Балба улсын иргэн, 17 настай хүү албан ёсоор дэлхийн хамгийн намхан хүнээр тодорч Гиннесийн номд бичигджээ

0

Дор Бахадур Хапанги 2004 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн. Өдгөө 17 настай хүү Катамандуд амьдарч байна. 7 наснаасаа эхлээд л үе тэнгийнхнээсээ өөр болох нь тодорхой болжээ. Тэр өсөхөө больсон юм. Дорын одоогийн биеийн өндөр 73,43 см. Энэ үзүүлэлтээрээ Гиннесийн номд дэлхийн хамгийн намхан залуу гэдгээрээ бүртгэгдсэн юм.

guinnessworldrecords.com

Дээд амжилтыг тогтоосон залуу олны анхаарлаас ичсэн тул гэрчилгээг түүний ах Нара Бахадур гардан авсан байна.

guinnessworldrecords.com

Ах нь дүүгийнхээ тухай, сургуульд сурдаг, ангидаа муугүй сурагчдын тоонд багтаж байгаа тухай өгүүлжээ. Дүүгээ Гиннесийн номын ачаар ирээдүйд сайн боловсрол эзэмших боломжтой болсон байх гэж Нара найдаж байгаа ажээ.

guinnessworldrecords.com
5
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *