Модон халбага хэрэглэх нь бидэнд ямар ашиг тустай байдаг вэ? Мод нь өөртөө бактери их агуулдаг гэсэн буруу ойлголтоосоо салцгаая!

0

Эртний Египетэд модон халбагыг зөвхөн хоолонд хэрэглээд зогсохгүй гоо сайхан, зан үйлийн шинжтэй зүйлсэд ч ашигладаг байжээ. Тухайн үед халбагыг асар этгээд сонин хэлбэрээр хийдэг байсан бөгөөд загас хазаж буй муур, сууж буй мууран нохой гэх мэт сонирхолтой дүрслэл шингээж өгдөг байв. Харамсалтай нь өнөө үед модон халбага нь олон тооны ашиг тусыг үл харгалзан металл, хуванцар эсвэл силиконоор хийгддэг болж хувьсан өөрчлөгдсөн байна. Тиймээс бид танд модон халбаганы ашиг тусыг сэргээн сануулахаар энэхүү нийтлэлийг бэлтгэлээ.

1. Материал нь хоолны амтанд нөлөөлдөг

Бүх хоолыг ижилхэн хуванцрын амттай болгож орхидог хуванцраас ялгаатай нь мод нь төрлөөсөө хамаарч хоолонд төрөл бүрийн амт нэмдэг онцлогтой. Мод болгон өөрийн гэсэн өвөрмөц амттай байдаг. Жишээлбэл, жимсний мод болон эвэрлэг моднууд хоолонд чихэрлэг амт нэмдэг бол чидун жимсний мод, хушга, царс нь хоолонд гашуун, халуун ногооны амт нэмдэг байна.

 

2. Мэдрэмж нь илүү

Модон эдлэлүүд хүнд онцгой мэдрэмж төрүүлдэг. Металл, хуванцар эсвэл силиконтой харьцуулахад мод илүү зөөлөн, илүү уян хатан, ерөнхийдөө хүрэхэд илүү тааламжтай байдаг. Модон сав суулга нь илүү зузаан бариултай тул тэдгээрийг барихад хялбар бөгөөд зарим гар аргаар хийсэн халбаганууд гарын алганд төгс таардаг учраас барихад эвтэйхэн байдаг.

 

3. Аюулгүй

Мод бол гал тогооны өрөөний хамгийн аюулгүй материал байж магадгүй. Металл нь эрүүл бус хүчиллэг урвалыг өдөөж болох бөгөөд хуванцар нь халуун нөхцөлд урвалд орж химийн хортой бодис ялгаруулдаг. Мөн тус хоёр материал нь хурц ирмэгтэй учир амны хөндийд гэмтэл учруулах боломжтой. Харин мод нь хуванцар шиг хайлдаггүй, металл шиг температурыг дагадаггүй, өөрөө шатдаггүй тул ямар ч сул талгүй гэж ойлгож болно.

Мод нь металл болон хуванцраас илүү бактери агуулдаг гэсэн нийтлэг буруу ойлголт байдаг бөгөөд энэ бол үлгэр омгоос цаашгүй зүйл юм. Мод өөрөө нян устгах байгалийн шинж чанартай байдаг учраас нянгууд модонд тийм ч их дурлаад байдаггүй. Нэмж хэлэхэд бүх материалыг угааж цэвэрлэхгүй бол гадны биет үржинэ.

 

4. Уламжлалыг санагдуулдаг

Мод нь өөр ямар ч материалаас илүү соёл, уламжлалын өв болон үлддэг зүйл юм. Модон халбагыг үе удамдаа өвлүүлэн үлдээсэн ч болно гээд боддоо. Учир нь өвөг эцэг тань танд хуванцар халбага өвлүүлэн үлдээсэн байна гээд төсөөл дөө. Мөн Сицилийн уламжлалд “Сатаныг зайлуулахад модон халбага шиг хүчтэй зэвсэг үгүй” хэмээн тэмдэглэсэн байдаг.

Мод нь хэдэн жил хэрэглэснээс шалтгаалж өнгө болон хэлбэр нь өөрчлөгддөг. Хэрэв та нэг ижил хоолыг нэг ижил халбагаар иддэг бол халбага тухайн хоолны амтыг өөртөө шингээх чадвартай. Тиймээс, модон халбага бол эмээгийн амтат соусны нууц жор байж болох юм.

 

5. Бусад зүйлстэй зохицох чадвар

Мод хүчтэй, бат бөх байдаг. Тиймээс өтгөн төрлийн хоол хийхдээ модон халбага ашиглаж байх хэрэгтэй. Мод нь байгалиасаа зөөлөн бүтэцтэй байдаг тул тогооны пааланг зурна гэхээс айх хэрэггүй бөгөөд температурт мэдрэмтгий бус байдаг нь хоолонд элдэв амт, үнэр, химийн урвал орохоос сэргийлнэ. Мөн модон эдлэлийг зөв арчилж чадвал насан туршдаа ч хэрэглэж болно.

 

6. Хүрээлэн буй орчинд хор хөнөөлгүй

Мэдээжийн хэрэг мод нь органик, байгалийн сэргээгдэх эх үүсвэр тул байгаль орчинд ээлтэй хэрэглээ болох болно. Тэднийг химийн бодисоор боловсруулдаггүй учир хүрээлэн буй орчин төдийгүй, гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд ч нэн тустай юм. Модон багаж хэрэгслийг ихэвчлэн гар урчууд гар аргаар хийдэг тул аюулгүй гэдэгт нь итгэлтэй байж болно.

 

Бонус: Модон халбагыг хэрхэн арчлах вэ

Мод нь бусад материалтай харьцуулахад илүү их анхаарал, арчилгаа шаардах болно. Тиймээс модон халбагыг аяга таваг угаагчид хийхийн оронд савангаар угаагаад цэвэр усаар зайлан тэр дор нь хатаах хэрэгтэй. Мөн маалингын, кунжутын, намуу цэцгийн тос гэх мэт хамгаалалтын тос түрхэх онцгой арчилгаа хийвэл бүр ч зүгээр.

11
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *