Эрүүл мэндтэй холбоотой асуудал байгааг таны бие эрхтэн хэрхэн “анхааруулдаг” вэ?

0

Хүний бие махбодь маш олон төрлийн шинж тэмдгээр дамжуулан өөрийн биед учрах аюулыг урьдчилан мэдэгддэг. Уруулын хоёр талаар урагдаад байвал танд цинк болон өөр бусад төрлийн амин дэм дутагдсаны шинж тэмдэг байж болно.

Хамгийн гол нь – шинж тэмдгийг зөв таниж яаралтай арга хэмжээ авах юм.

Уруулын хоёр зах урагдах

Үндсэн шалтгаанууд:

  • В бүлгийн амин дэм дутагдах
  • Гэдэс ходоод хямрах, ходоодны хүчил ихсэх
  • Уруул омголтож хуурайших
  • Төмөр дутагдлын цус багадалт
  • Стрептококк болон стафилококк бактерийн халдвар
  • Амны хөндийн ариун цэвэр сахиагүй
  • Хэлээрээ уруулаа байнга чийглэх
  • Дархлааны систем сулрах
  • Амин дэмийн дутагдал (В2, В3 болон В12), цинк, төмрийн дутагдал

Шийдвэрлэх арга: В амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх (сүүн бүтээгдэхүүн, гүн ногоон өнгөтэй навчит ногоо хэрэглэх, загасны мах, мах, шош, бүхэл үрийн талх)

С амин дэм нь төмрийн шимэгдэлтийг сайжруулдаг тул төмрөөр баялаг хоол хүнс хэрэглэх.

 

Нүүрээр улаан толбо гарах, загатнах эсвэл үс ихээр унах

Нүүр эсвэл толгой хэсгээр юм гарч загатнах, эсвэл үс их хэмжээгээр унах шинж тэмдэг илэрвэл биотины дутагдал хэмээн үзнэ.

Хүйтний улиралд нүүрний арьс маш эмзэг болдгийг мөн анхаарах хэрэгтэй.

Шийдвэрлэх арга: төрөл бүрийн самар идэх, бууцай, ямааны сүү, тараг, улаан лооль, лууван, сонгино зэрэг хоол хүнс түлхүү хэрэглэх.

Үс уналтанд юу нөлөөлдөг вэ:

  • Бамбай булчирхайн өвчлөл нь үс уналтын шалтгаан байж болно
  • Гормоны орцтой жирэмснээс хамгаалах эм
  • Төрснөөс хойш эхний 3 сар маш ихээр үс унадаг
  • Цус тогтоох, тулай өвчний эсрэг эм тариа нь үс унахад нөлөөлнө
  • Арьсны мөөгөнцөр
  • Диабет
  • Зарим нэг төрлийн үс засалт
  • Химийн бодис, үсний халуун тос нь үсний эрүүл бүтцийг алдагдуулж цаашид үс унахад хүргэнэ
  • Мөн генийн хүчин зүйлс нөлөөлөх талтай

Хацар, гар болон өгзгөөр гарах улаан гүвдрүү нь гормоны тэнцвэрт байдал алдагдсаныг илтгэхээс гадна А, Д амин дэмийн дутагдлын шинж тэмдэг байж болно.

Шийдвэрлэх арга: эрүүл, өөх тосоор баялаг хоол хүнс хэрэглэх, үүнд авокадо, самар, маалингын самар орно. Мөн хар-ногоон өнгийн навчит ногоонууд, лууван, чинжүү, сүүн бүтээгдэхүүн ихээр хэрэглэхийг санал болгож байна.

 

Гар, хөл болон биеийн зарим нэг үеэр бадайрах

Фолийн хүчил, В6, В9 болон В12 амин дэмийн дутагдлын үед гар, хөлөөр бадайрах шинж тэмдэг илэрч болно.

Шийдвэрлэх арга: бууцай, хар-ногоон өнгийн навчит ногоо ихээр хэрэглэх, сүүн бүтээгдэхүүн болон шош хоол хүнснийхээ цэсэнд нэмээрэй.

14
БахархмаарБахархмаар
8
Ха ХаХа Ха
7
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Клеопатра Анна

    Клеопатра Анна

    2017/04/18 at 16:12

    Сш хж өгөч

  2. Гансүх Сувдэрдэнэ

    Гансүх Сувдэрдэнэ

    2017/04/18 at 19:09

    Goyiii

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *