Нэгэн Вьетнам залуу ажилд орохын тулд анх гоо сайхны мэс ажилбарт орсноор өдгөө танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөж, к-поп ододтой адилхан харагдах болжээ

0

Цахим орчинд гоо сайхны мэс ажилбарт орж Өмнөд Солонгосын К-поп одод мэт төрхтэй болсон Тран Данг Пуок Куонгийн түүх тэртээ 2009 онд авто осолд орсноор эхэлжээ. Аавыгаа алдаж, ээж нь маш хүнд гэмтэл авсан аймшигт ослын дараа тэрээр эх нутгаа орхиж Хятадад суралцахаар явсан аж. Ийнхүү 17 насандаа Хятад улсад суралцахаар хэлний бэлтгэлд ирсэн тэрээр хэлний чадвар нь сайжрах үед давхар ажиллах боломжийг эрэлхийлж Шанхай хотын нэгэн уушийн газарт бүжигчин хийхээр шалгаруулалтад орсон ч хангалттай царайлаг биш гэх шалтгаанаар татгалзсан хариу авсан тэрээр гоо сайхны мэс ажилбарт орохоор зориг шулуудсан гэдэг.

Ийнхүү тэрээр хоолны газарт зөөгчийн ажил хийж гоо сайхны мэс ажилбар хийлгэх мөнгө цуглуулж эхэлжээ.

2011 онд тэрээр хамар нарийсгах мэс ажилбарт орж, түүнээс 6 сарын дараа хамар уртасгаж, өндөрлөх мэс ажилбарт ахин оржээ. Улмаар тэрээр фото моделын шалгаруулалтад зургаа илгээж эхэлсний зэрэгцээ дараагийн гоо сайхны хагалгаагаа төлөвлөж эхэлсэн гэдэг.

Хэдхэн жилийн дотор уруул, эрүү, шанаа, хамарны мэс ажилбаруудад орсоор өмнө нь танил байсан хүмүүстээ ч танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн аж.

DaNang24h хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Мэс заслын орон дээр хэвтээд дээр минь асах гэрэл, дэргэд байсан мэс ажилбарын хэрэгслүүдийг, хагалгааны дараах хавдаж, танигдахын аргагүй болсон нүүрээ би хэзээ ч мартахгүй. Гоо сайхны мэс ажилбар хүнийг дoнтуулах шинжтэй байдаг гэдэг ч үнэн хэрэгтээ хэн ч өвдөлтийг хүсэхгүй. Мэс заслын орон дээр хэвтэж байх үедээ авах өвдөлтөө бодоод болих талаар ч олон удаа бодож байлаа” хэмээн ярьжээ.

Тран Данг Пуок Куонг гоо сайхны мэс ажилбарыг хүмүүст хийлгэхийг уриалдаггүй боловч хэрэв өөртөө итгэх итгэл нэмэх, амжилтад хүрэхэд тань үнэхээр шаардлагатай бол хийлгэх нь зөв гэж үздэг хэмээжээ.

Өдгөө тэрээр загвар өмсөхийн зэрэгцээ Вьетнам болон Хятад улсуудад бизнес эрхэлж байна.

30
ТэнэглэлТэнэглэл
13
ХөөрхөнХөөрхөн
9
БахархмаарБахархмаар
8
Ха ХаХа Ха
7
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *