Аз жаргалтай харилцааны нууц

0

Ихэнх ганц бие найз нөхөд маань “эхнэр” гэдэг үгийг урт торон оймстой, том хөхтэй, улаан дотуур хувцастай, 7 насаар залуухан харагддаг тийм хүн л гэж төсөөлдөг. Магадгүй хэсэгхэн хугацаанд ийм байж болох л юм. Гэхдээ харилцааны тодорхой үе шат өнгөрсний дараа улаан дотуур хувцас шаардлагагүй гэдгийг ойлгох болно.

Ахимаг насны нэгэн хүн хэрвээ тайван амьдрахыг хүсэж байвал ямар эмэгтэйтэй гэрлэх хэрэгтэй вэ гэсэн зөвлөгөөг хүргэе.

Эрэгтэй хүмүүсийн хамгийн анхны буруу ойлголт бол гоо үзэсгэлэн, гэрэл цацруулсан, бусдын анхаарал татсан эмэгтэйг хатан хаан гэж нэрлэдэг явдал юм.

Харин одоо би танд хамгийн аймшигтай үнэнийг дэлгэх гэж байна. Гадаад төрх ямар ч байсан  5-7 жил хамт байхад дасдаг. Энэ хугацаанд түүний хань ижил нь хэрхэн харагдах нь эрэгтэй хүнд сонин биш. Магадгүй эхнэр нь персинг, шивээс хийлгэх эсвэл шаргал өнгөтэй том бөмбөлөг шиг болж ч болно. Тарган, туранхай, бүр Playboy сэтгүүлд зургаа авахуулж ч болно.

“Хатан хаантай” гэрлэх гэж буй “залуу хүмүүс” бол харилцаа үүсгэж үзээгүй хүмүүс юм. Хэрвээ та хамгийн хөөрхөн бүсгүйтэй гэрлэнэ гэж бодож байгаа бол гэрлэхгүй байсан нь дээр гэж зөвлөх байна. Сайн зүйл лав болохгүй. “Тэгвэл хэнтэй гэрлэх юм бэ?” гэж асууж байна уу?

Та хоёрын харилцаа санаа бодол, секс, мөнгө, гэр бүл гэсэн 3 зүйл дээр яв цав нийцэж байвал гэрлэж болно.

Сексийн харилцааны талаар

Сексийн харилцаа гэж юу вэ?

Зөвхөн бие физиологийн зүйл биш юм. Эрэгтэй нь өдөрт 3 удаа хүсэж байхад эхнэр нь сард 2 удаа гээд байвал аз жаргалгүй байна. Юу болох, юу болохгүйг хамтдаа мэдэж, ойлголцож чадаж байвал энэ амжилт. Хэрвээ та хориг их тавих л юм бол харилцаа тань эвгүйтнэ. Сексийн харилцаа тогтмол байх ёстой бөгөөд аль алинд нь сэтгэл ханамж өгөх ёстой. Нууц нь үүнд л байгаа юм.

Материаллаг зүйлсийн харилцааны талаар

Эхнэр нөхөр хоёр мөнгө хадгалах болон зарцуулах тал дээр адилхан бодолтой байх ёстой. Аж жаргалтай хосууд хоёулаа шунахай байдаг. Хямдралаар бүсгүйдээ бэлэг авч өгвөл тэр баярлах болно! Худалдаанаас ижил зүйлийг арай хямдаар авбал бас л баярладаг. Ямар гайхалтай юм бэ! Харин бүсгүй нь хумсаа маш үнэтэй янзлуулчихаад энэ чинь мөнгө үрэх зүйл огт биш шүү дээ гээд байвал зөрчил үүсэж мэдэх юм. Зарцуулж буй мөнгөндөө адилхан хандлага гаргаж байвал зүгээр.

Гэр бүлийн харилцаа

Энэ бол хамгийн чухал нь. Хэрвээ дээрх 3 харилцаанаас хамгийн чухлыг нь сонго гэвэл би гэр бүлийн харилцааг сонгож 100 оноо өгнө.

Хэрвээ чи гэр бүлийн харилцаан дээрээ гахай шиг байдаг бол гахайтай л гэрлэнэ гэсэн үг. Хоёр гахай нийлчихвэл гэр яг л гахайн хороо шиг л болно гэсэн үг. Энд тэнд оймс хөглөрч, хураагаагүй ор дэвсгэр хөглөрч, ширээн дээр хоолны үлдэгдэл, хонгилд хог хэвтэнэ. Сардаа нэг удаа шалаа, 7 хоногт 1 удаа аяга тавгаа угаана. Харин энэ бүхнийгээ хэвийн зүйл гэж өөрсдийгөө өмөөөрнө.

Харин гахай цэвэрч нэгэнтэй хамт байвал байдал эсрэгээрээ. Тэр гахай руу үглэх болно. Чи завааруулсан! Чи сүйтгэсэн! Сав суулга заваан хэвээрээ байна! Шалан дээр юун толбо байна вэ!

Чи гахай бол чи өөрийн хамтрагчаа яг л өөр шигээ мэдэрнэ. Чи хичнээн гоё сайхан, тачаангуй байх нь түүнд сонин биш. Учир нь тэр бол гахай!

Эхнэр нөхөр хоёулаа гахай бол орондоо хамтдаа шарсан төмс идэж, мөнгөө үрэхдээ орон дотроо идэж болох бүх зүйлд зарцуулна.

“Тэгвэл хамгийн сүүлчийн хамгийн чухал зөвлөгөөг өгөх гэж байна. Таны эхнэр дээрх 3 зүйлдээ хамгийн сайн нь байх хэрэгтэй. Энэ бол аз жаргалтай гэр бүлийн нууц юм”

14
БахархмаарБахархмаар
9
БурууБуруу
8
ГоёГоё
7
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Kami Sochigel

    Kami Sochigel

    2017/04/17 at 19:58

    Stn Suld

  2. Б. Уранзул

    Б. Уранзул

    2017/04/18 at 01:33

    ss higed ogooch pls

  3. Gantulga Monhbadrah

  4. Mardnu Delgerbat

    Mardnu Delgerbat

    2017/04/18 at 21:05

    emegtei hun geheereel odoo tseverlegch uilchlegch shig bh yostoimu

  5. Зочин

    2017/04/18 at 21:50

    Ynaa balarsoon kkk teneg ym margaash hurim hiih
    Gej bsan ym salhaas haha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *