Гэр орныг улам л бохир болгохоос цаашгүй, цэвэрлэгээний үеийн 6 алдаа

0

Бид заримдаа реклам бүтээгчдийн суртал ухуулгад автаж аливаа барааг бодож санах зүйлгүй шууд л худалдаад авчихдаг. Заримдаа эдгээр зүйл нь үнэхээр хэрэггүй зүйл болж хувирна. Энэ удаад бид цэвэрлэгээний үеэр юу хийхээс татгалзах ёстойг танилцуулахаар бэлдлээ.

Өдөөр хийсэн тоос арчигчийг (пипидастр) гаргаж хая

insales-cdn.com

Пипидастрыг үнэхээр их сурталчилдаг: тоос шорооноос үр дүнтэй салгана гэх боловч үнэндээ тийм биш. Үнэндээ үүний “тусламж”-тайгаар тавилган дээрх тогтсон тоос шороог гэрээр нэг тараахаас өөр ид шидгүй. Хуурай цэвэрлэгээний оронд микрофибр даавуугаар чийгтэй цэвэрлэгээ хийсэн нь хавьгүй дээр.

 

Тоос сорогчны филтерийг цэвэрлэдэггүй

arnica-home.ru

Хог хуримтлуулах сав хагас дүүрэн байхад цэвэрлэх ямар шаардлага байна гэж бодож болох юм. Уг саванд байгаа хогийг зайлшгүй цэвэрлэх ёстойг даанч хүмүүс тэр болгон мэддэггүй. Учир нь хуримтлагдсан тоос шорооны ширхэг тоос сорогч ажиллах үеэр эргээд гэрээр тархдаг ажээ. Тиймээс тоос сорогчийг ажиллуулсан л бол дараа нь заавал цэвэрлэж байгаарай.

 

Аяга таваг угаагч порлоныг байнга соль

poryadok.ru

Аяга таваг угаагч – гэрт байгаа гал тогооны хамгийн бохир зүйл. Угаагч болон микрофибр алчуурыг байнга сольж байх ёстой эсвэл ариутгагч тусгай бодисоор цэвэрлэж байх ёстой. Эс бөгөөс гэр дүүрэн микроб үүснэ.

 

Эхлээд тоос, дараа нь шал

takprosto.cc

Цэвэрлэгээг дээрээс доош гэсэн зарчмаар хийвэл зохино. Эхлээд шалаа угаачихаад дараа нь аяга тавгаа угаах, агааржуулагчийг цэвэрлээд байж болохгүй. Шүүгээ, ширээ, тавиур зэрэг дээр тогтсон тоос эргээд л шалан дээр унах юм.

 

Цэвэрлэгээний бодисыг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхий

freepik.com

Цэвэрлэгээний бодисны өөрийнх нь заавар дээр гадаргуу дээр шүршиж хэрэглэнэ гэж бичсэн ч алчуур дээрээ шүршихийг зөвлөж байна.

 

Угаалгын машинд ч мөн цэвэрлэгээ хэрэгтэй

aqua-rmnt.com

Угаалгын машиныг заавал угааж цэвэрлэж байгаарай. Машины хоолой, шүүлтүүрт арьсны хачиг, гуужсан арьс, бохир зэрэг хуримтлагдаж эвгүй үнэр үүсгэн хувцас, алчуур, цагаан хэрэглэлд шингэж болзошгүй. Угаалгыг хийхэд маш амархан – усны хэмийг дээд хэмжээн дээр нь тааруулаад хоосон угаалга хийхэд л хангалттай.

Та цэвэрлэгээний үеэр гэрээ удаан цэвэрхэн байлгахад тустай ямар арга хэрэглэдэг вэ?

10
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *