Нэгэн эмэгтэй охиных нь амийг аварсан гал cөнөөгчид нэг бөөрөө өгч чин сэтгэлийн талархлаа илэрхийлжээ

0

Бекка Бандигийн гэртээ байсан охин таталт өгөхөд сайн дурын гал cөнөөгч Билл Кокс тусламж үзүүлэхээр бусдаас түрүүлж очжээ. Энэ явдлаас хойш 2 жилийн дараа Бекка түүнд хүн ёсоор талархаж чадсан байна. Эмэгтэй охиныг нь аварсан хүнд нэг бөөрөө өгчээ.

Кокс Миннесота мужийн Бервилл дэх гал түймэртэй тэмцэх байгууллагад сайн дурын ажилтнаар ажиллаад 6 жилийн нүүр үзэж байна. Тэр анхны тусламж үзүүлэх зохих сургалтыг ч дүүргэсэн нэгэн. Бандигийн охинд туслах дуудлага 2016 оны 8 дугаар сард ирсэн юм.

“Би түрүүлж ирээд анхны тусламж иртэл бүгд тайван байхад нь тусалсан” гэж тэрээр ярьжээ.

Ингээд 2018 оны 10 дугаар сард Коксын 16 жилийн турш барменаар ажиллаж байсан “Викинг” гэдэг баараар Банди оржээ.

Кокс тод ногоон өнгийн футболктой лангууны цаана зогсож байсан гэдэг. Футболк дээр: “Намайг Билл гэдэг. БӨӨРНИЙ АРХАГ ДУТАГДАЛ сүүлчийн шатандаа орсон, надад БӨӨР хэрэгтэй байна” гэж бичсэн байв.

Тэд илэн далангүй ярилцаж байх үеэр нэг бүлгийн цустай болохыг мэдэцгээжээ. “Эндээс л бүх зүйл эхэлсэн аж. Шинжилгээ өгөх гээд явж байхдаа би Биллд ингэж хэлсэн санагддаг юм: би л чиний донорт тохирно гэдгээ цаанаасаа мэдрээд байна аа” гэж Бекка Банди дурсан ярьжээ.

2017 онд Коксыг бөөр шилжүүлэн суулгах хүлээлгийн жагсаалтад оруулжээ: тэр төрөлхийн ганц бөөртэй, тэр нь бараг ажиллагаагүй болохын даваан дээр. Тэр жилийнхээ 1 дүгээр сард диализийн аппаратад орсон байна. Билл дээрх бичигтэй хоёр футболк хийлгүүлээд ажилдаа бараг өдөр болгон өмсөж байжээ. Түүний хүнд байдлыг ойлгосон 4-5 хүн бөөрөө санал болгож байсан ч эмнэлгийн заалтаар даанч тохирохгүй байв.

Банди шинжилгээ өгсний дараа бүх зүйлээр тохирч байгаа нь тодорхой болсон тул эмэгтэй шууд Кокс руу залгасан байна.

“Бид хоёр хоёулаа хоёр талд уйлсан – баярласандаа тэр шүү дээ, мэдээж – Билл ч надад талархсаар…” гэж ярьжээ.

2 дугаар сарын сүүлээр Билл Коксод Бекка Бандигийн бөөрийг шилжүүлэн суулгасан. Эрxтэн шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болж – Биллийн бие сайжирчээ. Модон сийлбэрээ хийж, гал түймэртэй тэмцэх газартаа сайн дурын ажилтны үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх болсон юм.

Банди болон Коксын гэр бүлүүд мэс заслын дараа ойр дотно нөхөрлөх болжээ.

“Бид байнга холбоотой байдаг бөгөөд боломж л гарвал уулзалдахыг хичээдэг” гэж Банди ярьсан байна. Кокс мэс засалд орохоосоо өмнө Бандид зориулж модоор сахиусан тэнгэр сийлж түүний дуртай өнгөөр будаж өгчээ.

“Тэр бол миний сахиусан тэнгэр. Тэр миний амьдралыг аварсан, тийм ч учраас түүнд хамгийн их тохирох бэлэг гэж үзсэн юм” хэмээн Билл ярьсан байна.

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *