Дуэйн Жонсон шинэ киноныхоо зураг авалтын үеэр Porsche машинд орж суух ёстой байлаа. Даанч бүтэлгүйтэж орхижээ – тэр машиндаа багтсангүй!

0

Киноны зураг авалт тэр болгон төлөвлөснөөр явагддаггүй. Зураг авалтын талбай дээр жирийн амьдрал дээрхээс ч их асуудал гардаг. Ямар ч мундаг бяртай хүн бай хамаагүй, жишээ нь Дуэйн Жонсон ч гэсэн бүтэлгүйтдэг ажээ. Зураг авалтын үеэр яаж бүтэлгүйтсэнээ жүжигчин өөрийн Инстаграмдаа бичжээ. Тэрээр булчинлаг том биеэсээ болоод эвгүй байдалд орсон байна.

Дуэйн Жонсон шинэ киноны зураг авалтын үеэр яаж бүтэлгүйтсэнээ ярьжээ

therock

Жүжигчин “Red Notice” киноны зураг авалтад оролцож байгаа бөгөөд уг бүтээл 2021 онд гарах төлөвлөгөөтэй байгаа юм. Киноны зохиолч, найруулагчаар Роусон Тёрбер ажиллаж байна.

Киноны үйл явдлын дагуу Дуэйн Жонсон Porsche хөлөглөн хэн нэгнийг хөөх ёстой юм – энэ хэсэг адреналин хөдөлгөсөн байхаар Тёрбер төсөөлжээ. Жүжигчин машинд гялс шургаж суугаад л үнэтэй авто машинаар давхих ёстой. Энэ машиныг зураг авалтын талбай дээр авчрах гэж багагүй мөнгө, цаг хугацаа зарсан нь ойлгомжтой.

Даанч төлөвлөснөөр болсонгүй – машин нь түүнд багадчихжээ.

 

Жүжигчинд том машин л хэрэгтэй юм байна гэдгийг бүгд эцсийн мөчид ойлгосон юм

therock

Энэ “гайтай” үед болсон яриаг жүжигчин өөрийн инстаграм хуудаснаа ийн сийрүүлэн буулгажээ:

Роусон: Хөөе, чи машиндаа суу, би зургийг нь авья.

ДД (Дуэйн Жонсон): За, тэгье

“ДД машинд суухаар оролдсон боловч гацчихна. Яагаад гэвэл түүний цээж нь их өргөн юм”

Роусон: инээд алдана

ДД: “Porsche машинд багтаад суучих санаатай үзээд л байна, аварга том бор зефирийг зоосны нүхээр чихэж байгаа юм шиг л”

Роусон: Байз л даа, чи багтахгүй байгаа юм уу, хаашаа ч үгүй юу?

ДД: Үгүй

Роусон: бүр инээд алдана

Роусон: Чи тоглоод байгаа юм уу?

ДД: Үгүй

Роусон: Ээ, бурхан минь.

Найруулагчийн шаналалыг ойлгож байна аа. Учир нь энэ машин нь нэлээдгүй үнэтэй, үүний дээр машиныг худалдаж аваад зураг авалтын талбай дээр тээвэрлэж авчрах гэж олон сар зарцуулсан. Гэтэл дүр бүтээж байгаа жүжигчин нь тэр машинд нь багтахгүй болчихдог.

 

Дуэйн Жонсоны хэлснээр бол хүмүүс хэсэг дуугаа хурааж байснаа өөрсдийгөө баахан шоолж инээцгээжээ

therock

Энэ хэсгийн зураг авалтыг ямар ч байсан авч чадсан, гэхдээ арга заль хэрэглэж байж шүү дээ. Зураг авалтын баг ямар аргаар жүжигчнийг машинд багтаасныг хэлсэнгүй. Энэ асуудлыг хэрхэн шийдсэнийг үзэгчид 2021 онд “Red Notice” кино дэлгэцнээ гарахаар л мэдэх нь.

130
Ха ХаХа Ха
16
ТэнэглэлТэнэглэл
16
ХөөрхөнХөөрхөн
15
ГоёГоё
15
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Jason Claw

    Jason Claw

    2020/11/19 at 15:42

    орлон тоглогч уу

  2. Zulaa Moogii

    Zulaa Moogii

    2020/11/21 at 12:41

    humuusiin sonirhliig tatsan kino marketing.

  3. А. Цэлмэг

    А. Цэлмэг

    2020/11/21 at 22:29

    Za yahawdee❤️

  4. Од Баяр

    Од Баяр

    2020/11/22 at 12:49

    Amid yumuu galzuu hurd hederee geldee vhsen ged baisan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *