядарч сульдсан үед хэрэглэхэд нэн тохиромжтой. Түүнчлэн хүний сэтгэцэд эерэгээр нөлөөлж, ясыг хурдан нөхөн төлжихөд тустай.

 

2. Алтан товч цэцэг

© Unsplash.com

Өдгөө цайнд ихээр хэрэглэгддэг алтан товч цэцэг нь нойргүйдлийг арилгаж, цусан дахь чихрийн хэмжээг бууруулж, бамбай булчирхайн хавдрыг анагаахад хэрэглэгдсээр иржээ.

 

3. Хуруувчин цэцэг

© raddditttor / Reddit, © Kinetic92 / Reddit

Үл исэлдүүлэгч ихээр агуулдаг хуруувчин цэцэг нь хүний дархлааны тогтолцоог дэмжиж, олон төрлийн вирус, нянгаар халдварладаг өвчний эсрэг эерэг нөлөө үзүүлдэг. Түүнчлэн ядаргаа тайлж, сэтгэл санааг тогтворжуулна.

 

4. Feverfew буюу өд цэцэг

© myghostfellout / Reddit

Алтан товч цэцэгтэй тун адилхан энэхүү цэцэг нь халуун бууруулж, өвчин намдаах болон хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг.

 

5. Цагаан гаа

© freja0sunshine / Reddit

Олон төрлийн хоолны амтлагч болон хэрэглэгддэг цагаан гаа нь жин хасч буй хүнд туйлын хэрэгцээтэй гэдгээрээ онцлог. Түүнчлэн жирэмсний үеийн дотор муухайрах явдлыг бууруулахаас гадна сарын тэмдгийн өвдөлтийг намжаахад ч хэрэглэгддэг ажээ.

 

6. Розмарин

© AlexBrownThumbs / Reddit, © SeeingSound2991 / Reddit

Цагаан гааны нэгэн адил хүнсэнд өргөнөөр хэрэглэгддэг розмарин нь үл исэлдүүлэгчээр баялаг тул дархлааны тогтолцоог нэмэгдүүлж, сэтгэл санааг тайвшруулж, ой санамжид сайнаар нөлөөлнө.

 

7. Зуун наст

© Unsplash.com, © Shutterstock.com, © peaceloveturquoise / Reddit

Олон мянган жилийн туршид хүмүүсийн хэрэглэж ирсэн зуун наст нь судалгаагаар тvлэгдэлт, арьс улайлт, батгашилтаас үүдэлтэй арьсны үрэвслийг намжаадаг нь тогтоогдсон байдаг.

Та гэртээ эдгээр ургамлуудаас тарьж ургуулдаг уу?

6
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *