
Хэдэн жилийн өмнө худалдаж авсан “сүнстэй байшин”-гийн эзний хэлснээр сүнснүүд нь байшингийн хананд гаргасан нууц хаалгыг олоход нь тусалжээ.
Руперт Эллис хэдэн жилийн өмнө Корноуллийн Кемборн дахь нэгэн байшинг худалдаж авчээ. Олон жилийн өмнө энэ байшинд Tehidy Minerals компанийн төв оффис байрлаж байсан гэдэг. 1980-аад оны үед энэ хэсгийн барилгын ажил дээр ажиллаж байсан барилгачидтай уулзахын зэрэгцээ бүтэн долоо хоногийн турш хана нүдсэний эцэст “T Withers and Sons” гэсэн тэмдэгтэй уурхайн агуулах олжээ.
1832 оны үед Бассетийн алдартай гэр бүлийнхний барьсан уг байшинд этгээд хачин зүйл мэдрэгддэг гэж Эллис мөн ярьжээ. Дүрэлзэн асах гал, хачин жигтэй дуу чимээ, нууцлаг алхаа, айдас төрүүлэм зурагт хуудаснууд.
Корноуллын Кемборн дахь хувийн орон сууцнаас уурхайн агуулах руу орох нууц хаалга олджээ. Руперт Эллис сүнстэй энэ байшинг хэдэн жилийн өмнө худалдаж авсан юм

Руперт Эллис өөрийн гэсэн кофены газрыг Фалмутад ажиллуулдаг бөгөөд уурхайн агуулахыг олоход хэн нэгэн түүнд “тусалсан” гэж үздэг

Түүний хэлснээр: “Орон нутгийн оршин суугчид, тэр дундаа энд амьдарч бас ажиллаж байсан уурхайн ахмадын жич хүүтэй ярилцсаны дараа байшингийн тухай маш олон түүхэн баримтуудыг олж мэдэж чадсан юм. Энэ үед газар доорх агуулах байгааг ч мэдэж авсан. Агуулахыг уурхайн газрын зураг, эрдэс бодис хадгалах зорилгоор ашигладаг байжээ. Байшинд хийсэн нэгэн засварын үеэр агуулахын хаалгыг битүүлсэн байна”.
“Байшингийн анхны дүр төрхийг сэргээхийн тулд бид ханын цаасыг хуулж эхэлсэн. 1980-аад оны үед байшингийн засварын ажил дээр ажиллаж байсан барилгачидтай уулзаж ярьж үзлээ: “Та агуулахыг олсон уу?” гэж надаас асууж билээ, тэгэхэд нь би: “Юу байдаг юм?” гэж хариулж байснаа санаж байна”.
“Би бараг л долоо хоног, магадгүй тэрнээс ч олон өдөр хана тогшиж явсан. Тэр уурхайн агуулах хаана байгааг илрүүлэх гэж. Хачин сонсогдож болох л юм, гэхдээ л байшинд сүнс байдаг гэж би боддог”.

“Энэ байшинд этгээд хачин санагдах маш олон зүйл бий. Яагаад ч юм, энэ байшинг би сонгосон биш, харин байшин намайг зориуд өөрөө сонгосон юм шиг мэдрэмж надад хэд хэдэн удаа төрж байлаа. Кофены газартаа зохион байгуулсан нэгэн арга хэмжээний зурагт хуудас надад байдаг юм. Тэр зурагт хуудас яг тэр өрөөнд. Зурагт хуудас: “Та бидний бодож байгаа шиг зүйлийг бодож байна уу?” гэсэн гарчигтай”.
Би хананд дөрвөн жижигхэн нүх гаргаад том алхаар балбаж эхэлсэн. Нүхний цаана ямар нэгэн юм байгааг би олж харсан юм. Нүхийг томсгоод үзтэл хаалган дээрх “T Withers and Sons” тэмдэглэгээ харагдаж эхэлсэн.
“Хамгийн хачирхалтай нь, тэр зурагт хуудас яг хаалган дээр тогтож байжээ, тэнд жил гаран өлгөөтэй байсан юм”.

Яг энэ өрөө түүний анхаарлыг татах гэж оролдсон гэж Эллис үзэж байгаа ажээ. Магадгүй нууц агуулахыг олоосой гэж хүссэн ч юм билүү?
Залуугийн ярьснаар: “Гурав байна уу, дөрвөн сарын өмнө гэрэл өөрөө асаж унтраад нэг хачин зүйл болсон юм аа. Энэ нь байшинд болж байгаа ганц тохиолдол энэ биш – миний тайлбарлаж чадахгүй өөр зүйлүүд ч үе үе энэ байшинд болдог”.
“Намайг дөнгөж нүүж орсны дараа байнга л жижиг сажиг зүйл мэдрэгддэг байв. Шөнө болгон би нэг л тодорхой цагт бас сэрдэг байлаа. Манайд хэд хоносон найз маань хэн нэгний алхааг сонссон гэж ярьсан. Тайлбарлаж болохооргүй өөр бусад зүйл ч бас бий”.
“Би айж байгаадаа биш, харин өөрийгөө энэ үйл явдалд оролцож байгаагаа мэдрээд байгаа юм.”
Эллис цааш үргэлжлүүлэн: “Тэр өрөөнд энэ байшингийн тухай ямар ч ойлголтгүй найз бүсгүйтэйгээ цуг Тарогийн хөзрийн тайлал уншиж байсан юм. Тэгсэн тэр гэнэт л: “Эцгийн талын элэнц эцэг өөрийг чинь ажиглаж байдаг юм байна, бас чиний үйлдэл болгоныг ихэд дэмждэг юм байна шүү” гэж билээ”.
Энэ үйл явдлыг дараахан агуулахын хаалгыг би олж илрүүлсэн юм.
“Найзын маань хэлсэн үг надад үнэхээр танил сонсогдсон. Ээжээсээ асуутал миний эцгийн талын элэнц эцэг Жек Уиллис гэх хүн Билстоны гаралтай слесарь хүн байжээ. Үнэхээр хачин биш гэж үү?”
“Зүгээр нэг санамсаргүй тохиолдол гэж хэлж болно л доо, гэхдээ л олон зүйл давхцаад байна. Тиймээс энэ байшингийн анхны дүр төрхийг сэргээх нь миний үүрэг гэж бодсон. Элэнц эцэг минь ч тэгээсэй гэж хүсээд байх шиг”.
Агуулахыг сейф байдлаар ашиглахаар анхлан бүтээжээ. Тийм ч учраас хананд уусгаж гаргасан байх гэж Эллис үзэж байгаа юм. Агуулахад уурхайн төсөл зургууд, цалин хөлс бас эрдэс бодис хадгалагдаж байв.
Руперт Эллисийн элэнц эцэг Жек Уиллис нь Кемборн дахь байшинтай “нууц” холбоотой

Эллисийн хэлснээр: “Би түүх их сонирхдог бас археологийн багагүй туршлагатай хүн. Тиймээс байшингийн анхны дүр төрхийг сэргээж нууц эрдэнэсийг олно гэдэгтээ итгэлтэй байна”.
“Энэ байшин намайг сонгосноос биш би энэ байшинг сонгоогүй гэдэгтээ улам л итгээд байгаа” гэжээ.
Сейфний хоёр талын ханыг дүүргэсэн материал нь оюу, зэс ихээр агуулж байгаа нь байшинг барихад уурхайн хог хаягдал ашигласныг илтгэж байна. Одоогийн унтлагын өрөө нь хурлын өрөө байсан бололтой, томоос том царс модон ширээний ард 20 ажилтан сууж хурлаа хийдэг байжээ. Байшингийн анхны плита нь өнөөгийн ламинатан хавтангийн цаана оржээ.
“Би анхны паркетан шалыг нь сэргээнэ. Яг одоо би хайлс модоор хийсэн шалыг сэргээхээр 5000 хавтанг зүлгэж цэвэрлэж байгаа. Шалыг сэргээн засаж чадвал танхимын анхны дүр төрх гараад ирэх юм” гэжээ.








Otgoo Otgonbayar
2021/02/05 at 03:16
Заза иим юм гэж юу бдиим
Энхсүлд
2021/02/05 at 07:43
Google translate r orcuultsimu hha
Хүрэлээ Хүрэлээ
2021/02/05 at 09:14
За хаалганы цаана хана байсан хха
Б. Азжаргал
2021/02/05 at 10:05
Постийг сүүтэгхийн тулд үүнийг copy шаа 😈🤣🖕
Гохн гэдгийн🤣🤣😈🍖
Batzorig Bat-Ireedui
2021/02/05 at 11:11
Tsogtsos
Д. Баясгалан
2021/02/05 at 11:26
Б. Азжаргал ahah thh
Д. Баясгалан
2021/02/05 at 11:26
Постийг сүүтэгхийн тулд үүнийг copy шаа 😈🤣🖕
Гохн гэдгийн🤣🤣😈🍖
Д. Баясгалан
2021/02/05 at 11:26
Постийг сүүтэгхийн тулд үүнийг copy шаа 😈🤣🖕
Гохн гэдгийн🤣🤣😈🍖
Цэнбэлцогт Ану Үжин
2021/02/05 at 13:48
.
Цэгмэд Гансүх
2021/02/05 at 18:15
хүний анхаарал татах гэвэл олигтойхон зүйл бич л дээ, хүний цаг зав үрсэн балай юм. Ийм аминчхан юмнууд хүний итгэл маш чухал шүү. Бүр урам хугарлаа
Ka Ze
2021/02/05 at 19:57
Постийг сүүтэгхийн тулд үүнийг copy шаа 😈🤣🖕
Гохн гэдгийн бсдагуда🤣🤣😈🍖
Zaya Kae
2021/02/05 at 20:32
Gg
Njvka Bnn
2021/02/05 at 21:14
Д. Хишигжаргал unshda hah
Duurnee Batsuren
2021/02/05 at 23:07
Постийг сүүтэгхийн тулд үүнийг copy шаа 😈🤣🖕
Гохн гэдгийн бсдагуда🤣🤣😈🍖
Tikaa
2021/02/05 at 23:47
🤣
Амин Сондор
2021/02/05 at 23:55
Сонирхол татаад догдлоод уншин чинь догдлуулж гайхшруулахаар юү ч байсангүй тойруулж ниршаал байхын арай2
Kãmãdø Tãñjïrø
2021/02/06 at 01:00
Mongoliin unertei salaavch shuu neeree
Bvrne Bayr
2021/02/06 at 01:50
.
Jambalsuren Altanhuyg
2021/02/06 at 16:57
Хэнд ч хэрэггүй хог байна аливаа сонирхол мэдээлэлийн төлөө хөтөлдөг юм
Luvsanjamts Tsetsegmaa
2021/02/07 at 09:43
ийм солиотой юм бичэх аргаа олохгүй дээ л хүний анхаарал татаж байхгүй юу тэнэг
Энх Зул Мягмар
2021/02/07 at 18:52
Отгонбат Учрал
Wo Od
2021/02/07 at 20:10
Хором чи зайл